Солонгосчууд ганц бие хүмүүст хэрхэн ханддаг вэ?

Өмнөд Солонгосын иргэн Хеён (Heyeon) өөрийн орны иргэдийн талаар сонирхолтой мэдээллийг "Pikaba" сайтад нийтэлдэг аж. Энэ удаад  тэрээр Өмнөд Солонгост хосгүй иргэдэд хэрхэн ханддаг, хостой байх нь яагаад чухал болохыг бичжээ.  Зарим Солонгосос бүсгүйчүүд нөхөртэй, найз залуутай болохыг хүсдэггүй бөгөөд үүний шалтгааныг ч мөн дурдсан байна. 

Солонгосчууд ганц бие хүмүүст хэрхэн ханддаг вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Найз залуутай юу?

Солонгосчуудтай танилцах үед ерөнхий зүйл асуусны дараа тэд таниас найз залуу эсвэл найз бүсгүйтэй юу хэмээн асуух болно. Энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Солонгосчуудын хувьд шинэхэн танилцсан хүнээсээ энэ төрлийн асуултыг асуух нь хэвийн үзэгдэл бөгөөд тэдний хувьд хосын харилцаа гэдэг нээлттэй сэдэв юм.

Үүнээс гадна Солонгост саяхан хувийн амьдрал гэх орон зай үүссэн учир хувийн амьдралаа хэрхэн хамгаалах, хэрхэн бусдын хувийн амьдралд оролцохгүй байх тал дээр туршлага муутай байдаг гэнэ. Зарим Солонгосчууд өөрийн асууж буй асуултаа ёс зүйд нийцэхгүй гэдгийг ч мэддэггүй учир хүссэн зүйлээ асуудаг байна.

Найз залуутай юу?

2 Хосгүй байх нь сул тал

Солонгосчууд хосгүй хүмүүсийг нэг бол “өвөрмөц”, эсвэл сэтгэл зүйн болон бие махбодын асуудалтай гэж үздэг аж. Нутгийн оршин суугчид энэ байдлыг сул талд тооцдог байна. Гэтэл бодит байдал дээр зарим хүмүүс ганц бие амьдралыг илүүд үздэг юм. Гэвч Солонгосчууд үүнийг хувь хүний сонголт бус харин тухайн хүний өмнөх харилцаанаас үүссэн азгүйдэлтэй холбож тайлбарладаг байна.

Хосгүй байх нь сул тал

3 "Эхийн хэвлийгээс гарсан Соло"

Солонгос хэлэнд ганц бие хүмүүсийг “эхийн хэвлийгээс гарсан Соло” хэмээн нэрлэдэг юм. Хэдийгээр тэд өмнө нь хэнтэй ч болзож байгаагүй гэдгээ нуухыг хичээдэг ч найз нөхөд нь энэ талаар мэддэг учир тогтмол түүнийг шоглодог байна. Хэрвээ эрэгтэй хүүхэд бага сургуулиасаа шууд дунд сургууль, дараа нь ахлах сургуульд орж төгссөнийхөө дараа цэргийн алба хаавал “эхийн хэвлийгээс гарсан Соло” болох магадлал өндөртэй. Учир нь бүсгүйчүүдтэй танилцах боломж, цаг зав байхгүйд оршино. Үүнээс гадна Солонгост охидын дунд сургууль, ахлах сургууль, их сургууль байдаг бөгөөд энэ сургуулиудад суралцаж байгаа тохиолдолд эсрэг хүйстэнтэйгээ таницлах боломж байдаггүй аж.

"Эхийн хэвлийгээс гарсан Соло"

4 Хостой байх нь нэг төрлийн моод

Солонгост хостой байх гэдэг “моод” бөгөөд олон хүмүүс хостой болохыг мөрөөддөг. Бага ангийн хүүхдүүд ч гэсэн хостой болохыг мөрөөддөг байна. Цахим сүлжээнд хэрхэн хостой болох вэ асуултад хариулт өгсөн маш олон нийтлэл, зөвлөгөө бий. Үүнээс гадна хосын харилцаа, хэрхэн хостой болох талаар зөвлөгөө бүхий номыг номын дэлгүүрүүдэд зардаг. Жишээлбэл: “Сологоос зугатах арга зам” эсвэл “Та яагаад ганц бие байна вэ” гэх ном хүртэл байдаг. Зурагтаар ганц бие байдлаас хэрхэн салах талаар нэвтрүүлэг ч \모태솔로 탈출\ гардаг.

Өдөр тутмын амьдралд хүмүүс хосгүй хүмүүст хэрхэн хосоо олох талаар зөвлөгөөг маш ихээр өгдөг. Энэ нь “соло”-чуудын хувьд заримдаа гомдмоор санагддаг аж. Жишээлбэл: “Чи бага зэрэг турах юм бол чи найз охинтой болно”, “Эсвэл чи хувцаслалтаа өөрчилж чадвал чи хостой болно” гэх мэт. Мөн танидаг ганц бие хүмүүстэйгээ танилцуулах үйл ажиллагаа ч маш  ихээр явагддаг.

Хостой байх нь нэг төрлийн моод

5 Үүнд яагаад хэт их анхаарал хандуулдаг вэ?

