"Миний бүх юм чинийх" - Жастин Бибер эхнэртэйгээ хамтдаа хийдэг нууцлаг зүйлсээ хуваалцжээ

Шинэхэн, халуухан хосууд болох Жастин болон Хейли Бибер нар халуухан харилцаагаараа шүтэн бишрэгчдээ уяраасаар л байна.  Хосууд бүхий л зүйлээ хамтдаа хийж, хамтдаа хэрэглэдэг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээ хүртэл хувааж хэрэглэдэг гэнэ. Гадаад төрх гэдэг залуу хосуудын хувьд маш чухал зүйл учир тэд арьс арчилгаандаа маш их анхаарал хандуулдаг нь тодорхой биз ээ. 

"Миний бүх юм чинийх" - Жастин Бибер эхнэртэйгээ хамтдаа хийдэг нууцлаг зүйлсээ хуваалцжээ

Шинэхэн гэрлэсэн хосууд бүх зүйлээ хуваалцдаг байна. Аз жаргал, баяр баясгалан, уйтгар гуниг, гэрийн ажил хүртэл. Гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ ч тэдний дундын хэрэглээнд орсон байна.

Үзэсгэлэнт бүсгүй Хейли өөрийн төрөлхийн гоо үзэсгэлэн болон цайвар шаргал үсээрээ алдартай. Хосууд хамтдаа Unite брэндийн шампунийг хэрэглэдэг. 

Шампуниас гадна Жастин үзэсгэлэнт гэргийнхээ арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг аж.  Гэхдээ тэрээр Хейлигийн цусаар хийсэн тосыг хэрэглэхээс л татгалздаг аж.

Бүсгүй "Dr. Barbara Sturm"-ын тосыг хэрэглэдэг бөгөөд тосны найрлагад бүсгүйн цус багтжээ. Энэхүү хачирхалтай тосны үнэ нь 1400 доллар хүрдэг аж. Эмч үйлчлүүлэгчийнхээ цуснаас авч түүнээс плазм гаргаж, 4-5 цаг инкубаторт байлгасны дараа үндсэн тостойгоо хольдог байна.

Энэхүү шидэт чийгшүүлэгчтэй тос нь арьсыг өөрөө нөхөн төлжихөд нь тусалдаг. Дэлхийн алдартнууд болох Жейми Кинг, Виктория Бекхэм, Эмма Робертс нар мөн л өөрийн цустай тосыг хэрэглэдэг аж. Хейли Бибер чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг. Үүнээс гадна Хейли төрөлхийн гоо үзэсгэлэнг илүүд үздэг учир хөнгөн будалт хийдэг байна. Бүсгүйн хэлж байгаагаар түүнд өөртөө зарцуулах цаг зав, тэвчээр маш ихээр дутагддаг гэнэ.

Шаргал үст бүсгүй маань "BareMinerals" брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бөгөөд энэ нь түүнийг 100 хувь натурал байхад тусалдаг байна. 

Хейли өөрийн шаргал үсийг ургуулж, үсний өнгөний туршилт их хийдэг. Гоо сайхандаа бүсгүй химийн найрлагатай бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг аж.

Саяхан Жастин Бибер өөрийн Инстаграм хуудаснаа сэтгэл санааны гүн хямралаа хэрхэн даван туулсан талаар бичсэн. Энэ үед хайртай гэргий нь түүнд маш ихээр тусалж, хүнд байдлаас гарахад нь дэм болсон гэнэ. Бибер шашин шүтлэгт ихээхэн ач холбогдол өгдөг учир бүхий л асуудлаа Бурханд итгэж, ном уншуулж шийдвэрлэдэг аж.

Хосууд амьдралын гараагаа маш амжилттай эхлүүлж яваа гэхэд буруудахгүй байх.  Аз жаргалтай хосууд маань нэн түрүүнд нэг нэгнээ ойлгох, хүндэтгэх, өөрт байгаа бүхий л сайхан зүйлээ бие биедээ өгөхийг хичээж байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()