Дэлхий дээрх хамгийн урт настай 10 амьтан

Анагаахын салбар, нийгэм шинжлэх ухааны дэвшлийн ачаар бидний наслах хугацаа уртсах хандлагатай болжээ. 100-аас дээш насалж байгаа хүний тоо урьд урьдынхаас нэмэгдэж,  өмнө нь үхлийн аюултай гэгдэж байсан өвчнүүд энгийн нэг өвчин болж, шинэ технологийн ачаар хүний наслалт ч уртасна гэж олон хүн үзэж байна. Бидний хувьд 90 насална гэдэг хангалттай санагдаж байхад зарим амьтдын хувьд энэ бол өчүүхэн хугацаа ажээ. Ингээд дэлхийн хамгийн урт насалдаг 10 амьтны мэдээллийг хүргэж байна. 

Дэлхий дээрх хамгийн урт настай 10 амьтан
Хаах
Сурталчилгаа

10 Далайн хадран загас

Далайн хадран загасыг (Sebastes aleutianus) далайн амьтдаас хамгийн урт насалдаг гэж тооцож болно. Номхон далайд, далайн түвшнээс доош 170-670 метрийн гүнд  амьдардаг. Нүдний доод хүрээг дагаад 10 хүртэл нурууны ястай байдаг учраас ийнхүү нэрийджээ. Уг загас өсч томрохдоо удаан, нилээн хожуу үржилд ордог бөгөөд 200 орчим насалдаг байна.

Далайн хадран загас

9 Улаан Тэнгисийн Зараа

Улаан тэнгисийн зараа (Strongylocentrotus franciscanus) нь 450 орчим сая жилийн өмнө анх үүссэн бөгөөд бусад далайн зараанаас хамгийн том буюу 25 см хүртэл хэмжээтэй байдаг байна. Тэд ихэвчлэн нэг байрнаасаа хөдөлдөггүй бөгөөд гадуураа биеэ хамгаалах хадаасаар бүрхэгдсэн байдаг ажээ. Заримдаа хоол хүнс хайхаар бөөнөөрөө цугладаг байна. Ихэнх тохиолдолд 30-аас илүү жил насалдаггүй ч хэрвээ илүү насалсан тохиолдолд 200 хүртэл насалдаг байна.

Улаан Тэнгисийн Зараа

8 Нуман толгойт халим

Зарим эрдэмтэд Нуман толгойт халимыг дэлхий дээрх хамгийн урт насалдаг хөхтөн амьтан гэж үздэг байна. Ялангуяа Бада хэмээх халимыг 211 насалсан гэж үздэг ч 245 насалсан байх магадлалтай ажээ. Ихэнх нуман толгойт халим 20-60 насалдаг бол энэ төрлийн өөр 4 халим Бадатай ойролцоо буюу 91, 135, 159, 172 насалж байсан юм.

Нуман толгойт халим

7 Кой загас

Кой загас 50 хүртэл жил амьдардаг гэхэд муугүй байгаа биз? Гэхдээ Ханако хэмээх кой загас 1977 онд 226 насандаа үхсэн гэхээр 1751 онд төрсөн болж таарч байгаа юм. Бэнжамин Франклин цахилгаан гүйдлийг анх нээхээс өмнө, арслан заан оршин тогтнодог байсан гэдгийг хүмүүс мэдэхээс ч өмнө төрж, Францын хувьсгал, дэлхийн хоёр дайн зэрэг олон үйл явдлын гэрч болжээ.  Модны насыг тогтоодогтой адилаар уг загасны насыг хайрсан дээрх судлаар нь тогтоодог байна.

Кой загас

6 Гуурсан өт

Гуурсан өт (Vestimentiferan Tubeworms) нь шилбэгүй, суумал биет бөгөөд нас бие гүйцсэн амьдралынхаа ихэнх мөчийг нэг газраа өнгөрөөдөг гэсэн үг. Гуурсан өтний энэхүү төрөл нь Мексикийн буланд голдуу суурьшдаг. Далайн түвшнээс 760 ба түүнээс доош метрийн гүнд хүйтэн усны урсгалд амьдардаг байна. Хүхэрлэг, исэлдүүлэгч бактери тэдний гол тэжээл болдог ажээ. 3 метр хүртэл урттай болдог ба хэдэн мянгаараа багцалж амьдардаг байна. Маш удаан ургадаг энэхүү гуурсан өт 250 хүртэл жил амьдардаг.​

