Охиноосоо ч залуу харагддаг 43 настай ээжийн нууц

2020-02-16, 14:00
7,800

АНУ-ын Калифорниа мужийн оршин суугч 43 настай Ёлин Диаз инстаграм хуудснаа охиныхоо хамт авахуулсан зургаа нийтэлсэн нь олон хүмүүсийг цочиролд оруулжээ. Учир нь тэдний аль нь ээж нь болохыг ялгаж салгахад бэрх. Тэд яг л үеийн охид шиг харагдана. 

Охиноосоо ч залуу харагддаг 43 настай ээжийн нууц
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

2019 онд Ёлон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ээжээр тодорчээ. Хүмүүс түүнийг заримдаа 19 настай охинтой нь андуурдаг гэнэ.

Бүсгүйг 43 настай гэхэд хэн ч итгэмээргүй. 

Олон хүмүүс түүнийг мөнхийн ус уусан мэт залуу, үзэсгэлэнтэй байдгийн нууц нь юу вэ гэж асуусаар байдаг. Гэвч үнэндээ энд ямар ч нууц байхгүй гэнэ.  "Би зүгээр эрүүл, идэхвтэй амьдралын хэв маягийг мөрддөг. Архи тамхи огт хэрэглэдэггүй, цаг үргэлж тайван байхыг хичээдэг, бас эрүүл хооллодог" гэж Диаз хэлжээ. 

Эмэгтэйчүүд толигор сайхан арьстай байхын тулд олон цаг зарцуулдаг. Харин Диаз зүгээр л дотроосоо витамин ууж, өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхдэг гэнэ. 

"Эрүүл өнгөлөг арьс бол өөртөө итгэх итгэл" хэмээн тэрээр үздэг байна. 

Тэрээр охинтойгоо дотно, халуун дулаан харилцаатай бөгөөд хамт дэлгүүр хэсч, кино үзэх зэргээр ихэнх цагийг хамт өнгөрөөдөг гэнэ. Охин нь "Ээж бид 2-ыг, найзууд эсвэл эгч дүүс гэж олон хүмүүс андуурдаг. Одоо бид үүнд дасчихсоон" хэмээн Нью Йорк Постд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

57
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()