Алдартай эцэг эхийнхээ нэрийг гутаасан залуус

Алдартнуудын хүүхдүүдийн бага нас хэзээ ч энгийн байдаггүй. Тэд төрсөн цагаасаа л эрх мэдэл, мөнгө, алдар нэрээр хүрээлэгдэж өсдөг. Гомдоллох шалтаг биш юм шиг сонсогдож байгаа ч энэ бүхэн зэрэг бүрэлдсэнээр тэдэнд ямар ч хил хязгаар байхгүй болно гэсэн үг. Алдартнуудын эдгээр асуудалтай хүүхдүүд мөнгө бүх зүйлийг худалдаж авч чадахгүй гэдгийг харуулж байгаа юм. Ялангуяа ёс суртахууныг...

Алдартай эцэг эхийнхээ нэрийг гутаасан залуус
72 цагийн турш 72%
Хаах
Сурталчилгаа

Зарим алдартнуудын хүүхдүүд хар багаасаа үдэшлэг цэнгээн, архи, хар тамхи зэрэгтэй холбогдож эхэлдэг. Заримдаа алдартай эцэг эх нь өөрсдөө сайн үлгэр дууриалал болохгүй байх үе ч бий.

Хууль зөрчдөг улс төрчийн хүүхдээс эхлээд, кино оддын сахилгагүй хүүхдүүд гээд бүгд л нэг ижил талтай. Тэр нь тэд бүгдээрээ дүрмийг дагадаггүй.  Эсвэл эцэг эх нь алдартай учраас хүүхдүүд нь ингэж аашилдаг юм болов уу?

 

1 Синди Крауфордын хүү

2018 оны 12-р сарын 30-нд супермодел Синди Крауфордын хүү Прэсли Гэрбэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад баривчлагджээ. Тухайн үед Гэрбэр 19 настай байсан бөгөөд Бэвэрли Хиллсийн гудамжаар хурд хэтрүүлэн давхиж байхад нь цагдаа нар зогсоосон байна.

Гэрбэрийн хуульч хэлэхдээ, “Прэсли Гэрбэр хийсэн зүйлдээ тун их харамсаж байгаа. Баталгаа гаргахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ” хэмээсэн бөгөөд Гэрбэрийг барьцаагүйгээр суллажээ.

Синди Крауфордын хүү

2 Том Хэнкс, Рита Уилсон нарын хүү

Том Хэнкс, Рита Уйлсон нарын хоёр дахь хүү Чэт Хэнкс хар тамхины хэрэгт үе үе орооцолддог. Тэрээр 2015 онд нөхөн сэргээх эмчилгээнд орж байсан ч удалгүй Тэрри Муган хэмээх жолоочийн машины араас мөргөсөн хэргээр асуудалд оржээ. 2016 онд Хэнкс, Рита нарыг ч мөн Чэтийн эсрэг үүсгэсэн заргын хариуцагчаар дуудсан байна. Муган ослын улмаас бие махбодийн болон сэтгэлзүйн шарх авсан хэмээгээд, Чэтийг биеэ удирдах тал дээр асуудалтай гэдгийг мэдсээр байж автомашин эзэмшүүлсэн хэмээн Хэнкс, Рита нарыг буруутгажээ.

Муган Чэтийг осол гарах үед согтууруулах ундаа эсвэл хар тамхины нөлөөнд орсон байсан гэж мэдүүлсэн байна.

Том Хэнкс, Рита Уилсон нарын хүү

3 Николас Кэйжийн хүү

1990 оны 12-р сарын 26-нд төрсөн Николас Кэйжийн хүү Вэстон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2011 онд баривчлагдаж байжээ. Тэрээр мөн хар тамхины нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байсан байна.

Николас Кэйжийн хүү

4 Бага Робэрт Даунигийн хүү

Бага Роберт Даунигийн хүү Индио Дауни кокайн биедээ авч явсан, хэрэглэсэн хэргээр 2014 онд торгуулж байжээ. Дараа нь 20 настай хүүгээ эцэг нь нөхөн сэргээх эмчилгээнд явуулсан байна.

Бага Робэрт Даунигийн хүү

5 Уитни Хьюстоны охин

Уитни Хьюстон, Бобби Браун нарын охин Бобби Кристина Браун 1993 оны 3-р сарын 4-нд төрсөн бөгөөд 2012 онд цацагдаж байсан дүрс бичлэг дээр кокайн хэрэглэж байгаагаар бичигдсэн байжээ. 2015 онд тэрээр угаалгын ванндаа ухаангүй байдалтай олдож, 6 сарын турш команд байсны эцэст тухайн жилийн 7-р сарын 26-нд нас барсан юм.

Уитни Хьюстоны охин

6 Жеки Чаны хүү

Жеки Чаны хүү Жейси Чан 2015 онд хар тамхитай холбоотой хэргээр баривчлагдсаны дараа Бээжинд 6 сар хоригдож байсан юм. 32 настай Жэйсигийн гэрээс цагдаа нар 100 грамм гаруй марихуан олсон байна. Гэтэл тухайн үед Жеки Чан Хятадын хар тамхины эсрэг элч хэмээн 2009 оноос хойш нэрлэгдэж байсан юм.

