12 настай хүү хэцүү амьдралтай хүүхдүүдэд зориулж хувийн сургууль нээжээ

Дунд ангийн 12 настай Леонардо Никанор Квинтерос хэмээх хүү бага орлоготой айлын хүүхдүүдэд зориулан сургууль байгуулжээ. Өмнө нь тэрээр  Аргентины Позито хотын Лас Пиедритас I, II дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах  санаачлага гаргаж байв. Улмаар гэрийнхэн нь дэмжиж тэрээр эмээгийнхээ арын хашаанд сургуулиа байгуулжээ. Түүний сургууль албан ёсны зөвшөөрөлтэй биш ч гэсэн 36 хүүхэд тэнд суралцдаг байна. 

12 настай хүү хэцүү амьдралтай хүүхдүүдэд зориулж хувийн сургууль нээжээ
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Сургуулийн ханануудыг картоноор хийж, гадуур нь төмөр болон даавуун материалаар бүрсэн бөгөөд дотоод заслаа минималист хэв маягаар засжээ. Түүний сургууль  мэдээж маш жижигхэн бөгөөд даавуун хөшгөөр тусгаарласан гурван хэсэг бүхий жижиг танхимтай. 

Бүх анги самбар, сандал ширээтэй бөгөөд Леонардо шохойгоор бичдэг. 3 танхимын нэг нь 2 настай хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, нөгөө нь ахмадуудад зориулсан анги, харин үлдсэн нь хүүхдүүдэд зориулжээ. 

Гаднаа Аргентины төрийн далбаа болон, завсарлаанаар дуугарах хонхтой. Тэрээр 14:00 -18:00 цагийн хооронд ажилладаг боловч Леонарда цаг сунгаж, илүү цагаар суух тохиолдол олон гардаг гэнэ. 

Түүний сургуульд хүссэн бүхэн нь сурах боломжтой. Хамгийн гол нь дуулгавартай, идэвхтэй байж хичээлээ сайн хийх ёстой аж. 

Леонардогийн хамгийн ахмад сурагч нь 40 настай Мирта Доносо бөгөөд тэрээр хичээлдээ ирэхийн тулд хагас цаг алхдаг байна. Тэрээр одоогоор нэрээ бичиж сураад байгаа аж. 

Хүүгийн энэхүү түүхийг олон хүмүүс мэддэг болсноос хойш тэрээр хэд хэдэн шагнал авчээ. Одоо Леонардо сургуулиа илүү өргөжүүлж, томруулахыг зорьж байгаа гэнэ. 

"Нутгийн удирдлагууд надад хичээл заах анги барьж байгаа гэсэн. Ирэх жил гэхэд бэлэн болох байх" хэмээн хүү найдлага тавин ярьсан байна. 

Энэ хүү бусдад боловсрол олгохын тулд л хорвоод мэндэлсэн бололтой. Түүнийг ирээдүйд мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга. 

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()