Эмэгтэй якуза нарын тухай таатай бус нууцууд

Японы якуза нар хэрцгий, юу ч хийхэд бэлэн эрчүүд байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ эмэгтэй якуза байдаг талаар мэддэг хүмүүс ховор болов уу. Үүнээс гадна эмэгтэйлэг, даруу япон эмэгтэйн дүр төрхийг гэмт хэргийн ертөнцтэй холбож үзэхэд төдийлөн нийцэхгүй мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ якузагийн ертөнцөд эмэгтэйчүүд цөөнгүй байдаг аж. 

Эмэгтэй якуза нарын тухай таатай бус нууцууд
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Хамгийн анхны якуза нар бол хөзрийн мэргэжилтнүүд байсан гэнэ. Дундад зууны үед Японд мөрийтэй тоглоомын луйвраар бүсгүйчүүд эрчүүдээс дутахгүй байсан бөгөөд мэргэжлийн луйварчдын толгойлогчид эмэгтэйчүүд буюу онна-оябун нар байх тохиолдол элбэг байв. 

Хожим нь энэхүү гэмт хэрэг илүү мэргэжлийн түвшинд болж эхлэхэд эрх мэдэл эрчүүдийн гарт шилжсэн байна. Эцгийн эрхт ёст Японд сэлэм, хутга, мод барьсан бүлгэмийн толгойлогч эмэгтэй хүн байна гэж хэний ч бодолд орж ирэхгүй. Гэвч заримдаа бүсгүйчүүд бүлгэмийн удирдлагыг гартаа авах нь багагүй тохиолддог байсан бөгөөд тэд ч энэ даалгаврыг гайхалтайгаар биелүүлдэг байжээ. Ялангуяа улс орны байдал болон синдикатын хүнд хэцүү үед энэ үйл явдал тохиолддог байсан гэнэ.

Дэлхийн 2-р дайны дараа Япон эдийн засгийн болон улс төрийн гүн хямралд орсон бөгөөд энэ үед “хар” зах зээл борооны дараах мөөг шиг олширсон юм. Токиод Мацуда-гум бүлгэмийн удирддаг Шимбаши худалдааны дүүрэг нэлээд алдартай байжээ. Уг бүлгэмийн толгойлогч нь Жичи Мацуда хэмээх зэрлэг нэгэн байсан аж.

Мацудагийн бүлгэмийнхэн өөрийн хүчтэй байдлыг харуулахын тулд цагдаагийнхантай хамтран Тайваны гэмт хэргийн бүлгэмийнхэнтэй тулалдаж байсан юм. Хоёр талаас 100 гаруй галт зэвсэг болон хүйтэн зэвсэг агссан тулаанчид байсан бөгөөд уг зодооноос болж 7 Тайван эр амь насаа алдаж, 34 хүн бэртсэн байна. Үүнээс гадна нэг цагдаагийн албан хаагч нас баржээ.

Хэдийгээр Мацуда Токио даяар алдартай байсан ч бусдын гарт амь насаа алдаж, бүлгэмийг түүний гэргий Йошико Мацуда толгойлсон байна. Тэрээр 2000 гаруй тулаанчдыг маш хатуу гараар удирдаж байсан бөгөөд Шимбашигийнхэн тэрхүү бүсгүйгээс нөхрөөс нь дутахааргүй айдаг байжээ. Өөрийн хатуу чанга байдлаараа Йошико Японы гэмт хэргийн ертөнцийн түүхэнд багтсан байна.

Йошикогоос тэс өөр нэгэн толгойлогч эмэгтэй байсан нь Фумико Таока бөгөөд тэрээр Ямагүчи-гүми бүлгэмийг ахалдаг байжээ. Энэ бүсгүйн талаар түүх судлаачдын санал зөрөлддөг байна. Зарим нь бүлгийн толгойлогчийг хорих ангид ял эдэлж байх зуур Фумико оябуны үүргийг гүйцэтгэдэг байсан гэж үздэг аж.