Жеки Чаны хүү

7 Брьюс Виллисийн охид

Брьюс Виллис, Дэми Муур нарын охин Скоут 1991 оны 7-р сарын 20-нд төрсөн бөгөөд согтуу байх үедээ цагдаа нарт хуурамч бичиг баримт үзүүлсэн хэргээр баривчлагдаж байжээ. Харин 2014 онд тэдний бага охин Таллула согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байснаас үүдэн 20 насандаа нөхөн сэргээх эмчилгээнд орж байжээ.

Брьюс Виллисийн охид

8 Майкл Жорданы хүү

1990 оны 12-р сарын 24-нд төрсөн Маркус Жордан, 2012 онд зодоонд оролцож, ёс зүйгүй байдал гаргасан, цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн хэргээр баривчлагдаж байжээ. Түүнчлэн саяхан Маркус өөрийн твиттэр хуудсандаа бэлэг эрхтнийхээ зургийг нийтэлсэн байна.

Майкл Жорданы хүү

9 Майкл Дугласын хүү

Жүжигчин Майкл Дуглас болон түүний хуучин эхнэр Диандра Моррел Дуглас нарын хүү Камерон Дуглас хар тамхитай холбоотой зөрчлөөр 3 удаа баривчлагдаж байсан юм. 2010 онд тэрээр Манхэттаний нэгэн зочид буудалд метамфетамин борлуулж байсан хэргээр 5 жилийн хорих ял сонсож байжээ. Өмгөөлөгчөө шоронд хар тамхи авчрахыг удаа дараа шаардаж, шоронгийн дүрэм журам зөрчсөний улмаас тэрээр 2 жилийг тусгаарлагдсан камерт өнгөрүүлж, ялын хэмжээ нь 2 дахин нэмэгдсэн юм. 34 настай Камерон Дуглас 2018 оны эхээр суллагджээ.

Майкл Дугласын хүү

10 Хью Хэфнэрийн хүү

2012 онд 21 настай байсан Хэфнэрийн хүү найз бүсгүй Клэйр Синклэйрийг зодож, танхайрсан хэргээр баривчлагдаж, 52 долоо хоногийн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөрт хамрагдаж байжээ. Түүнийг мөн Синклеирийн зөөврийн компьютерийг эвдлэн сүйтгэсэн хэмээж байсан ч уг хэрэг удалгүй хүчингүй болсон байдаг.

Хью Хэфнэрийн хүү

11 Лионел Ричигийн охин

Лионел Ричигийн охин Никол 1981 оны 9-р сарын 21-нд төрсөн бөгөөд 2003 онд геройн хэргэлсэн хэргээр баривчлагдаж байжээ. 2006 онд Никол Ричи мөн согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдож байсан юм.

Лионел Ричигийн охин

12 Мартин Шиний хүү

Мартин Шиний хүү Чарли 1965 оны 9-р сарын 3-нд төрсөн бөгөөд жинхэнэ асуудалтай хүүхэд байжээ. Чарли Шин хар тамхи, танхайн хэргээр хэд хэдэн удаа баривчлагдаж байсан юм. Мөн 2009 онд эхнэртээ халдаж, баривчлагдаж байсан ажээ.

Мартин Шиний хүү

13 Жорж Бушийн охид

1981 оны 11-р сарын 25-нд төрсөн, Жорж Бушийн ихэр охид болох Барбара, Женна нар насанд хүрээгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн хэргээр 2001 онд торгуулж байжээ. Охид тухайн үед 20 настай байсан бөгөөд Техас муж улсын хуулиар 21 нас хүрсэн хүн согтууруулах ундаа хэрэглэх эрхтэй байдаг байна.

Жорж Бушийн охид

14 Марлон Брэндогийн хүү

"Загалмайлсан Эцэг" киноны жүжигчин Марлон Брэндогийн "хэнз" хүү хүн амины хэргээр шоронд хоригдож байсан юм. Кристиан Брэндо 1990 онд эцэг нэгт эгчийнхээ найз залуугийн аминд хүрч байжээ. Түүний эгч Чэйэн найз залуу нь өөрийг нь зовоож байгаа талаар түүнд хэлсний дараа Кристиан найз залууг нь буудаж хороосон байна. Кристиан 6 жилийн ял эдэлж, 1996 онд суллагджээ. 2005 онд түүний хуучин эхнэр мөн Кристианыг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр буруутгаж байсан юм. Кристиан уушигны хатгалгаа өвчнөөр 2008 онд нас баржээ.

Марлон Брэндогийн хүү

15 Оззи Осборны охин

Оззи Осборны охин, 1984 оны 10-р сарын 27-нд төрсөн Кэлли "Daily Mirror" сэтгүүлийн тоймч Зое Гриффинийг алгадан, хүний биед халдсан хэргээр 2008 онд баривчлагдаж байжээ.

Оззи Осборны охин

8
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()