Хайр дурлалынхаа төлөө тэмцэж, хүссэндээ хүрч чадсан 10 алдартан

Хайртай хүнтэйгээ энэ насны амьдралыг туулах сайхан ч, удаан хугацаанд бат бөх, аз жаргалтай гэр бүл хэвээр байна гэдэг тийм ч амар зүйл биш гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Ялангуяа олны танил эрхмүүдийн хувьд гэр бүлдээ зарцуулах цаг зав багатайгаас гадна олны хэл амны бай болохоос эхлээд жирийн хүмүүсээс хэд дахин илүү стресс, сэтгэлийн дарамтад өртдөг. Өнөөдрийн мэдээллээрээ уншигч та бүхэндээ, зовлон бэрхшээлийн өмнө сөгдөлгүйгээр насан туршийн хайраа олж, бат бөх гэр бүлийг цогцлоож чадсан алдартнуудын үнэнч хайрын түүхийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хайр дурлалынхаа төлөө тэмцэж, хүссэндээ хүрч чадсан 10 алдартан
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хунтайж Уильям (Prince William), Кейт Миддлтон (Kate Middleton)

Жижигхэн хотод төрж өссөн үзэсгэлэнт Кейттэй Ханхүү Уильям 2001 онд танилцаж байжээ. Улмаар 2007 он хүртэл 4 жил үерхэж байгаад салж, тус тусын замаар явж байгаад 2011 онд хуримаа  хийсэн билээ. Өдгөө тэд 3 сайхан хүүхдийн эцэг эх болжээ.

Хунтайж Уильям (Prince William), Кейт Миддлтон (Kate Middleton)

2 Эллен Дедженерес (Ellen DeGeneres), Портия де Росси (Portia de Rossi)

Хориод жилийн өмнө танилцаж байсан хосууд маань 2004 оныг хүртэл дотноссонгүй. Өөрийнхөө нэрийн хуудас болсон телевизийн шоуны үеэр Портиятай ямар харилцаатай талаараа зоригтой мэдэгдсэн Элленийг Портия биширсэн гэж хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2008 онд Калифорни мужийн Дээд шүүх хүлээн зөвшөөрсний дараа тэд хуримласан бөгөөд өнөөдрийг хүртэл гэрийн тэжээмэл амьтадтайгаа сайхан амьдарч байгаа юм.

Эллен Дедженерес (Ellen DeGeneres),  Портия де Росси (Portia de Rossi)

3 Том Хэнкс (Tom Hanks), Рита Уилсон (Rita Wilson)

Холливудын хамгийн тогтвортой амьдралтай хосуудын жагсаалтад зүй ёсоор бичигддэг Том, Рита нар анх 1981 онд танилцсанаасаа хойш 7 жилийн дараа албан ёсоор гэрлэж, өнөөг хүртэл 32 жил эв найрамдалтай сайхан амьдарч байна. Рита 2015 онд хөхний хорт хавдартай гэж оношлогдон мэс засалд орж бүтэн 4 жил тэмцсэний эцэст бүрэн эдгэрсэн. Жүжигчин бүсгүй “Миний нөхрийн халамж, чин сэтгэл надад тэмцэх хүч, эдгэх итгэл хайрлаж байсан. Гай зовлон тохиолдоход хосууд улам ойртон дотносдог юм билээ” хэмээн хожим нь хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцжээ.

Том Хэнкс (Tom Hanks), Рита Уилсон (Rita Wilson)

4 Хью Жекман (Hugh Jackman), Деборра-Ли Фернесс (Deborra-Lee Furness)

Австралийн жүжигчин Хью 1995 онд буюу анхны ажлаа хийж байхдаа эхнэртэйгээ танилцжээ. 13 насны зөрүүтэй тэд ганцхан жилийн дараа л хувь заяагаа холбосон бөгөөд нэр алдарын оргилд хүрсэн ч гэсэн нэг нэгнээ хайр халамжаар дутаалгүй одоог хүртэл сайхан амьдарч байна.

