Тэрбумтнуудад зориулан үйлдвэрлэсэн Porsche-ийн "явдаг харш"

АНУ-ын Оклахома муж дахь Германы автомашин үйлдвэрлэгч Порше компанийн салбар, аяллын RV машины "Newell" компанитай хамтран бүрэн тоноглосон аяллын автобус бүтээжээ. Энэ нь чинээлэг хүмүүст зориулсан нэг төрлийн хөдөлгөөнт гэр бөгөөд орон зай бүрийг гайхалтай ашиглаж, тансгаар шийдсэн байна.  

Тэрбумтнуудад зориулан үйлдвэрлэсэн Porsche-ийн "явдаг харш"

Порше компани шинэ загварын хөдөлгөөнт автобусан сууцыг "Newell Coach p50" хэмээн нэрлэсэн бөгөөд 13 метр урт талбайд айл гэрт байж болох бүх л зүйлсийг багтаасан гэдгээрээ онцлог болжээ. 

Автобусанд бүрэн хэмжээний унтлагын өрөө, гал тогооны ширээ хүртэл бий. 

Орны эсрэг талд 55 инчийн LG 4K UHD зурагт суурилуулжээ. Дотоод заслыг үнэт мод, гантиг чулуу, арьс шир ашиглан хийсэн нь дээд зэргийн тансаг харагдана. 

"Newell Coach p50"-ын дизайнерууд шууд бус гэрэлтүүлэг, гоёл чимэглэлийг ашиглан илүү натурал шийдлийг бүрдүүлжээ. Хэдийгээр энэхүү хөдөлгөөнт автобусан байшин нь аялахад зориулагдсан боловч орон сууц, тансаг хаусаас дутахааргүй тохь тухтай болжээ. 

Энэхүү тансаг зэрэглэлийн гайхамшигт аяллын хаус нь 605 морины хүчин чадалтай "Cummins x15" тусгай хөдөлгүүртэй.

Тус автобусанд "VIP Smart Wheel" хэмээх сүүлийн үеийн жолоодлогын систем суурилуулж, аюулгүй байдлыг хангасан аж. 

Агааржуулалтын "Aqua Hot" төхөөрөмжийн тусламжтайгаар Сахарын цөлд ч, Сибирийн хүйтэнд ч доторх температураа хэвээр хадгалах боломжтой. 

Тэр ч байтугай дотроо автомат угаалгын машин, хатаагчтай.  

Энэхүү гэртээ байгаа мэт аялах боломжтой аяллын автобусыг 2 сая доллараар худалдан авах боломжтой бөгөөд нэмэлт мөнгө төлж өөрт хэрэгтэй зүйлсээ нэмж суурилуулах боломжтой аж. 

Тус бүтээлийн эрэлт маш их байгаа учир автобусыг үйлдвэрлэгчид  ч өөрсдөө авч чадахгүй байгаа гэнэ. Одоогоор тэд 2021 онд гарах шинэ загвар дээр ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()