Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд юу үзэж туулдаг вэ? (Фото төсөл)

Дэлхийн хамгийн нэр хүндтэй гэрэл зургийн "Sony World Photography Awards" тэмцээн нь энэ онд дэлхийн өнцөг булан бүрд өсөн торниж буй хүүхдүүдийн ялгааг харуулах зорилгоор "хүүхдийн хөрөг зураг" сэдвийн хүрээнд зохион байгуулагджээ. Орон орны авьяаслаг гэрэл зурагчид мянга мянган бүтээлээр оролцсон бөгөөд тэдгээр бүтээлүүд өнөөгийн дэлхий ертөнцийн тухай маш ихийг өгүүлсэн, гүн гүнзгий агуулгатай байжээ.  Учир нь эдгээр хүүхдийн хувь заяа бага насандаа хэрхэн өсөж торнисноос шууд  хамааралтай байх нь гарцаагүй билээ. Ингээд финалд шалгарсан шилдэг бүтээлүүдийг та бүхэнд толилуулж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд юу үзэж туулдаг вэ? (Фото төсөл)
Хаах
Сурталчилгаа

Хятадын Гуйжоу муж. Хүүгийн эцэг эх талбайд ургац хурааж байх зуур, 90 настай эмээ нь ачаа харж буй мөч. 

Энэтхэг охид "Навжот" хэмээх Зороастриен шашны зан үйлд оролцдог. 

Италийн Парма мужийн Сик сүм дэх ёслол. 

11 настай Таха Сирха шатаж буй газрын тосны талбай дээр Иракийн далбааг мандуулж байна. Түүний аав  ISIS-ийн ажиллагааны үеэр амиа алдсан Иракийн цагдаагийн албан хаагч байжээ. 

Прадер-Уилл синдромтой, 11 настай Ли Ханг жингээ хасах төвд Хятадын уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа нь. 

Гимнастикаар хичээллэж буй Хятад ихрүүд

Хүүгээс инээмсэглэхийг хүссэн ч, тэр огтхон ч инээгээгүй. Кайро, Египт

Хумсны шархтай хүү. Того, Баруун Африк

Хоёр настай хүү аймшигт зан үйлийн үеэр, Бэнин, Баруун Африк

Гэрийн даалгавраа хийж буй 6 настай охин, Польш

Автобусны цонхноос зүүгдэж буй хүүхдүүд, Сенегал

Гэртээ тоголж буй 6 настай охин, Польш

9 настай Сузанна, эзгүй байрныхаа өмнөх эвдэрхий машинд сууж буй нь, Армен

Загвар зохион бүтээгч Насиба нь хүүтэйгээ тоглож буй нь, Жидда хот, Саудын Араб 

Эцэг эхдээ хаягдсан 61 сая хүүхдийн нэг, Хятадын Ганьсу муж 

Индонезийн Баруун Суматрагийн ширэнгэн ойд.

Нохойн мах зардаг агуулахын ойролцоо тоглож буй хүүхэд, Хятадын Кайфэнг муж

Аавынхаа бууг барьж буй Бедиун хүү, Оман

Баруун Африкийн жижиг тосгонд

Иракийн шалган нэврүүлэхийн ойролцоо

Гар буугаар тоглож буй хүү, Гондурас 

"Gahan" фестивальд оролцож буй хүүхдүүд. Ирэх жил хур бороо их орж, арвин ургац хураана хэмээн гавлын ясаар тахил өргөдөг. 

Тайландын Нахон Си Таммарат хот

Автобусанд унтаж буй бага ангийн сурагч, Япон 

Туркийн хуаранд байрлаж буй Сирийн дүрвэгчид борооноос зугтаж буй нь 

Оросын бодибилдингийн тэмцээнд оролцогчид

Арменийн Гюмри мужийн нэгэн ядуувтар айлын 5 хүүхэд нэг өрөөнд унтаж буй нь. 

Дэрээр тоглож буй хүүхдүүд, Дани

Хятадын уламжлалт агуйн байшинд аавтайгаа амьдардаг охин 

Соломон арлын уугуул иргэд 

Хичээл эхлэхийн өмнө, Уганда

Бага ангийн охин, Ливан

Гурил хамгаалж буй хүү, Сенегал

Тамхи татаж буй хүүхдүүд, Шотландын Эдинбург хот

Энэтхэгийн Мумбай дахь хогийн цэг дээр тоглож байгаад баригдсан хүүхдүүд

Гудамжинд тоглож буй хүүхдүүд, Рио де Жаниеро

Кейп Таун, Өмнөд Африк.

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()