Сугалаанд их мөнгө хожсоноос болж амьдралаа балласан хүмүүсийн түүх

Хүмүүс олон жилийн турш  хэзээ нэгэн цагт аз дайрна хэмээн итгэж азын сугалаа авдаг.  Гэхдээ аз дайрсан ч энэхүү аз нь харамсалтай, гунигтай үйл явдал болж өрнөсөн түүх багагүй бий. Их хэмжээний мөнгө эдгээр хүмүүст зовлон, шаналал авчирна гэж хэн санах билээ. Ингээд азтан болсон ч удалгүй золгүй явдалтай учирсан хүмүүсийн гунигт түүхийг хүргэж байна. 

Сугалаанд их мөнгө хожсоноос болж амьдралаа балласан хүмүүсийн түүх
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Эвелин Адамс хонжворын бүх мөнгөө казинод алдсан

Эвелин Адамсыг үнэхээр азтай хүн гэж нэрлэж болно. Тэрээр 1985 болон 1986 онд азын сугалаа сугалж хонжвор авсан байна. Түүний нийт хонжворын хэмжээ 5 сая доллар хүрчээ. Гэвч Эвелин илүү их мөнгөтэй болохыг хүсэж, аз түүнийг дахин дайрна гэдэгт итгэж Атлантик Сити-д байрлах казинод очсон боловч бүх мөнгөө алджээ.

Эвелин Адамс хонжворын бүх мөнгөө казинод алдсан

2 Иби Рончаолигийн амь насыг нөхөр нь хороожээ

Онтарио Иби Рончаоли хэмээх бүсгүй 1991 онд азын сугалаанаас 5,1 сая долларыг хожжээ. Гэхдээ тэрээр энэхүү хонжвороо нөхрөөсөө нууж, өөрийнхөө хүссэнээр зарцуулахыг хүссэн байна. Иби 2 сая долларыг өөрийн өмнөх нөхрийн хүүхдэдээ өгсөн бөгөөд энэ хүүхдийн талаар түүний одоогийн нөхөр нь мэдээгүй байжээ. Гэвч хэсэг хугацааны дараа нөхөр нь бүх үнэнийг мэдэж, эхнэртээ их хэмжээний өвчин намдаах эм өгч амь насыг нь хороосон байна. 

Иби Рончаолигийн амь насыг нөхөр нь хороожээ

3 Шэрон Тирабасси ажилдаа эргэн оржээ

Олон сая долларыг мөрөөддөг хүмүүс их хэмжээний мөнгөтэй болсон тохиолдолд үлдсэн амьдралдаа дахин ажил хийхгүй гэж боддог. Гэвч их хэмжээний мөнгийг ч гэсэн хялбархан үрж болох юм байна.  Шэрон Тирабасси 10 сая долларын хонжвор хонжсон ч энэ мөнгөө 10 жилийн дотор л  үрж дууссан аж. Тэрээр хонжворынхоо мөнгөөр шинэ байшин, үнэтэй машин авч, аялалд гарч, загварлаг шинэ хувцас, цүнх,  гоёл чимэглэл гэх мэт зүйлсийг худалдаж авчээ.

Харин одоо Шэрон азтан болохоосоо өмнө хийж байсан автобусны жолоочийн ажлаа хийж байгаа гэнэ. Азаар бүсгүй хүүхдүүдийнхээ хадгаламжид мөнгө хийж амжсан учир тэд 26 нас хүрээд энэхүү мөнгөө авах эрхтэй болох аж.

Шэрон Тирабасси ажилдаа эргэн оржээ

4 Мартин, Кэй Тотт нар 5 сая доллар хожсон ч сугалаагаа алга болгожээ

Азын сугалааны дүрэм ёсоор азтанууд өөрийн сугалаагаа зохион байгуулагчдад харуулж хонжвороо авах эрхтэй болдог. Азтан болсон ч сугалаагаа алга болсныг мэдэх хамгийн гунигтай. Энэ асуудалтай Мартин болон Кэй Тотт нар тулгарсан байна.

Хосууд азтан болсон гэдгээ юугаар ч баталж чадаагүй учир зохион байгуулагчид хонжворыг хүчингүй болгосон аж. Энэ нь хосуудын гэр бүлийн харилцаа болон сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн гэнэ.

Мартин, Кэй Тотт нар 5 сая доллар хожсон ч сугалаагаа алга болгожээ

5 Уильям Пост бүх хөрөнгөө алджээ

Уильям Пост 1988 онд Пенсильваний азын сугалаанаас 16,2 сая доллар хожсон байна. Тэрээр бүх мөнгөө гэр бүлийнхээ бизнест зориулсан боловч бизнес нь амжилгүй болж дампуурсан гэнэ.  Ингээд тэрээр төлж баршгүй их өрөнд орсон байна. Зээлийн байгууллагын ажилтнууд түүнийг өрөө дарахыг шаардсан ч Уильямд мөнгө байхгүй байсан учир тэрээр ажилтны аминд хүрч хорих ял сонсжээ.

Уильямыг мөнгөтэй байх үед түүний төрсөн ах нь алуурчин хөлсөлж Уильямийн амийг хороох захиалга өгч байсан бол Уильямын найз бүсгүй түүнээс хонжворын тал мөнгийг нь авч сураггүй алга болсон аж. Харин одоо залуу энгийн цалинтай тайван ажиллаж байгаа бөгөөд саятан байсан үеэ дурсах ихээхэн дургүй гэнэ. 

Уильям Пост бүх хөрөнгөө алджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()