Оскарын шагналт Бон Жүн Хогийн найруулсан, таны заавал үзэх 5 кино

Өмнөд Солонгосын найруулагч, зохиолч Бон Жун Хо нь алсын хараатай, өөрийн гэсэн кино найруулах хэв маягаараа үзэгчдийг татсан, дээд төвшний мэргэжилтэн юм. Найруулагчийн кадр бүрд анхаарал хандуулж, маш чамбай бүтээл гаргадаг байдлыг нь Bongtail (Bong+Detail) гэх үгээр илэрхийлдэг. Эмгэнэлт инээдэм болон түгшүүрт жанрыг хослуулж өнөөгийн нийгмийг ёжтойгоор шүүмжлэн үзүүлдэг нь түүний уран бүтээлийн онцлог. Ингээд найруулагч Бон Жун Хо өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан сүүлийн арванд бүтээсэн шилдэг 5 киног танилцуулъя. 

Оскарын шагналт Бон Жүн Хогийн найруулсан, таны заавал үзэх 5 кино
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр "Нэг инчийн өндөртэй хадмал орчуулга гэх саадыг давж гарвал та маш олон гайхалтай кинонуудтай танилцах болно" хэмээн 77 дахь Алтан Бөмбөрцгийн шагнал гардуулах ёслол дээр хэлсэн байдаг.

 

5 “Okja” (Окжа) 2017

"Окжа" бол "Шарлотын тор" сонгодог үлгэрийг дахин шинэчлэн хийсэн шинжлэх ухааны зөгнөлт кино бөгөөд нэгэн бяцхан охин гэрийн тэжээвэр гахайтай нөхөрлөх ба түүний төлөө тэмцэх нь орчин үеийн генетикийн хувьсал, үндэстэн дамнасан том наймааны тусгал болно. Унаган байгалийн төрөхөөрөө сүндэрлэх хөдөөний уулсаас бужигнасан  хотын төв хүртэл шилжих сцен дунд Манхэттан хотын доод хэсэгт "Okja" нь цэвэр улс төрийн шийдвэрийн уршгаар хүн төрөлхтөн өөрсдийн хувиа хичээсэн зан бас худалдааны зорилгоор байгалиа сүйтгэдэг болохыг харуулна. Netflix дээр анх тавигдсан энэ кинонд Тилда Свинтон, Жейк Жилленхол, Стивен Юн зэрэг англи, солонгос алдартнууд хамтран тоглосон. Тэд шинжлэх ухааны судлаачид, корпорацын удирдлагууд, амьтны эрхийн төлөө тэмцэгчдийн дүрд тоглож, дижитал хэлбэрээр гаргасан киноны гол дүр амьтны төлөө уг дүрүүд тэмцэлдэх болно.

“Okja” (Окжа) 2017

4 "Snowpiercer" (Цас бутлагч) 2013

Францын зурагт романаас сэдэвлэсэн “Snowpiercer” кино нь дэлхийн алдарт  оддыг цуглуулсан, үйл явдлаар дүүрэн, хүний мөн чанарыг алдагдуулсан галт тэрэгний тухай кино. Snowpiercer бол амьд амьтдын сүйрлийн дараах хөлдсөн дэлхийг тойрдог өндөр хурдны галт тэрэгний нэр юм. Цаг уурын технологийн туршилт буруугаар эргэсний дараа амьд үлдсэн хүмүүс ангилалд хуваагдах ба элитүүд урд хэсгийн тансаг машинд байх бол ядуус зэвсэгт харуулуудаар манасан бохир заваан сүүл хэсгийн өрөөнд шахагдан ордог. Крис Эванс, Жэйми Белл нар галт тэрэгний доод ангийн гишүүдийн дүрд тоглодог бөгөөд кино нь галт тэрэгний дээд ангиудын эсрэг бослого гаргаж, урагшилж эхэлдэг.

"Snowpiercer" (Цас бутлагч) 2013

3 "Mother" (Эх) 2010

"Эх" кино нь жүжигчин Ким Хи-Жа гол дүрийн нэргүй бэлэвсэн эмэгтэйн дүрийг бүтээсэн, нэгэн сургуулийн охиныг хөнөөсөн хэрэгт холбогдох түүний насанд хүрсэн сэтгэцийн өөрчлөлттэй хүү дээр төвлөрөх бөгөөд яруу найргийн шинжтэй, бага зэрэг болхи бүтээгдсэн урлагийн шилдэг бүтээл юм. Төрсөн ээж нь өөрийн болон хүүгийнхээ өнгөрсөн үеийн нарийн ширийн зүйлтэй тэмцэж байхдаа аллагын цаадах үнэнийг олж мэдэхийг хичээнэ. Уг кино эмх цэгцгүй дарааллаар эхэлдгээрээ алдартай. Жүжигчин Ким шар өвсөөр хучигдсан хоосон том талбайд ганцаар бүжиглэх бөгөөд түүний царай нэг л түгшүүртэй байгаа нь киноны цаашдын өнгө аясыг тодорхойлдог. 

