20-р зууны хамгийн сэтгэл хөдөлгөм, цуутай хайрын түүхүүд

Жейн Биркин ба Серж Генсбур, Жон Леннон болон Йоко Оно гэх мэт XX зууны нөлөө бүхий алдартнуудын хайр дурлал, гэр бүлийн амьдрал олон сая шүтэн бишрэгчдийнх нь нүдний өмнө ил тод өрнөж, догдлуулж байсан нь саяхан мэт.  Тэд бол XX зууны хамгийн гайхалтай, мартагдахааргүй, нулимс дуслуулам хайрын түүхийн эзэд юм.

20-р зууны хамгийн сэтгэл хөдөлгөм, цуутай хайрын түүхүүд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Хамфри Богарт, Лорен Бакалл

Америкийн алдарт жүжигчин Хамфри Богарт дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд түүний сүүлчийн буюу дөрөв дэх эхнэр нь загвар өмсөгч, жүжигчин Лорен Бакалл байв. Тэрээр өөрийн ирээдүйн эхнэртэйгээ 1943 онд найруулагч Ховард Хавксын “To Have and Don't Have” бүтээлд ажиллаж байхдаа танилцжээ. Тэд хоёул тус киноны гол дүрээр сонгогдсон байж. Анх танилцах үедээ Лорен тийм ч их олонд танигдаагүй загвар өмсөгч байсан бол Богарт аль хэдийн дэлхийн од болчихсон, хамгийн чухал нь жүжигчин Мэйо Метотой гэрлэсэн, хуруундаа хуримын бөгжтэй байлаа. Гэхдээ 19 настай, үзэсгэлэнт бүсгүй Лорен залуугийн сэтгэлийг ихэд татсан ба тэд хамтдаа Богартын усан завь дээр хооллож, кафед хамт сууж, тэдний хооронд шинэ харилцаа бий болсон нь анзаарагджээ. Эцэст нь Богарт эхнэрээсээ салж, 1945 оны 05-р сарын 21-нд Лорентай гэрлэсэн юм. Гэрлэлт тэдний нэр хүнд, карьерт огтхон ч нөлөөлөөгүй ба тэд хэд хэдэн кинонд хамтдаа тоглосон. 1949 онд тэд анхны хүүхдээ өлгийдөн авч, хүүгээ тэднийг танилцахад чухал гүүр болсон анхны киноныхоо гол дүрийн баатрын нэрээр Стефен хэмээн нэрийджээ. 

1952 онд хосууд Лесли хэмээх охинтой болжээ. Тэд кино урлагийн түүхэн дэх хамгийн үлгэр жишээ, гайхалтай хос байсан бөгөөд нэг ч удаа зөрчилдөж, маргалдаж, нэгнээ хуурсан гэх цуу ярианд өртөж байгаагүй. Харин бие биенээ үргэлж хайр гэрэлтсэн харцаар хардаг байлаа. Харамсалтай нь, 1957 онд Хамфри улаан хоолойн хорт хавдар өвчний улмаас нас барж, Лорзн оршуулгынх нь үеэр авсанд нь алтан шүгэл хийн хамтдаа тоглосон анхны кинон дээрх шиг "Чи яаж шүгэлдэхийг мэднэ, тийм биз дээ? Стив" хэмээн шивнэжээ.

