Хамгийн хачирхалтай байдлаар үржилд ордог 10 амьтан

Хүн, амьтан, хорхой шавж гээд манай дэлхий дээр амьдарч байгаа амьтай бүхний хувьд үр төлөө үлдээх нь амьдралынх нь хамгийн гол утга учир байдаг. Тэгвэл зарим төрлийн эрэгчингүүдийн хувьд эмэгчнийхээ анхаарлыг өөртөө татаж, тэдэнтэй үржилд орох амаргүй байдаг ажээ. Ширүүн өрсөлдөөн дунд хүч чадал, овсгоо самбаагаараа ялгарч байж арайхийн үржилд ордог 10 амьтантай танилцацгаая.

Хамгийн хачирхалтай байдлаар үржилд ордог 10 амьтан
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Диваажингийн шувуу

Уран тансаг хөдөлгөөнөөрөө алдартай Диваажингийн шувуу эмэгчнийхээ анхаарлыг татах гэж чамгүй их хүчин чармайлт гаргадаг байна. Эцэг шувуу эр төлдөө яаж чадамгай бүжиглэхийг зааж сургах ба үржилд ороход бэлэн болтлоо эрэгчин шувуу өөрийн хөдөлгөөнөө байнга давтан улам сайжруулсаар байдаг гэнэ. Эр диваажингийн шувуу эмэгчнийхээ доохно очоод өд сөдөө босгон өөрийн өвөрмөц хөдөлгөөнүүдээрээ түүний анхаарлыг татахыг оролддог байна.

Диваажингийн шувуу

2 Хар хөөндий

Хар хөөндий хэтэрхий этгээд загвартай, яс, дун, чулуунаас бүтсэн шал бүхий модон сүүдрэвч босгон үүгээрээ өөрийн чадвараа эмэгчиндээ гайхуулдаг.  Барьж босгосон сүүдрэвч, саравчаа зүгээр л тэгээд орхичихдоггүй, гялтганаж гялалзсан эд зүйлс, цэцгийн дэлбээгээр дүүргэн чимэглэж гоёдог байна.

Хар хөөндий

3 Мөргөөлж

Эмэгчиндээ идүүлэх эрсдэлтэй байдаг тэдний хувьд эвцэлдээнд орно гэдэг дэндүү аз туршсан хэрэг. Эмэгчний биеэс ялгарах тусгай шүүрэлд татагддаг эр мөргөөлж эмэгчинтэйгээ эвцэлдэхээсээ өмнө толгойгоо тастуулах нь энүүхэнд. Зөвхөн зарим нэг азтай эр шавжнууд л гэмтэлгүйгээр амьд гарч чаддаг байна. Нийт эрэгчин мөргөөлжнүүдийн 60% нь зөвхөн эвцлийн үед эмэгчнийхээ “идэш” нь болдог бөгөөд эрэгчнээрээ хооллосон эм шавжууд илүү олон тооны өндөг гаргадгийг эрдэмтэд тогтоожээ.

Мөргөөлж

4 Балт зөгий

Зөгийн балны зориулалтаар үржүүлдэг зөгийнүүд нисэж явахдаа үржилд ордог гэдгийг та мэдэх үү? Харамсалтай нь эвцэлдэх үед эр зөгийний үржлийн эрхтэн болон хэвлийн эд эмэгчин зөгийн биед үлдэж тун удалгүй үхдэг ажээ.

Балт зөгий

5 Анааш

Эр анаашуудын хувьд тухайн эм анааш өөртэй нь үржилд ороход бэлэн үү үгүй юу гэдгийг юун түрүүнд мэдэх нь чухал байдаг. Тэгэхгүй бол эмэгчний шээсийг хий дэмий уусан хэрэг болж орхино. Анаашууд тийм ч таатай байдлаар “сэтгэлээ илчилдэггүй” аж. Эм анаашийг бэлэн гэдгийг мэдмэгцээ эр анааш өрсөлдөөнд ялснаа бусад өрсөлдөгчдөө мэдэгдэж  урт хүзүүгээ савлуулдаг байна.

Анааш

6 Улаан судалт могой

Тэднээс илүү өрсөлдөөнтэйгөөр ижлээ олдог амьтад гэж энэ хорвоод үгүй биз ээ. Жилд нэгээс хоёр удаа могойн чуулган болох ба энэ үед цорын ганц эм могойн төлөө зуу хүртэлх тооны эр могой өрсөлдөнө.

Улаан судалт могой

7 Цэцэрлэгийн эмгэн хумс

Эмгэн хумс гэдэг нь эр, эм хос бэлгийн эрхтэнтэй өөрөөр хэлбэл хос эрхтэнтэй нялцгай биетэн юм. Эвцэлд орох үедээ хэн нь эр, хэн нь эм болохоо шийдэх бөгөөд аль аль нь үр тогтоох чадвартай байдгаараа бусад амьд биетээс өвөрмөц онцлогтой. Эмгэн хумсны талаарх сонирхолтой мэдээлэл үүгээр дуусахгүй. Өөрийн сонгосон эмгэн хумсаа хурц үржлийн эрхтнээрээ хатгаж, эр бэлгийн эсээ дамжуулдаг. Олон дахин ингэж хатгуулах амь насанд нь сөрөг нөлөөтэй байдаг ба хэсэг хугацааны дараа үхдэг байна.

Цэцэрлэгийн эмгэн хумс

8 Хийлдэг загас

Эр хийлдэг загасны хувьд эсрэг хүйстнээ өөртөө татах нь хүнд даалгавар байдаг. Зүгээр суугаад эсрэг хүйстнээ  өөр рүүгээ ирэхийг хүлээлгүйгээр 2м диаметр бүхий тэгш хэмтэй дүрсийг элсэн дээр хэд хоногийн турш зурна. Аль нэг эмэгчинд түүний зурсан дүрс таалагдах юм бол эмэгчин уг дүрсний голд өндгөө шахдаг байна.

Хийлдэг загас

9 Аварга хур шувуу

Жил бүр үржлийн улирлаар шувууд цугларах газарт 70 гаруй аварга хур шувуу цуглан эмэгчний анхаарлыг өөртөө татахын төлөө ширүүн өрсөлддөг. Эр шувуунууд сүүлнийхээ өдийг дэвж, цээжин дэх агаарын хүүдийгээ агаараар дүүргэн сүр хүчээ үзүүлнэ. Шувууд цугларах газар нэлэнхийдээ дуу шуутай болох ба эмэгчнийхээ анхаарлыг татахыг оролдон пис пасхийх чимээ гаргах юмуу исгэрэх ажээ.

Аварга хур шувуу

10 Далайн чөтгөр

Тэнгисийн гүн дэх амьтдын хувьд ижил хосоо олох нь амаргүй зүйл. Тэгвэл эм далайн чөтгөрүүд хань ижлээ олох ажлын дийлэнхийг нь нуруундаа үүрч эрэгчинтэйгээ өөрөө очиж нэгддэг. Эр, эм далайн чөтгөрүүд нэг цусны эргэлт эрхтний тогтолцоотой байх ба эр нь эмээ уургаар хангадаг бол эм нь эрийнхээ эр бэлгийн эсийг авдаг байна. Эм далайн чөтгөр нэгэн зэрэг хэд хэдэн эртэй нийлэх боломжтой учир нэг эр далайн чөтгөр өөрийн “эмэгчин”-ээ бусадтай хуваалцахаас өөр аргагүй болдог ажээ.

Далайн чөтгөр

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()