Одой хүнээс аварга биет болсон хачирхалтай эрийн түүх

Хүний бие организм бол ер бусын зүйл. Энэхүү байгалийн өвөрмөц бүтээлд хамгийн санаанд оромгүй өөрчлөлт, гэнэтийн явдал олон тохиолдох бөгөөд эмч нар үүнийг эмчилж, хэвийн болгох байтугай чухам юу болоод байгааг ойлгох, тайлбарлах ч боломжгүй байдалд орох нь цөөнгүй. Австрийн жирийн нэг иргэн Адам Райнерын түүх бол үүний хамгийн том жишээ бөгөөд тэрээр амьд байх хугацаандаа одой хүнээс үлэмж биетэн болж хувиран тухайн үеийнхээ эмч нарын гайхшралыг төрүүлж байсан нэгэн. 

Одой хүнээс аварга биет болсон хачирхалтай эрийн түүх
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр 1899 онд Австрийн зүүн урд хэсэгт байрлах Граце хотод төрсөн ба аав ээж ах дүү нар нь бүгд хэвийн өсөлттэй хүмүүс байж. Харин Адам 5 наснаасаа эхлэн үеийнхнээсээ биеийн хөгжлийн хувьд хоцорч эхэлсэн ба 17 нас хүрч Дэлхийн 1-р дайнд явах цэрэг болох цаг ирэхэд өндөр нь ердөө 122,5 см байлаа.

Гэхдээ тэрээр 43 размерын гутал өмсөж байсан бөгөөд ийм жижиг бие, том хөл нь уг эзнээ ямар хачин харагдуулдаг байсан нь тодорхой. Австри-Унгарт ийм эх орны хамгаалагч хэрэггүй байсан нь ойлгомжтой учир мань эрийг гэрт нь буцаах болоход Адамд ч дайнд оролцох хүсэл байгаагүй учир дуртай гээч нь буцжээ. Иймэрхүү байдлаар хэдэн жил тайван амьдарч байтал гэнэт бие организмд нь хачирхалтай өөрчлөлт гарч эхэллээ. 26 наснаас тэрээр маш хурдан өсөж эхэлсэн ба 30 нас хүрэх үедээ 2,18 метр өндөр болж цаашид ч өссөөр байв. Мэдээж ийм өөрчлөлт эрдэмтдийн сонирхлыг татаж таарах ба урьд өмнө иймэрхүү явдал болж байсан тухай ямар ч ном бичигт дурдсан зүйл үгүй байжээ.

Адам ингэж эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болж хамгийн нэр хүндтэй эрдэмтэд түүний энэ хачин өөрчлөлтийг судалдаг болсон байна. Энэхүү хурдтай өөрчлөлтөөс болж Адам ч элдэв бэрхшээлтэй учрах болсон бөгөөд гар хөл, нуруу нь байнга өвдөж сонсгол болон хараа нь муудаж, зүрх ч ачааллаа дийлэхээ больж эхэллээ.

Энэ өөрчлөлтийн учрыг эрдэмтэд олсон ба тархины нэгэн хэсэгт бий болсон хавдрыг энэ өсөлтийн шалтгаан гэдгийг эмч эрдэмтдэд олон тооны шинжилгээ хийж байж тогтоосон байна. Өсөлтийн дааврын хэт их ялгаралтаас болж өсөж томорч байгааг нь зогсоохын тулд мэс засал хийж, энэ нь тодорхой хэмжээгээр амжилттай болсон боловч тэрээр урьдынх шигээ хурдтай биш боловч бас л өссөөр.

Одой хүнээс үлэмж биетэн болсон тэрээр 51 нас насалсан ба нас барахынхаа өмнө 2,34 см өндөр байжээ. Амьдралын сүүлийн жилүүдийг тэрээр дааврын өөрчлөлтөөс болж янз бүрийн өвчинд нэрвэгдэн эмнэдгийн орон дээр өнгөрүүлжээ. Нэг чих нь бүрэн дүлийрч, нуруу нугас нь биеийн жингээ дийлэхээ байснаас хазайн мурийж, 1950 онд энэ бүх зүйл дууссан юм. Харин ар гэрийнхэн нь түүний цогцсыг чандарласан ба ядаж нас барсан хойно нь эмч эрдэмтэд түүнийг зовоохгүй байгаасай гэсэндээ ингэсэн гэдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()