Хамфри Богарт, Лорен Бакалл

2 Кэтрин Денев, Марчелло Мастроянни нар

Кэтрин Денев, Марчелло Мастроянни нар 1970 онд Надин Трентинянгийн "This only happens to others" киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тэд анхны харцаар бие биедээ дурлаж байгаагүйгээс гадна тухайн үед тус тусдаа хайр сэтгэлийн хувьд асуудалтай байжээ. Марчелло жүжигчин Фэй Данавайгаас, харин Кэтрин найруулагч Франсуа Траффогоос салаад удаагүй байсан юм. Найруулагч Надин Трентигнан киноны гол баатруудыг дүрдээ бүрэн оруулж, сайн жүжиглүүлэхийн тулд хоосон орон сууцанд хоёуланг нь үлдээсэн тэр цагт Франц-Италийн харилцаа эхэлжээ. Кино урлагийн ачаар бие биенээ огтхон ч танихгүй хүмүүс бие биеэ хайрлаж буй дүр үзүүлдэг ч энэ тохиолоо жинхэнэ болгосон цөөнгүй түүхүүдийн нэг нь тэдний хайр сэтгэл билээ. Удалгүй Мастроянни эхнэрээсээ албан ёсоор салж, харин Кэтрин бие даасан, ганц бие бүсгүй болсон юм. Жүжигчид аль аль нь өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчтэй, олон нийтийн хараанд ихээхэн өртдөг байсан ч тэд олон нийтийн хандлагыг үл тоон харилцаагаа үргэлжлүүлж байлаа. Тэд Чиара хэмээх охинтой болсон ч энэ нь эрх чөлөөнд дуртай Кэтринийг дэргэдээ байлгаж, тогтооход тусалсангүй. Үзэсгэлэнт Кэтрин Марчеллог яг л зохиол дээр гардаг шиг орхисон бөгөөд үүнийгээ "Би хагацал үзэхийн зовлонгоос өөрийгөө хамгаалсан юм" хэмээн тайлбарладаг аж. Гэсэн ч өнөөг хүртэл тэдний хайрын түүх сая сая хүний сэтгэлд хоногшин үлдсэн хэвээр байна.

Кэтрин Денев, Марчелло Мастроянни нар

3 Ален Делон, Роми Шнайдер

Энэ бүхэн "Christina" киноны зураг авалтын үеэс эхэлсэн юм. Тухайн үед тийм ч нэрд гараагүй байсан жүжигчин Делон Парисийн нисэх онгоцны буудалд анх Роми Шнайдертэй таарч байжээ. Үзэсгэлэнт залуу бүсгүй Роми аль хэдийн алдар нэрд хүрсэн, кино од байсан тул тэдний анхны харилцаа тийм ч амар байгаагүй. Гэсэн ч Ален Делон эрт амжилтад хүрсэн, сэтгэл татам, үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлийг татах гэж их л хичээж байлаа. Эмэгтэй гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа тасалж, Парист бие даан, өөрийнхөөрөө амьдрахаар ирсэн байж. Жүжигчид 1959 оны 03-р сард сүй тавьсан ч тэдний амьдрал тийм ч дардан байсангүй. Делоны карьер өсөж, алдарт хүрч, олон ч дуулиан тарихын хажуугаар Роми түүнийг киноны хамтрагч бүртэй нь хардах болжээ. Удалгүй Демон сүйт бүсгүйгээ жүжигчин Натали Бартелемитэй хуурч, араар нь тавьснаар Роми жүжгийн зохиолч Гарри Майентай гэрлэсэн юм.

Гэсэн ч тэдний аль алиных нь ч гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. "Pool" киноны нээлтийн дараа тэдний харилцаа дахин сэргэж, Ален эхнэр Наталигаасаа салжээ. Харин Ромигийн нөхөр амиа хорлож, хүү нь 14 настайдаа золгүйгээр нас барж, жүжигчин бүсгүй архинд донтож эхэлсэн ч Делонд хайртай хэвээр байлаа.

Роми Шнайдер 1982 онд сэтгэл гутрал, архинд хот донтсоны улмаас 43 насандаа нас баржээ. Эмнэлгийн дүгнэлтээр түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээсэн ч дараа нь зүрхний шигдээсээр нас барсан гэдэг нь тогтоогдсон байна. Энэхүү явдлын дараа Ален нас барсан хуучин сүйт бүсгүйнхээ зургийг авч өнөөг хүртэл хадгалдаг байна.

Ален Делон, Роми Шнайдер

4 Жейн Биркин, Серж Гейнсбур

Тэдний харилцааг шүтэн бишрэгчид нь "Араатан ба Гоо бүсгүй" хэмээн нэрлэдэг. Биркин Парист анх ирэхдээ 19 настай, францаар ярьж чаддаггүй, мөн эрт гэрлэж байсан учир Кейт хэмээх бяцхан охинтой байжээ.