"Mother" (Эх) 2010

2 The Host (Эзэн) 2006

Сөүлийн Хан мөрний эрэгт аварга том, махчин, мутант загас бий болсон нь Америкийн буруутай үйлдлээс үүдэлтэй: АНУ-ын нэгэн албаны хүн Солонгос туслахдаа химийн хорт бодисыг угаалтуур руу цутгахыг тушаажээ (мутант загасны хэсгээс бусад нь 2000 онд Сөүлд болсон бодит явдал аж). Нэгэн золгүй өдөр, уг араатан уснаас үсрэн гарч, Сөүл хотын иргэдийг айлган сүрдүүлж, Пак Ганг-До (Бон-ийн дөрвөн кинонд тоглож байсан, "Шимэгч" кинонд Кимийн гэр бүлийн аавын дүрд тоглосон жүжигчин Сонг Канг-Хо тоглосон) хэмээх ой муутай залуугийн өсвөр насны охиныг хулгайлна. Пакын гэр бүл Ганг гуаны охиныг аврахаар цугларч, засгийн газрын хуйвалдаан, хүрээлэн буй орчны бохирдол, гэр бүлийн нягт холбоог хамарсан сэтгэл хөдлөм адал явдал хэдий айдастай боловч уур хилэн болж хувирдаг. Дараалласан аймшигт үйл явдал, тусгай эффектээр бүтсэн "The Host" кино нь найруулагчийн дэлхий даяар кино театруудаар цацагдсан хамгийн анхны кино нь юм.  

The Host (Эзэн) 2006

1 Memories of Murder (Алуурчны дурсамж) 2003

“Memories of Murder” кино бол Өмнөд Солонгост хамгийн хэрцгий хэрэг гэдгээрээ алдаршсан Хвасон хотын зартай цуврал аллагаас сэдэвлэн хийсэн  жинхэнэ гэмт хэргийн түүх юм. Үйл явдал 1980-аад оны дунд үед Өмнөд Солонгост өрнөх бөгөөд тухайн үеийн дарангуйллын дэглэмийн үед хэрцгий бөгөөд чадвар муутай хоёр мөрдөгч олон эмэгтэйн бэлгийн хүчирхийлэлд өртсөн болон харгисаар хөнөөгдсөн хэргийг илрүүлэхээр оролдоно. Гунигтай дараалласан сценүүд дунд улс төрийн хошигнол хавчуулсан нь найруулагчийн онцлогийг илтгэх гарын үсэг гэлтэй. Энэ нь түүнийг олон улсад нэр хүндтэй кино найруулагч болгож эхлэв. 2019 оны 10-р сард АНУ-д "Parasite"-ийг нээхээс долоо хоногийн өмнө нэгэн цагдаагийн ажилтан 50-иад онд хоригдол нь байсан Өмнөд Солонгосын иргэн улсын түүхэнд хар толбо болон үлдсэн илрээгүй арван хэдэн Хвасонгийн аллагад гэм буруутай гэдгээ хүлээсэн гэдгийг дэлгэсэн. 2006 онд хүчинтэй байсан 15 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул алуурчныг яллах боломжгүй байсан ч одоо бүх насаар нь хорих ял эдлүүлж байна.

Memories of Murder (Алуурчны дурсамж) 2003

Бонус: Parasite (Шимэгч) 2019

Энэ бол нэгэн ядуу гэр бүл баян айлд залилан хийж амьдралд нь шурган орж заль мэх гаргаж буй тухай түүх юм. Энэ кино ангийн тэмцэл, эдийн засгийн тэгш бус байдлыг хурц хошигнол, егөөдлийн хамт өгүүлэн гаргадаг. Ийм өнцгөөс гадна уг кино хүний мөс чанар хэрхэн муудаж байгааг өөрийн түүхээрээ зүйрлэн гаргасан. Бон Жун Хо "Parasite"-ийг “Алиалагчгүй хошин шог, хорон санаатангүй эмгэнэлт жүжиг” гэж тодорхойлжээ. 

Бонус: Parasite (Шимэгч) 2019

Энэхүү сэтгэл хөдөлгөм, инээдтэй боловч сэтгэл түгшээсэн кино жагсаалтын хамгийн эхэнд байхаас ч илүүг хүртсэн гайхалтай бүтээл. Каннын кино наадамд оролцсоноос хойш “Parasite” кино олон тооны шагнал хүртэж, санал нэгтэйгээр "Palme d’Or" шагналын эзэн болсон Өмнөд Солонгосын хамгийн анхны кино болж амжилт эвдсэн. RottenTomatoes дээр огцом өсөлт хийж, Алтан Бөмбөрцөг болон SAGA-т ялалт байгуулсан төдийгүй Оскарын 6 төрөлд нэр дэвшин 4 том төрөлд ялж алтан хүний эзэн болсон билээ. "Parasite" нь олон улсын хэмжээнд өргөн тархсан төдийгүй энэхүү кино нь манай эриний соёлын дүрийг тодорхойлж чадсан юм.

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()