Хоёр хүнээс дэлхийн хүн ам дахин үүсэх боломжтой юу?

Эх дэлхийд маань ямар нэг аймшигт явдал тохиолдож зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёрхон хүн амьд үлдвэл, тэд дахин дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн бий болох суурь болж чадах болов уу? Библид Адам, Ева нараас хүн төрөлхтөн үүсэн гэж өгүүлдгийг хүн бүр мэднэ. Энэ үзлээр бол хүн төрөлхтөн үүсэхэд хоёрхон хүн байхад л хангалттай байж. Тэгвэл үүнийг шинжлэх ухааны үүднээс авч үзье. 

Хоёр хүнээс дэлхийн хүн ам дахин үүсэх боломжтой юу?
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Түүхээс үзэхэд энэ нь боломжгүй зүйл. 

Урьд өмнө төр барьж байсан хаад нь хаан суудлаа хадгалахын тулд, язгууртан гарал үүслээ цэвэр хэвээр байлгахын тулд  ойрын цусны хүнтэйгээ гэр бүл болж байсан түүх маш их. Ийм гэр бүлээс болж генетикийн янз бүрийн өвчтэй хүүхэд төрөх, эсвэл үргүй болох тохиолдол олон байжээ. Үүний нэг жишээ бол Габсбургийн удам. Энэ гэр бүл Австри, Унгар, Испани, Португали болон бусад улсуудын хаан ширээг эзлэн сууж байх үедээ газар нутгаа бүрэн хадгалахын тулд хоорондоо гэр бүл болдог байв.

Ялангуяа Испанийн Габсбургууд, түүний удмын Карл II зэрэг нь хоорондоо ихээр гэр бүл болж байсан бөгөөд жирийн хүн өөрийн өмнөх 5 удамдаа 32 янз бүрийн хүний цус холилдог бол Карлынхны хувьд энэ нь ердөө 10 байв. Карл өөрөө олон төрлийн өвчинтэй, генийн гажиг бүхий муухай царай зүстэй, үр тогтоох чадваргүй байсан учраас энэ хүнээр удам нь тасарсан байна.

Мөн эртний Египетэд ч бас ийм явдал болж байсны нэг илрэл нь цус хэт их ойртсоноос урт толгойтой, хөдөлгөөний янз бүрийн бэрхшээлтэй, мэдрэлийн элдэв өвчтэй хүмүүс төрж байснаас үхэл маш их байжээ.

Тутанхамон фараон гэхэд л 17 жил амьдрахдаа байнга хөл болон үе мөчний өвчнөөр шаналж байсан гэдэг. Тэрээр хүзүүгээрээ эргэж харж чаддаггүй учир бүх биеэрээ эргэж хардаг байв. Эцэг нь болох Эхнатон мөн л хэт урт гар хөлтэй, уртсаж сунасан мэт нүүр царайтай, эмэгтэй хүний бие галбиртай, зүрх болон нүдний өвчтэй байсан юм. Эдгээр хаадын дундаж наслалт 30-40 жилээс хэтэрдэггүй байв.

Энэ бүхнээс харахад хүн төрөлхтөн дахин бий болохын тулд генийн янз бүрийн мутац бий болох боломжийг хаах хэрэгтэй болох нь тодорхой байна. Ураг төрлийн хүмүүсийн хоорондох бэлгийн харьцааг шинжлэх ухаанд инбридинг гэж нэрлэдэг. Ийм нөхцөлд дараа дараагийн үе болгонд генийн мутац улам хүчтэй илэрдэг ба үүнийг инбредний депресс хэмээн нэрлэдэг байна.

Яагаад цус ойртоход генийн гажиг үүсдэг вэ?

Хүний ген нь идэвхт болон идэвхгүй хэлбэр гэсэн хоёр хэсэг байх ба ихэнхдээ идэвхгүй ген нь ямар нэг гэмтэл, сул талыг агуулна. Ийм генийг эрүүл идэвхтэй ген дарангуйлах ба харин ийм эрүүл ген үгүй бол сул генийг дарангуйлах зүйл үгүй болно гэсэн үг юм. Ген нь эцэг эхээс хүүхдэд дамжих тул тэдгээр хүүхдүүд нь улам бүр идэвхгүй генийг өвлөн авна. Ийм ген бүхий хүн нь амьдрах чадвар сул, янз бүрийн өвчинд амархан өртдөг, элдэв мутацид өртсөн байх нь элбэг.

Харин ийм гэмтэлтэй ген болгоныг дарах эрүүл ген байгаа бол хүүхдийн өсөлт хөгжилд ямар нэг саад тотгор үгүй болж үр удам нь эрүүл чийрэг өсөх мэт. Гэхдээ үнэндээ ийм зүйл гэж үгүй бөгөөд ямар ч хүнд аливаа гэмтэлгүй, мутацгүй ген гэж байхгүй юм.

Идэвхгүй сул ген бий болох боломжийг 50% гэж үзэх ба энэ нь цаашдаа буурах хандлагатай байна. Онолын хувьд шинэ үе болгонд аз таарч эрүүл ген давамгайлах бол хоёр хүнээс хүн төрөлхтөн үүсэж болмоор. Гэхдээ ийм магадлалыг 0.000000001 хувь гэж үздэг.

Мөн хүн төрөлхтөнг үүсгэн бий болгох ёстой хоёр супер эрүүл чийрэг хүн нь маш зөв хооллож, төгс төгөлдөр эрүүл орчинд амьдарч байж л ийм нөхцөл үүснэ. Гэтэл хүний тоо нэмэгдэх тусам амьдрах орчин эрүүл байх магадлал улам бүр мууддаг.

Гэхдээ боломж бас бий

Чикагогийн Их Сургуулийн эрдэмтэд гуттеритийн нийгэмлэгийн жишээгээр хэсэг бүлэг хүн нь амьдрах чадвартай үр хүүхэд төрүүлэх боломжтой гэдгийг баталсан байна. Тэрхүү нийгэмлэгийн 64 үүсгэн байгуулагч нь 13 үе удам үлдээж нийт 1642 хүн болжээ. Мөн амьд амьтны жишээ бас байдаг нь уулын горилл юм. Энэ амьтан цус ойртсон ч гэсэн өөрийн сүргийн тоо толгойг хэвийн хэмжээнд байлгах чадвартай байдгийг эрдэмтэд тогтоосон байна. 

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()