Алдартнуудын хамгийн "богино настай" гэрлэлтүүд

Гэрлэлт гэдэг хүн бүрийн бодож байгаа шиг насан туршийн зүйл биш бололтой. Жишээлбэл: Памела Андерсон саяхан Жон Питерстэй гэрлэсэн боловч 12 хоногийн дараа түүнээс салсан болохоо зарласан байна. Үүнээс гадна Бритни Спирс, Кармен Электра, Шер, Дрю Бэрримор нар ч гэсэн Холливудын түүхэн дахь хамгийн богино хугацааны гэрлэлтийг харуулсан аж. Ингээд Холливудын түүхэн дахь хамгийн богино хугацааны гэрлэлттэй танилцацгаая.

Алдартнуудын хамгийн "богино настай" гэрлэлтүүд
Хаах
Сурталчилгаа

1 Бритни Спирс, Жейсон Александер

Бритни Спирс болон түүний багын найз Жейсон Александер нар 2004 онд Лас-Вегаст гэрлэлтээ батлуулснаас 55 цагийн дараа салсан байна.

Бритни Спирс, Жейсон Александер

2 Кармен Электра, Деннис Родман

Кармен Электра болон Деннис Родман нар 9 хоногийн турш эхнэр, нөхөр байжээ. Тэд 1998 онд Лас-Вегаст гэрлэлтээ батлуулсан гэнэ.

Кармен Электра, Деннис Родман

3 Шер, Грегг Оллман

Шер болон Грегг Оллман нар мөн л 9 хоногийн турш эхнэр, нөхөр байсан гэнэ. Хосууд 1975 онд Вегаст гэрлэсэн байна. Гэвч гэрлэснийхээ дараа Шер нөхрөө согтуруулах ундааны донтсон болохыг ойлгож, салах өргөхдлөө өгчээ.

Шер, Грегг Оллман

4 Памела Андерсон, Жон Питерс

Памела болон Жон нар 2020 оны эхээр Малибуд гэрлэсэн боловч 12 хоногийн дараа гэрлэлтийнхээ баталгааг ч аваагүйгээр салсан болохоо зарлажээ.

Памела Андерсон, Жон Питерс

5 Эли Ландри, Марио Лопес

6 жилийн турш болзсоны эцэст 2004 онд хосууд гэрлэлтээ батлуулжээ. Гэвч Марио Элиг араар нь тавидаг байсан учир Эли салах өргөдлөө өгсөн байна.

Эли Ландри, Марио Лопес

6 Этель Мерман, Эрнест Боргнайн

Холливудын “алтан үе”-ийн од болох Этель Мерман болон Эрнест Боргнайн нар 32 хоногийн турш эхнэр, нөхөр байжээ. Хосууд 1964 онд гэрлэсэн байна. Өмнө нь Этель 4 удаа гэрлэж байсан бол Эрнест 5 удаа гэрлэж байсан гэнэ.

Этель Мерман, Эрнест Боргнайн

7 Дрю Бэрримор, Жереми Томас

19 настай Дрю Бэрримор 1994 онд сүлжээ барны эзэн Жереми Томастай гэрлэсэн байна. Хосууд гэрлэхийнхээ 6 долоо хоногийн өмнө танилцаж байсан бөгөөд гэрлэснээсээ хойш 39 хоногийн дараа Дрю салах өргөдлөө өгчээ.

Дрю Бэрримор, Жереми Томас

8 Памела Андерсон, Рик Саломон

Памела Андерсон ТОП-10-ын жагсаалтанд дахин багтжээ. Тэрээр покерын тоглоомчин Рик Саломонтой 2007 онд Лас-Вегаст гэрлэсэн 60 хоногийн дараа  үл ойлголцлын улмаас салсан болохоо зарласан байна. Дараа нь тэд дахин гэрлэсэн ч 15 сарын дараа салжээ.

Памела Андерсон, Рик Саломон

9 Ким Кардашьян, Крис Хамфрис

Маш их дуулиантай өрнөсөн Ким болон Крис Хамфрис нарын хурим 72 хоног үргэлжилжээ. Хосууд 2011 онд асар том хурим хийж гэрлэсэн юм. Тэднийг салсны дараа хүмүүс энэхүү гэрлэлтийг хуурамч, зүгээр л нэг пиар байсан хэмээн үзэж байгаа гэнэ.

Ким Кардашьян, Крис Хамфрис

10 Ники Хилтон, Тодд Эндрю Майстер

Хамгийн богино хугацааны гэрлэлтийн сүүлийн байранд Ники Хилтон болон бизнесмэн Тодд Эндрю Майстер нар багтаж байгаа юм. Тэд 2004 онд Вегаст гэрлэлтээ батлуулж, үргэлж хамтдаа байна гэж амласан ч гэрлэснийхээ 85 хоногийн дараа салсан байна.

Ники Хилтон, Тодд Эндрю Майстер

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()