Гуурсан өт

5 Цэвэр усны сувдан хясаа

Цэвэр усны сувдны 90 орчим хувь нь Скандинавын хойгт амьдардаг. Эдгээр нь маш тэсвэртэй биет бөгөөд шинэ орчин нөхцөлд амархан дасдаг, уур амьсгалын, газарзүйн, биологийн, химийн өөрчлөлт хүртэл бараг нөлөөлдөггүй ажээ. Гэвч сүүлийн үед тоо толгой нь ихээр цөөрч байна. Харин үлдэж хоцорсон зарим нь олон төрлийн экосистемийг туулж, 250 насалдаг.

Цэвэр усны сувдан хясаа

4 Яст мэлхий

Яст мэлхий урт насалдаг гэдгээрээ олон танигдсан амьтан юм. Эрүүл яст мэлхий дунджаар 150 насалдаг  бөгөөд мэдээж ямар төрлийн яст мэлхий гэдгээсээ хамаардаг. Харин хамгийн урт насалсан яст мэлхий энэ тоог гүйцэж чаджээ. Британийн генерал Робэрт Клайв Авайта хэмээх тэжээвэр яст мэлхийгээ Колкатагийн амьтны хүрээлэнд аваачсанаас хойш тэнд 130 жил амьдарсан гэдэг. Адвайтаг үхэх үед тус амьтны хүрээлэнд байсан бүх ажилчид түүнийг анх ирэх үед төрөөчгүй байжээ. Түүний үхлийн шалтгаан нь хуягт үүссэн хагархайгаас үүдсэн хэмээн тогтоосон бөгөөд эрдэмтэд 255, эсвэл 257 насалсан хэмээн тооцоолжээ.

Яст мэлхий

3 Далайн хясаа

Энэ төрлийн далайн хясаа ихэвчлэн Шотландын эргээр олддог. Элс болон шаварт шигдэн амьдардаг далайн хясаа тэмтрүүлээ ашиглан хоол хүнс, хүчил төрөгч шингээж авдаг байна. Бусдад идүүлэхгүйн тулд далайн ёроолд шигдэж, ил гаралгүйгээр удаан хугацаанд амьдрах чадвартай ажээ. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд загасчдын нөлөөгөөр гаднах хуяг нь гэмтэж, эмзэг болсноор тоо толгой нь 50%-иар буурч байна. Эдгээр төрлийн биет 400 гаруй наслах нь энгийн үзэгдэл бөгөөд 500 жилийн настай далайн хясаа ч олдож байжээ. 

Далайн хясаа

2 Антарктидийн хөвсгөр биет

Ихэнх хүмүүс эдгээр хөвсгөр биетийг амьтай гэдгийг анзаардаггүй. Өдөрт ердөө 1 мм хөдөлдөг учир аргагүй биз. Маш удаан хугацаанд өсдөг энэ биет мөн л удаан хугацаанд амьдардаг байна. 3-аас 20 жил амьдардаг 5-10 мянган төрлийн хөвсгөр биет байдаг. Харин Антарктидын хөвсгөр биет 1550 орчим жил амьдрах чадвартай гэнэ шүү.

Антарктидийн хөвсгөр биет

1 Далайн залхаг

Далайн залхагийг гаднаас нь харахад тийм ч онцгой зүйл үгүй. Дөнгөж төрсөн далайн залхаг 1 мм урттай, 8 тэмтрүүлтэй байдаг бол нас бие гүйцсэн далайн залхаг 2 метр орчим хэмжээтэй, 90 хүртэл тэмтрүүлтэй байдаг. Каррибийн тэнгист анх үүссэн энэхүү биет одоо дэлхийн хаа сайгүй тархжээ. Далайн залхаг төрөөд, тодорхой насанд хүрэхээрээ эргээд нялх үедээ очсоны дараа дахин өсч томордог ажээ. Энэ мэтээр нэг үечлэл нь 50 жилийн хугацаатай хэдэн ч удаа нялхарч, өсөх боломжтой байдаг нь бараг үхэшгүй мөнхийн настай гэсэн үг ажээ.

Далайн залхаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()