Тэрээр өөрийгөө болон бяцхан охиноо тэжээх хэрэгтэй байсан учир "Slogan" кинонд тоглох саналыг тэр дор нь хүлээн зөвшөөрч байсан юм. Харин зураг дээрх эр дуучин, хөгжмийн зохиолч Серж Гейнсбург тухайн үед маш алдартай байсан ба аль хэдийнэ биеэ тоосон, сэхүүн зантай нэгэн байжээ. Женийн хувьд Сержтэй харилцахад маш хүндрэлтэй байсан бөгөөд энэхүү ихэмсэг Франц эртэй ажиллах маш хэцүү, мөн тэвчээргүй зангийнх нь тухай ахдаа захиа хүртэл бичиж байв. Гэсэн ч кино багийнхантайгаа гадуур хамт хооллосны дараа тэд хэдэн цагийн турш салахгүй бүжиглэж, үүнээс тэдний харилцаа улам гүнзгийрч, үзэсгэлэнт Жейн ба түүнээс 20 насаар ах, харгис Франц залуугийн хайрын түүх олныг гайхшруулж эхэлжээ. 

Жейн Биркин, Серж Гейнсбур

Удалгүй тэд 1971 онд охинтой болсон нь өнөө үеийн гайхалтай жүжигчдийн нэг болох Шарлотт Генсбург юм. Тэдний гайхалтай харилцаа 13 жил үргэлжилсэн ч жүжигчин бүсгүй Генсбургийн архинд донтолт, уусны дараах түрэмгий зан, уур уцаартай байдлыг нь дахин тэвчиж чадсангүй. Тэднийг салснаас хойш удалгүй Биркин Францын найруулагч Жак Дийлтонтой харилцаатай болж, охинтой болсон ба Гесбург Биркинд хайрцаг дүүрэн хүүхдийн хувцас явуулж, дээр нь "Аав нь" хэмээн бичсэн байжээ. Генсбург тэдний охины загалмайлсан эцэг болж, хэдий тэд салсан ч дотно найзууд хэвээр үлдсэн юм. Серж 1991 онд нас барсан ба амьдралынхаа сүүлийн өдрийг хүртэл түүний бүх хайр сэтгэлийг хүртсэн Биркинтэй холбоотой байсан. Тэдний 1969 онд хамтдаа бичсэн "Je t'aime ... Moi Non Plus" дуу нь Францад одоог хүртэл хит хэвээр байгаа билээ.

5 Жон Леннон, Йоко Оно

ХХ зууны домогт дуучин Жон Леннон, Йоко Оно нар 14 жил хамтдаа байжээ. Тэднийг танилцахад Жон Леннон дөнгөж 26, харин Йоко Оно 33 настай байв. Жон Леннон түүний үзэсгэлэнд зочлоход бүтээлүүд нь ойлгомжгүй бас тийм ч их таалагдаж байсангүй. Тэрээр гэр бүлтэй байсан ч түүний эхнэр Синтиа болон бяцхан хүү нь аавыгаа өөр нэгэнтэй харилцаатай болоход огтхон ч саад болсонгүй.  Леннонтой уулзсаны дараа Йоко Оно түүн рүү хачирхалтай зурвас илгээх болжээ. Гэхдээ сая сая шүтэн бишрэгчтэй Ленноны хувьд энэхүү арга заль нь байдаг л нэг зүйл байсан ч Оно ухралгүй түүнийг өөртөө татсан ба Леннон ч түүний өмнө бууж өгчээ. Леннон Синтиягаас салсны дараа хосууд албан ёсоор гэрлэжээ. Папарацциуд зогсолтгүй тэднийг мөшгөж, олон нийт тэднийг уур бухимдалтайгаар хүлээн авсан ч тэдэнд гаднах орчин огтоос хамаа байсангүй. The Beatles хамтлаг бутрах үед тэдний харилцаа эхэлсэн ба хамтлагийн залуус Онод тийм ч дуртай байгаагүй, бүр Ленноны бүтээсэн бүхнийг устгаж байна гэдэгт итгэдэг байв. 1973 онд Оног өөр нэгнээр сольж, хуурсан ч эхнэр нь түүнийг уучлан, удалгүй тэд Шон хэмээх хүүтэй болжээ. Тэд Жон Ленноныг харамсалтайгаар амиа алдах хүртэл буюу 1980 он хүртэл хамтдаа амьдарсан юм. Алдарт дуучны шүтэн бишрэгчид түүний үхэлд Йоког буруутгаж, түүн рүү дайрдаг байсан ч Оног тэр бүхний хариуд "Бид бие биенээ хайрласан. Энэ бүгд түүх болж үлдсэн" хэмээн хариулсан байна.

