Хэвлийн таргалалт үүсгэдэг 5 хүчин зүйл (сэргийлэх арга зам)

Таргалалт нь зөвхөн хэтрүүлж идэх эсвэл хөдөлгөөний дутагдлаас шалтгаалдаггүй. Заримдаа олон цаг бэлтгэл хийлээ ч унжсан гэдэс арилахгүй байх тохиолдол элбэг. Бүсэлхий хэсгийн идүүдэл өөх нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас ихээхэн шалтгаалдаг ч үүнд өөр хэд хэдэн шалтгаанууд бас бий. 

Хэвлийн таргалалт үүсгэдэг 5 хүчин зүйл (сэргийлэх арга зам)

1 Архи, согтууруулах ундаа

Хүн суух үед гэдэс унжиж, өвөр дээр нэг юм байгаа юм шиг мэдрэмж төрвөл үүнд архи, согтууруулах ундаа буруутай. Шар айраг, дарс, архи зэргийг их ч, бага ч хэрэглэсэн эдгээр нь бие махбодын бодисын солилцоо, хоол шингэц, элэгний үйл ажиллагаа, өөх шатаах процесст нөлөөлдөг. Мөн алкохол нь илчлэг өндөртэй байдаг учир архи, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж, ус сайн ууж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэхийг зөвлөе.

Архи, согтууруулах ундаа

2 Жирэмслэлт

Төрсний дараа гэдэс сунаж, эхчүүд дасгал хөдөлгөөнөөс хол, суух гээд байдаг хандлагатай болж эхэлдэг. Хэдий жингээ хассан ч гэдэс арилахгүй байх тохиолдол элбэг. Энэ нь жирэмсний дараах диастаз буюу хэвлийн булчингийн ялгаа үүссэнтэй холбоотой. Хэрэв төрсний дараа таны гэдэс жирэмсэн хэвээр мэт харагдаж байвал энэ нь хэвлийн эд, эс сунаснаас үүдэлтэй. Мөн жирэмсний үед биеийн инсулины хэмжээ ихсэх хандлагатай байдаг учир чихрийн шижин өвчнөөс сэргийлж, заавал эмчид хандаарай. Хөхөө саах нь диастазыг өдөөдөг тул хөхөө машинаар эсвэл өөрөө саахаас зайлсхийгээрэй. Хэрэв нуруу, аарцаг, хэвлий гэдэс дотор хэсэгт өвдөдт мэдрэгдвэл заавал эмчид хандаж, сайн алхаж, яс, аарцаг бэхжүүлдэг дасгал хийгээрэй.

Жирэмслэлт

3 Ядаргаа

Кортизолын түвшин, буурч дутагдах нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүс амархан стресстэхэд нөлөөлдөг. Кортизол нь висцерал буюу дотор өөх хуримтдагдахад нөлөөлдөг тул жин нэмэхэд ч хүргэдэг гэсэн үг. Мөн сэтгэл гутрал, санаа зовнилыг өсгөснөөр хоолны дуршил нэмэгдүүлж, хэвлийн хэсгээр таргалуулдаг. Түүнчлэн норгүйдэлд хүргэснээр стрессийн шинж тэмдэг илэрч эхэлнэ. Тиймээс бодисын солилцоогоо нэмэгдүүлэхийн тулд сайн унтаж, амарч, түргэн хоол, хэт их идэхээс татгалаж, өөртөө анхааран, хэтэрхий чихэрлэг эсвэл давс ихтэй хүнс хэрэглэхээс зайлсхийгээрэй. 

Ядаргаа

4 Дааврын өөрчлөлт

Дааврын өөрчлөлт нь илүүдэл жингээсээ салахад тань саад болдог. Бамбай булчирхайн  эстрогений  түвшин өндөр байхад хэвлийн болон хүзүү, мөр, хөл гээд биеийн бүх хэсгийн өөхөнд нөлөөлнө. Эстроген бага байх үед хэвлий болон ташааны хэсгээр таргалах нь элбэг. Үүнээс гадна  өндгөвчний поликист синдромтой эмэгтэйчүүдэд тестостероны хэмжээ нэмэгдэж, энэ нь бэлхүүс, хонго орчимд жин нэмэхэд хүргэдэг. Мөн инсулины эсэргүүцэх чадварт нөлөөлж, бие өөрөө чихэрлэг амттай зүйл идүүлэхийг шаарддаг. Харин эрэгтэйчүүдэд тестостероны  бага байвал бодисын солилцоо удааширч, хэвлийгээрээ таргалахад хүргэнэ. мега-3, 6 гэх мэт эрүүл өөх тос идээрэй.  Өөх тосноос салахын тулд эслэг - хэрэглэж,  цагаан идээний хэрэглээгээ багасга. Явган алхах, йог зэрэг хөнгөн дасгал хийснээр стрессийг бууруулж чадна.

Дааврын өөрчлөлт

5 Гэдэс дүүрэх

Ходоод чинь хоосон ч бай дүүрэн ч бай өглөө сэрэх бүрт гэдэс тань томроод бүдүүрчихсэн байдаг бол энэ гэдэснээс салах тийм ч амар биш л болов уу. Энэ нь ихэвчлэн хий, хоол хүнс хараад үл тэвчих байдал, харшил, биеийн хоол боловсруулах тогтолцоо муу байгаагаас үүдэлтэй. Мөн цавуулаг эсвэл эслэг дутагдлаас ч үүсэж болно. Гэдэсний бактерийг тэнцвэржүүлэхийн тулд ус сайн ууж, пробиотик, ашигтай бактериар баялаг хүнс хэрэглээрэй. Мөн хүнснний ногоо, жимс түлхүү хэрэглэж, амьсгалын дасгал сайн хийгээрэй.

Гэдэс дүүрэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()