Гэвч 1981 онд Ямагүчи-гүми бүлгэмийн ахлагч Казуо Таоко нас барсан бөгөөд толгойлогчийн үүргийг эхнэрээс нь өөр гүйцэтгэх тохиромжтой хүн олдсонгүй. Бусдын итгэлийг тэрээр өөрийн харгис байдлаар бус харин шийтгэлийн тусламжтайгаар болон нөхөртөө үнэнч байсны ачаар олж авсан байна.

Кадзуо Таока

Бүлгэмийн гишүүдийн хувьд Фумико Таока бол якузагийн төгс эхнэрийн жишээ болж байсан. Бүсгүйн ухаалаг, зоригтой байдал, бусдын итгэлийг олж авсныхаа ачаар тэр хамгийн хүнд хэцүү асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдэж чаддаг байжээ.

Хүсэмжит нөхөр

Японы хайлтын системийн судалгаанаас харахад бүсгүйчүүд ихэнхдээ “Хэрхэн якузагийн эхнэр болох вэ” гэж хамгийн их хайсан байжээ. Үүний гол шалтгаан нь тэд якузагийн эхнэрүүдийн бичсэн номыг уншсанд орших болов уу.

Тансаг хэрнээ аюултай энгийн бус амьдрал нь залуу бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татдаг учир тэд хэрвээ якузатай таарсан бол залуу насандаа тэдэнтэй гэрлэдэг байна. Ихэнхдээ ядуу гэр бүлээс гаралтай эсвэл гэмт хэргийн хотод өссөн өсвөр насны охид якузагийн эхнэр болдог аж.

Хүсэмжит нөхөр

Заримдаа бүсгүйн дурласан залуу санаандгүй байдлаар якуза байсан гэх яриа байдаг ч энэ нь ихэнхдээ худал байдаг. Японы гэмт хэргийн ертөнцийн гол онцлог нь эргэн тойронд буй бүх хүмүүс аль бүлгэм якузад хамаарах, төв офис нь хаана байдаг талаар, аль дүүргийг хамардаг болохыг бүгд мэддэг аж.

Гэхдээ якузагийн гэргий болох нь заавал санхүүтэй холбоогүй бөгөөд баян айлын охид ч якузагийн гэргий болох нь бий. Бүх хүмүүсийн айдаг якузагийн гэргий болно гэдэг нэр хүндийн хувьд маш чухал, бахархууштай зүйл юм.  

Соёлын онцлог

Якузагийн эхнэр болоод гэмт хэргийн ертөнцөд шууд орсон гэсэн үг биш. Якуза гэдэг зөвхөн эрчүүдийн ажил бөгөөд эхнэр нь гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцдоггүй юм. Гэсэн хэдий ч тэд автоматаар гэмт хэргийн ертөнцөд бүртгэгдэж байгаа учир орчин үеийн Японы соёлд нийцдэггүй байна.

Якузагийн бүлгэмийн гишүүдийн эхнэрүүдийн харилцаа маш хязгаарлагдмал байдаг. Гэмт хэргийн ертөнцөөс бусад ертөнцөд эдгээр бүсгүйчүүдийг хүлээн авдаггүй учир тэд бусдаас тусгаарлагдсан байдалтай амьдардаг аж.  Энэ нь онцгой соёл үүсэхэд нөлөөлсөн бөгөөд гэмт хэргийн ертөнцөд нөхрийн эзлэх хэргэм зэргээс хамаарч тухайн ертөнцөд эзлэх байр суурь нь өөр байхаар тогтоогджээ.

Якуза бүсгүйчүүдийн хувьд өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай бөгөөд гэр бүл болоход сакадзуки хэмээх тусгай арга хэмжээг зохион байгуулдаг байна. Үүнээс гадна якуза бүсгүйчүүд бараг л биеэрээ дүүрэн шивээстэй байдаг.