Жон Леннон, Йоко Оно

6 Курт Кобейн ба Кортни Лов

Нирвана хамтлаг дэлхийн бүх хүнээр хайрлагдаж, алдарт хүрсэн үед буюу 1990 онд Курт, Кортни нар танилцаж байжээ. Тухайн үед Кортни дуу, хөгжмийн чиглэлээр суралцдаг, мөн өөрийн гэсэн хамтлагтай байсан. Тэрээр олон сая шүтэн бишрэгчтэй, залуу, гайхалтай дуучин Курттай үргэлж уулзахыг мөрөөддөг байжээ. Нэгэн клубт Нирвана хамтлаг үзүүлбэрээ үзүүлснээс хэдхэн минутын дараа хосууд уулзсан байна.

Хүмүүсийн хэлснээр Кортни Куртд дурсагдаж, өөрийгөө байнга сануулахын тулд хурц, ширүүн үгсээр түүн рүү дайрж, хэрүүл эхлүүлж байсан гэнэ. Энэ явдлаас жилийн дараа тэд Лос Анжелест нэгэн тоглолтын үеэр дахин таарчээ. Урт удаан үргэлжлэх тоглолтын үеэр тэд бие биенээ олж харна гэдэг тийм ч элбэг тохиолддоггүй ч тэд нэгнээ олж, оч гэрэлтсэн харцаар харцгааж байжээ. Тэдний энэхүү учрал ХХ зуунд тохиосон хамгийн гайхалтай түүх байсан юм.

Харамсалтай нь тэдний харилцаа бие биеэсээ бус хар тамхинаас хамааралтай болж эхэлжээ. Тэдний хамтын амьдрал  хайр дээр бус нунтаг зүйл дээр л тогтдог гэж ихэнх хүмүүс ярьдаг байв. 1992 онд хосууд Франсис гэх охинтой болж, Курт өөрийгөө халамжтай сайн аав гэдгээ харуулж эхэлсэн. Гэвч олон жил мансууруулах бодис хэрэглэсний улмаас сэтгэл гутралтай болсон нь түүнийг үхэлд хүргэсэн юм. 1994 онд түүний цогцсыг нэгэн цахилгаанчин олсон байна. Тэрээр захидал үлдээн амиа хорлосон ч шүтэн бишрэгчид нь түүний үхэлд Кортниг буруутгадаг. Түүнийг нас барахаас өмнө хосууд санхүүгийн асуудалтай, мөн ихээхэн маргалдсан гэдэг ч үнэн хэрэгтээ юу болсонг хэн ч мэдэхгүй.  "Би одоо хэзээ хэзээнээс илүү жаргалтай байна. Би өөртэйгөө дэндүү адилхан хүнийг олсон. Гэхдээ энэ хэн ч байсан, эрэгтэй, эмэгтэй, эсвэл илжиг ч байсан хамаагүй. Хамгийн чухал нь бид бие биедээ тохирдог" хэмээн Курт Кобэйн эхнэр Кортнигийнхоо тухай ярьж байжээ. 

Курт Кобейн ба Кортни Лов

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()