1000 гаруй оршин суугчтай алслагдмал бяцхан арал дээр амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

Санта Крус дель Истоле нь хамгийн өндөр хүн амын нягтаршилтай арлуудын нэг юм. Энэхүү арал нь албан ёсоор Колумб улсын эзэмшилд байдаг ч оршин суугчид нь гадаад ертөнцтэй холбоо тогтоохыг хүсдэггүй учраас хэдийнээ дэлхий ертөнцөөс тасарчээ. Хөлбөмбөгийн талбай шиг уг жижигхэн арал дээрх 97 байшинд 18 айл өрх амьдардаг. Тэд арал дээрээ бүр сургууль, зоогийн газар хүртэл байгуулсан бөгөөд оршин суугчид дийлэнхдээ загасчлал болон аялал жуулчлалаар амь зуудаг байна. 

1000 гаруй оршин суугчтай алслагдмал бяцхан арал дээр амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
Хаах
Сурталчилгаа

Тусламж хэрэг болсон үед тэд хөршүүдээсээ дэмжлэг хүсдэг. Мөнгөөр тооцоо хийхийн оронд оройн хоолоор дайлах, цэвэрлэгээ хийж өгөх, хүүхэд ахмад настнуудыг харах зэргээр харилцан ашигтай тохиролцоо хийдэг. 

Хүн амын талаас илүү хувь нь залуучууд аж. Тиймээс гудамж талбай өнгө өнгийн, тод хувцастай хүмүүсээр дүүрэн байхаас гадна байшингуудаа хүртэл янз бүрийн тод өнгөөр буддаг. Эндхийн хүмүүс ерөнхийдөө гудамжны тоглоом, загвар, үдэшлэг зохион өөрсдийн хэмнэлээр тайван амьдардаг байна. 

Хүүхдүүдэд багаас нь усанд сэлэх, загас барихыг зааж өгдөг. Тэд өдөржингөө далайн эрэг дээр загасчилж өнгөрөөх нь бий. Арал дээр хүчирхийлэл, зодоон зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бараг гарахгүй учир оршин суугчид дийлэнхдээ амар амгалан байдаг. 

Хүүхдүүд гудамжинд тоглож, шивээстэй загварлаг хувцасласан өсвөр үеийнхэн Испани хэл дээр реп дуу сонсох зуур томчууд хоол эсвэл боксын тухай яриа өрнүүлэн сүүдэрт сууна. 

Лукеро бол энэ арлын хамгийн чадварлаг стилист. Тэрээр оршин суугчдын дунд нэлээд алдартай бөгөөд өсвөр насныханд өөрийн дүр төрхийг тодорхойлоход тусалдаг. Энэ арал дээрх залуучууд маш бүтээлч хүмүүс учир үс засалтаа тогтмол өөрчилдөг аж. 

Арал дээр амьдрахад бэрхшээлүүд цөөнгүй бий. Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хомсдол, хог хаягдал, агаарын бохирдол зэрэг асуудлууд эн тэргүүнд тулгараад байна. 

Гэсэн хэдий ч арал дээр амьдрал хэвийн үргэлжилсээр. Тус хотын  үйлчилгээ эрхлэгчид тулгарч буй асуудлуудыг шийдэх төлөвлөгөө боловсруулж байхад оршин суугчид өөрт байгаа зүйлээ бусадтайгаа хуваалцсаар. Тэд амьдрахад бараг өртөг, зардал гаргадаггүй ч өөрсдийгөө ядуу гэж үздэггүй бөгөөд хамгийн эгэл жирийн, тайван амьдралаар амьдарч байна гэж үздэг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()