Соёлын онцлог

Якуза эмэгтэйчүүдийн шивээс нь нөхөртөө өөрийгөө бүрэн зориулна гэсэн утгатай бөгөөд бүхий л хязгаарлагдмал зүйл, өвчнийг тэсэж давч чадна гэсэн амлалтыг илэрхийлдэг байна. Шивээс хийх ажиллагаа ихэнхдээ хэдэн жилийн турш үргэлжилнэ. Бид шивээсийг загварлаг, гоё зүйл мэтээр хүлээж авдаг ч энгийн Япончуудын хувьд энэ нь гэмт хэрэгтэн, нийгмийн болохгүй бүтэхгүй хүнийг илэрхийлдэг байна.

Дэлхийн 2-р дайны өмнө шивээстэй хүмүүс маш олон зүйлээс татгалзах хэрэгтэй болж байжээ. Хэдийгээр 1940 оноос эхлэж, якузагийн шивээс хийх зөвшөөрлийг албан ёсоор өгсөн ч якузагийн шивээс хийх тусгай газар гэж байдаг гэнэ. Тиймээс ч энгийн өдрүүдэд якуза нар шивээсээ ил гаргадаггүй. Гэмт хэргийн ертөнцтэй холбоотой бүсгүйчүүдэд ч энэ хамаарна.

Амиа хорлолт болон хүнд хөдөлмөр

Бүхий  л зүйлээс хязгаарлагдсан бүсгүйчүүдийн хувьд нөхөр нь цор ганц найз байдаг учир тэд бүх талаараа нөхрөө дэмжиж, түүний сэтгэлд нийцэхийг хичээдэг. Тиймээс якузагийн эхнэрүүд гэр бүлээ төдийгүй, нөхрийнхөө гэр бүлийг тэжээхийн тулд ажил хийдэг байна.

Бүсгүйчүүд өөрийн хүсэлтээр болон дарамт, шахалтаар ажил хийдэг байж болно. Якузагийн дунд энгийн хөдөлмөр хийх нь хориотой байдаг учир гэр бүлийн тэжээгч нь эмэгтэй хүн, эхнэр нь болдог аж. Гэмт хэргийн ертөнцөд бүсгүйчүүдийн эрх ашгийг огт авч үздэггүй бөгөөд тэд бүсгүйчүүдийг нөхрийнхөө бүхий л хүслийг биелүүлэх ёстой гэж үздэг байна.

Амиа хорлолт болон хүнд хөдөлмөр

Гэмт хэргийн ертөнцөд өндөр зэрэглэлтэй байдаг якуза эхнэрээ тогтмол солидог бөгөөд тэд ихэнхдээ залуу, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг сонгодог. Гэвч хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй ч гэмт хэргийн бүлгэмийнхний дунд үг хэлэх эрхгүй. Үүнээс гадна ямар нэг гэмт хэргийн үйл ажиллагаанаас олсон орлогоноос ч тэд хувь нэхэх боломжгүй байдаг.

Оябуны эхнэрийн амьдрал бусдыгаа бодвол тав тухтай ч төдийлөн ялгарахгүй. Бүсгүй хувийн жолоочтой үнэтэй автомашин, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхтэй ч мөн л бусдын адил гэмт хэргийн бүлгэмийн гишүүдэд үг хэлэх эрхгүй байдаг аж.

Гэмт бүлгэмийн толгойлогч нарын эхнэртэй ане-сан “том эгч” гэж харьцдаг. Энэ төрлийн бүсгүйчүүдийн үндсэн үүрэг нь нөхрөө дэмжиж, гэр бүл болон бүлгэмийн жижиг асуудлыг шийдвэрлэх, хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх байдаг юм. Якуза эрэгтэйчүүд хүүхдийн хүмүүжилд оролцох ёсгүй байдаг учир бүх зүйлийг эхнэр нь хариуцна. Гэмт хэргийн ертөнцөд буй бүсгүйчүүд хүүхдүүддээ хамгийн шилдэг хүмүүжил, мэдлэг боловсролыг олгох гэж хичээдэг бөгөөд энэ нь хүүхдүүдээ гэмт хэргийн ертөнцөд хөл тавихаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм

21
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()