Хью Жекман (Hugh Jackman), Деборра-Ли Фернесс (Deborra-Lee Furness)

5 Эштон Катчер (Ashton Kutcher), Мила Кунис (Mila Kunis)

1990-ээд онд телевизийн дэлгэцнээ гарч байсан "That 70’s Show" инээдмийн цувралд хосуудын дүрийг бүтээж байсан тэд бодит амьдрал дээр найзууд байсан хэдий ч 2012 оноос болзож эхэлсэн байна. 3 жилийн дараа тэд хуримлаж, хөөрхөн охин хүү хоёртой болсон юм. Хэвлэлийнхэн тэднийг удахгүй сална гэж сенсаацлаж байсан ч тэд бат бөх харилцаатай, аз жаргалтай хос гэдгээ өнөөдөр ч батлан харуулсаар байна.

Эштон Катчер (Ashton Kutcher), Мила Кунис (Mila Kunis)

6 Жулия Робертс (Julia Roberts), Даниел Модер (Daniel Moder)

2001 онд нээлтээ хийсэн The Mexican киноны гол дүрд тоглож байсан Жулиа Робертс, тус киноны зураглаачаар ажиллаж байсан Даниел Модер нар 2002 онд гэрлэж, 3 хүүхдийн эцэг эх болцгоожээ. 2018 оны 11 сард Goop подкастад өгсөн ярилцлагадаа жүжигчин бүсгүй маань “Миний нөхөр өнөөдрийг хүртэл миний хамгийн хайртай хүн хэвээр” гэжээ.

Жулия Робертс (Julia Roberts), Даниел Модер (Daniel Moder)

7 Kristen Bell (Кристен Белл), Dax Shepard (Дэкс Шепард)

Туранхай, муу тал цөөтэй гээд л дурьдаад байх юм бол өөр хоорондоо ижил зүйл олонтой хос. “Биднийг 2007 онд анх танилцаж байхад ирээдүйд хамт байх суурийг маань тавьж өгсөн хамгийн чухал зүйл бол бидний ажил мэргэжил байсан” гэж Шепард хэлж байсан удаатай.

Kristen Bell (Кристен Белл), Dax Shepard (Дэкс Шепард)

8 Нил Патрик Харрис (Neil Patrick Harris), Дэвид Бартка (David Burtka)

2004 онд анх болзсоноосоо хойш л хагацаж салшгүй хосууд болцгоосон тэд 6 жилийн дараа тээгч эхийн тусламжтайгаар Харпер, Гидёон нэртэй ихрүүдээ угтан авч, 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан юм. Харилцаагаа авч үлдэхэд тууштай зан чухал гэдэгтэй тэд хоёулаа санал нийлдэг байна.

Нил Патрик Харрис (Neil Patrick Harris), Дэвид Бартка (David Burtka)

9 Николь Кидман (Nicole Kidman), Кэйт Урбан (Keith Urban)

Урбан Николийг болзоонд урих гэсэн ч зориг нь хүрэхгүй хэдэн сар болсон гэдэг. Гэвч тэд болзож эхэлснээсээ хойш ердөө хэдхэн сарын дараа л хуримлаж, арваад жилийн хугацаанд өгсөж уруудахын аль алинд нэгнээ орхилгүй хамтдаа аз жаргалтай амьдарсаар байгаа билээ.

Николь Кидман (Nicole Kidman), Кэйт Урбан (Keith Urban)

10 Жонн Леженд (John Legend), Крисси Тайген (Chrissy Teigen)

2013 онд гэрлэж 2 хүүхэдтэй болцгоосон тэдний хамтын амьдрал үргэлж дардан байгаагүй юм. Тайгенийг төрөлтийн дараах сэтгэл гутралтай болох үед дуучин залуу эхнэртээ маш их анхаарал халамж тавьж байсан гэдэг. “Бид нэгнээ юу ч хийсэн үргэлж дэмжиж зоригжуулж байдаг. Эхнэрээ дуртай зүйлээ хийж амжилтад хүрэхийг харах сайхан байдаг. Тэр минь ч гэсэн намайг амжилтад хүрэх бүхий л бололцоогоор хангадаг. Ингэж байж л хосууд хамтдаа аз жаргалтай байх болно шүү дээ” хэмээн алдарт дуучин Леженд өөрийн Твиттер хуудаснаа жиргэжээ.

Жонн Леженд (John Legend), Крисси Тайген (Chrissy Teigen)

Эдгээр хайрын түүхүүдийн аль нь танд хайр дурлал бүхнийг ялан дийлдэг гэсэн итгэлийг өгч байна вэ? Ийм сайхан хайрын түүхийг мэддэг бол та ч бас бидэнтэй хуваалцаарай. Таныг хайрын бурхан үргэлж ивээг!

 

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()