Солонгост хосын харилцааны соёл маш ихээр тархсан байдаг бөгөөд ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэрлэлт болон болзоог сайшаадаг. Солонгосын бараг бүх драм нь романтик тал руу чиглэгдсэн байдгийг та мэдэх биз. Үүнээс гадна хосуудад зориулсан олон төрлийн маркетингийн саналууд ч бий. Хамтдаа хэрэглэх бүтээгдэхүүн эсвэл заавал хосоороо орох ёстой үйлчилгээний төвүүд хүртэл байдаг. Жишээлбэл: Хос утасны кейс, хос цаг, хос цамц, хос пүүз, кинотеатрт хос суудал, гар утасны хэрэглээний хямдрал гэх мэт зүйл маш их бий. Хэдийгээр хосын  харилцаа хайр сэтгэлийн үүдэн дээр тогтох ёстой ч солонгосчууд харилцааг материаллаг зүйл мэтээр хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, хостой хосгүй байдлыг мөнгөтэй мөнгөгүй, талхтай талхгүй гэх мэт зүйлстэй ижил ярьдаг гэсэн үг юм. Тиймээс солонгосчууд хэрвээ хэн нэгэн танидаг хүн нь хосгүй байвал маш ихээр санаа зовж “Чи яагаад хосгүй байгаа юм бэ? Би чамд хэрхэн туслах уу” гэж асуудаг байна.  

Үүнд яагаад хэт их анхаарал хандуулдаг вэ?

6 Сампо үеийнхэн

Сампо үеийнхэн гэдэг нь амьдрал дээр болзоо, гэрлэлт, хүүхдээс татгалзаж буй үеийнхэн юм.

Арван жилийн сургууль төгсөгчдийн 90% нь их сургуульд элсэн ордог. Солонгосын Их Сургуулийн ихэнхи нь хувийн сургууль байдаг учир жилд 7000-10000 долларын төлбөртэй байдаг юм. Тиймээс оюутнууд банкнаас зээл авч сургалтын төлбөрөө төлдөг бөгөөд мэдээж зээлээ эргэн төлөхийн тулд ажил хийх хэрэгтэй болдог.  Ингээд тэдэнд найзуудтайгаа уулзах, болзоонд явах цаг зав гардаггүй. Мөн эсрэг хүйстэнтэйгээ болзох илүү мөнгө байхгүй учир болзоо гэх зүйлээс татгалздаг байна.

Сампо үеийнхэн

Бас нэгэн томоохон асуудал бол их сургууль төгссөний дараа ажил олоход асуудалтай байдаг. Харин ажилд орж чадсан бол 2-5 жилийн дараа гэрлэлтэнд бэлэн болдог аж. Солонгос улсад ихэнхидээ эрчүүд 33, эмэгтэйчүүд 31 насандаа гэрлэдэг байна.

Үүнээс гадна гэрлэхийн тулд байртай байх хэрэгтэй. Солонгос маш жижиг орон хэдий ч 51 сая хүн амтай учир үл хөдлөх хөрөнгө маш өндөр үнэтэй байдаг.  Өөрийнхөө хүчээр байр худалдаж авах гэдэг бараг л боломжгүй зүйл учир түрээсийн байранд амьдрах, эсвэл банкинд хандаж зээлээр энэ асуудлыг шийдвэрлэдэг байна. Банкнаас татгалзсан хариу авсан, банкинд хандахыг хүсэхгүй байгаа хүмүүс гэрлэлтээс татгалзаж, ганц бие амьдралыг сонгодог аж. Гэхдээ энэ нь өөрөөс нь шалтгаалах зүйл биш учир тэд нийгмийн асуудал болж байгаа юм. Ингээд тэд ганц бие амьдралыг сонгох бөгөөд энэ нь автоматаар хүүхдээс татгалзахад хүргэдэг. Эдгээр хүмүүсийг “сампо үеийнхэн” гэж нэрлэдэг байна.

7 Ганц бие хүмүүсийн эрин

Зарим хүмүүс ганц бие байхыг илүү дээр хэмээн үздэг учир болзоонд явах оролдлого ч хийдэггүй. Заримдаа тэд найз нөхөд, танилуудтайгаа уулзахаас ч татгалздаг. Учир нь тэд хувийн амьдрал руу хэт их орж олон төрлийн асуулт асууж, зөвлөгөө өгч эхэлдэг байна.

Солонгост багийн ажиллагаа гэдэг маш чухал бөгөөд нэг хүн гэхээсээ илүү багаараа байгаа хүмүүсийг илүү үнэлдэг. Тиймээс Солонгосчуудад таны төрсөн нутаг, сурсан газар, өмнө нь ямар хүмүүстэй харилцдаг байсан талаар мэдээлэл их чухал байдаг юм.

Ганц бие хүмүүсийн эрин

Мөн Солонгост хамтдаа хийх маш олон уламжлал, соёл байдаг. Жишээлбэл: Хамтдаа хоолонд орох, хамтдаа гулгах гэх мэт. Энэ нь таныг хэн нэгэнтэй багийн ажиллагаатай болохыг илэрхийлнэ. Гэхдээ сүүлийн үед ганц бие хүмүүсийн тоо ихээр нэмэгдэж байгаа учир ганцаараа хоолонд орох, кино үзэх, согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт зүйлс газар авч байгаа. Ганцаараа хоол иддэг хүмүүсийг хонпаб (혼밥), харин согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийг хонсул (혼술) хэмээн нэрлэдэг байна.

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()