Дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үнэтэй эрдэнийн чулуунууд

Одоогоор дэлхий дахинд танигдаад буй 200 гаруй төрлийн эрдэнийн чулуу байгаа аж. Алмаз, маргад, бадмаараг, индранил, александрит зэрэг үнэт чулуунуудаас гадна далайн сувд зэрэг зарим эрдэнийн чулуунууд боловсруулсан хэлбэрээр оршдог. Байгалийн үнэт чулуунууд нь маш ховор байдаг учир асар их үнэд хүрдэг билээ.  Ингээд дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй эрдэнийн чулуунуудтай танилцъя. 

Дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үнэтэй эрдэнийн чулуунууд

12 Грандидиерит (Grandidierite)

Мадагаскараас олдсон энэхүү чулууг арлын нээгч Альфред Грандидиерын нэрээр нэрлэжээ. Энэхүү чулуу нь цагаан-ногоон- цэнхэр хосолсон өвөрмөц өнгөтэй юм. Грандидиерит чулууг 29 мянган доллараар заржээ. Ориг үнэт чулуунаас гадна дуураймал 8 грандидиерит байгаа гэнэ.

Грандидиерит (Grandidierite)

11 Эрмеевит (Ermeevit)

19-р зуунд эрдэмтэн Павел Эрмеевит аквамарины чухал төрөл байх магадлалтай чулууг олж илрүүлсэн байна. Хожим судалгаа хийсний үр дүнд уг чулууг байгалийн үнэт чулуу хэмээн үзсэн бөгөөд жилд 3 ширхгийг л илрүүлж чаддаг аж. Нэг карат нь 2000 долларын үнэтэй. Эрмеевитээр хийсэн үнэт эдлэл нь эртний ховор зүйлийн тоонд багтдаг гэнэ.

Эрмеевит (Ermeevit)

10 Маггиор (Maggiore)

Физикч Алан Маггиорын нэрээр энэхүү нил ягаан өнгөтэй чулууг нэрлэжээ. Их даралтын нөлөөн дор уг чулуу нил ягаан өнгөтэй болдог бөгөөд хамгийн анх Баруун Австралиас олдсон байна. 4,2 карат хэмжээтэй маджорит 6,8 сая долларын үнэд хүрдэг байна.

Маггиор (Maggiore)

9 Тааффеиит (Taaffeiit)

Хамгийн ховор үнэт чулууны нэг болох тааффеиитийг 1945 онд Ирландын эрдэмтэн Тааффа анх илрүүлсэн байна. Хуурамч эсэхийг нь давхар гэрлийн хугарлын тусламжтай мэдэх боломжтой. Нэг карат чулуу 10000 долларын үнэд хүрнэ.

Тааффеиит (Taaffeiit)

8 Бенитоит (Benitoitis)

Цэнхэр өнгийн энэхүү чулуу нь хэт ягаан туяаны дор цагаан-цэнхэр өнгөөр гэрэлтдэг. Уг чулуу зөвхөн АНУ-ын Сан-Бенитогийн ойролцоо байдаг бөгөөд Калифорни мужийн бэлгэ тэмдэг юм байна. Боловсруулан бенитот чулууны нэг карат үнэ нь 4000 доллар хүрнэ.

Бенитоит (Benitoitis)

7 Пейнит (Painite)

Улаан-улаан бор шар өнгийн энэхүү чулууг Английн эрдэмтэн Артур Пейнийн нэрээр нэрлэсэн бөгөөд Гиннесийн амжилтын номд дэлхийн хамгийн ховор чулуу нэрээр оржээ. Тунгалаг өнгөтэй энэхүү чулууг одоогийн байдлаар 3 ширхгийг л олж илрүүлсэн байна.

Пейнит (Painite)

6 Улаан алмаз

Хамгийн ховор өөрөө өнгөө гаргадаг өнгөт чулууны нэг нь улаан алмаз бөгөөд нэг карат нь 1 сая долларын үнэд хүрнэ. Ерөнхийдөө улаан-ягаан өнгөтэй. Кристаллын тор тогтмол өөрчлөгдөж, хэлбэрт орж байдаг учир ийнхүү улаан-ягаан өнгө гарахад нөлөөлдөг байна. Улаан алмаз нь Баруун Австралийн Аргайлд байдаг бөгөөд дэлхий дээр 50 ширхэг улаан алмаз байгаа гэнэ.

Улаан алмаз

5 Жадеит (Jadeite)

Жадеит нь тод ногоон-бүдэг ногоон өнгөтэй байдаг. “Империал” сортын жадеит нь хамгийн үнэтэй чулууны тоонд багтдаг бөгөөд 2 сая долларын үнэд хүрдэг байна.

Жадеит (Jadeite)

4 Пауэртитит (Powrettitis)

Канадын Пудретт гэр бүлийнхэн энэхүү цайвар ягаан өнгийн чулуу олдсон газрыг эзэмшдэг байсан бөгөөд тэдний нэрээр уг чулууг нэрлэжээ. Энэ бол өөрөөсөө өнгө ялгаруулдаг хамгийн ховор чулууны нэг бөгөөд хамгийн анх 2000 онд Мьянмараас 9,41 карат хэмжээтэй чулуу олдсон бөгөөд гол нийлүүлэгч нь Канад улс юм.  

Пауэртитит (Powrettitis)

3 Улаан маргад

“Улаан берилл” буюу “улаан маргад”-ыг хамгийн анх Америкийн эрдэс судлаач Биксби 1904 онд илрүүлжээ. Химийн судалгаанаас харахад энэ нь аквамарин болон маргадтай холбоотой байсан хэдий ч берилл нь маш ховор чулуу юм. АНУ-аас анх олсон гэх бөгөөд малтаж гаргахад маш хэцүү байдаг гэнэ. Хамгийн том берилл 10 карат хүрч байжээ.

Улаан маргад

2 Александрит

Өөрийнхөө өнгийг өөрчлөх чадвартай энэхүү чулууг анх 1830 онд Оросын Уралаас олж илрүүлсэн бөгөөд Оросын хаан Александр II-ын нэрээр нэрлэжээ. Александрит нь нарны гэрэлд цэнхэр-ногоон харагддаг бол, хиймэл гэрэлтүүлгийн үед улаан-чернилэн өнгөтэй харагддаг байна. Энэхүү өвөрмөц чулууны 1 карат нь 15000 доллар хүрэх бөгөөд 1 каратаас илүү жинтэй чулуу 70000 доллараас дээш үнэтэй байдаг. 

Александрит

1 Хар опал

Опал нь ихэнхдээ сүүн цагаан өнгөтэй байдаг ч чулууг гэрэлтэй орчинд шилжүүлэх үед гэрэл цацруулдаг байна. Харин хар опал нь Австралийн Лайтнинг Риж-д оршдог учир маш цөөхөн байдаг. Хэдий чинээ бараан өнгөтэй болж байна төдий чинээ илүү үнэд хүрнэ. Үе үеийн хамгийн үнэтэй опал нь «Aurora Australis» бөгөөд 2005 онд 763000 доллараар зарагджээ. 

Хар опал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()