Эрэгтэй найзуудтай байхын 9 давуу тал

Өдөр тутмын үглэх яриаг чинь сонсохоос эхлээд хэрэгтэй үед чинь зөвлөгөө өгч чадах гээд эрчүүд, эмэгтэйчүүдийн хамгийн сайн найз байж чадна. Тэд чамайг инээлгэж, шоглож, найз нөхдийн уулзалтыг илүү сонирхолтой болгож, хамгийн чухал нь хэрэгтэй үед дэргэд чинь байдаг. Ингээд эрэгтэй найзтай байхын давуу талуудыг хүргэж байна. 

Эрэгтэй найзуудтай байхын 9 давуу тал
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Нууцыг чинь хадгална

Судалгаагаар эмэгтэйчүүд 47 цагаас илүү хугацаанд нууц хадгалж чаддаггүй байна. Харин эрчүүд эсрэгээрээ, хэлсэн нууцыг чинь хэдхэн минутын дараа л мартчихдаг учраас бусдад задруулна гэж айх зүйлгүй.

Нууцыг чинь хадгална

2 Найз залуугийн үүргийг гүйцэтгэнэ

Эмэгтэйчүүд анхаарлын төвд байх дуртай ч мэдээж тодорхой шалгууртай. Танихгүй хүнээс хачин зурвас ирэх, клубд залуус хоргоох гээд ганц бие бүсгүйн зовлон их. Харин эрэгтэй найзтай бол тэр найз залуугийн дүр үзүүлж, танихгүй залуусаас хамгаалж чадна. 

Найз залуугийн үүргийг гүйцэтгэнэ

3 Их идлээ гэж шүүмжлэхгүй

Ногооны салат идэж байна уу, шарсан мах идэж байна уу хамаагүй, эрчүүд идэж байгаа хоолоор чинь чамайг хэзээ ч шүүхгүй. Тиймээс эрэгтэй сайн найзтайгаа байх үедээ амттай хоолноос татгалзах шаардлагагүй.

Их идлээ гэж шүүмжлэхгүй

4 Чамтай өрсөлдөхгүй

Аризона Их Сургуулийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд бие биетэйгээ өрсөлдөж, атаархах зэргээр нэг нэгэндээ таагүй хандах хандлагатай байдаг. Харин ихэнх эрчүүд ялангуяа найз нөхдөдөө атаархах, өрсөлдөх явдлыг тэвчдэггүй байна.

Чамтай өрсөлдөхгүй

5 Итгэл даахуйц, найдвартай хүмүүс

Ихэнх эмэгтэйчүүд эмэгтэй найзаасаа илүү эрэгтэй найздаа нууцаа ярих хандлагатай байдаг байна. Учир нь эрчүүд илүү итгэл даахуйц байдаг. Эмэгтэй хүнийг хамгаалж, нууцыг нь хадгалах нь тэдний төрөлхийн зөн гэхэд болно.

Итгэл даахуйц, найдвартай хүмүүс

6 Үргэлж адал явдалд бэлэн байдаг

Хамтдаа адал явдал туулах хүнийг хайж байна уу? Тэгвэл эрэгтэй найзыгаа дууд. Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү эрсдэл хүлээх дуртай байдаг гэнэ шүү.

Үргэлж адал явдалд бэлэн байдаг

7 Хамгийн сайн зөвлөх

Хэрвээ эрэгтэй найз чинь чамайг хэн нэгнээс зайгаа барь гэж хэлж байгаа бол чамайг бодсондоо л хэлж байгаа хэрэг. Эрэгтэй хүн бусад эрчүүдийн юу хүсдэгийг сайн мэднэ. Тиймээс эр хүний тал дээр тэднээс зөвлөгөө авахад буруудахгүй. 

Хамгийн сайн зөвлөх

8 Хов жив ярихгүй

Эмэгтэйчүүд түүх, ярианд сэтгэл хөдлөлөөрөө ханддаг бол эрчүүд хов живээс зайлсхийдэг. Тэд зөвхөн зорилготой ярилцдаг бөгөөд ингэхдээ олон зүйл нуршихгүй байхыг илүүд үздэг. Чамд ямар нэг зүйл хэлэх гэж байгаа бол шууд л гол зүйлээ ярина. Түүнээс хэрэгтэй хэрэггүй юм чалчаад байх нь ховор.

Хов жив ярихгүй

9 Насан туршийн найзууд байдаг

Судалгаагаар эрчүүд илүү үнэнч төрлийн хүмүүс бөгөөд эмэгтэйчүүдтэй адилхан сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэд дотно нөхөрлөхийг хүсдэг ч тэр бүр өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Тиймээс шулуухан зантай эрчүүд санаачлагатай байж чаддаггүй учраас нөхөрлөлийн тал дээр доогуур үнэлэгддэг ажээ. Тоо хэмжээнээс илүү чанарыг чухалчилдаг бол эрэгтэй найз таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Тэд үхэн үхтлээ таны дэргэд байна гэж мэд.

Насан туршийн найзууд байдаг

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()