Дөрвөн жилийн турш өдөр бүр 24 км алхаж буй эмээ

Хятад улсын Гуанси мужийн иргэн 76 настай Ши Юинг 9 настай хөгжлийн бэрхшээлтэй ач хүүгээ сургууль гэрийн хооронд зөөж, 4 жилийн турш өдөрт 24 км замыг алхаж туулж байгаа гэнэ. 

Дөрвөн жилийн турш өдөр бүр 24 км алхаж буй эмээ
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

Хаовен хэмээх ач хүү нь тархины саа өвчтэй тул байнгийн анхаарал халамж шаарддаг аж. Эмээ нь хүүгийн цорын ганц асран хамгаалагч бөгөөд "Би бол хүч чадалтай хүн. Хүүгээ заавал сайн сайхан өсгөнө. Би түүний төлөө бүгдийг хийнэ" хэмээн ярьжээ. Хүүгийн эцэг эх бага байхад нь салсан ба аав нь одоо өөр хотод ажилладаг бол ээж нь өөр хүнтэй гэрлэсэн байна. Зөвхөн эмээ нь л хүүд анхаарал тавьдаг аж. 

Анхандаа, 2017 тэрээр хүүгээ унадаг дугуйгаар сургуульд нь хүргэдэг байв. Харин нутгийн удирдлагууд хүүд тэргэнцэр бэлэглэжээ. Ши Юйин " Хаовенийг 2 настай байхад саажиллтай гэсэн онош тавьсан. Эцэг эх нь хүүгээ эмчлүүлэх гэж хичээсэн ч үр дүнд хүрээгүй, тэд маш их өртэй болж хоцорсон" хэмээн ярьсан байна. 

Тэрээр хүүгээ хүргэж өгч, авах гэж өдөрт 2 удаа явдаг бөгөөд ингэхдээ нийт 24 км зам туулдаг байна. Ши Юйин өөрөө ч үүндээ дуртай байдаг бөгөөд миний хүү их ухаантай, тэр амжилтад хүрэх болно гэж итгэдэг аж. Хүү нь математикийн хичээлдээ маш сайнаас гадна ой тогтоолт ч өндөр гэнэ. 

Харамсалтай нь, нас өндөр болсон Шиний хувьд уулын замаар хол газрыг туулан хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөд жил ирэх тусам хүндрэлтэй болж байна. Тэрээр одоо ч итгэл найдвар тээн, ач хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сургасаар байгаа юм.

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()