Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

Технологийн эрин зуунд өсөж бойжсон Мянганы иргэн миний бие хөдөлмөр минь надад үлдэнэ гэдэгт итгэн өөртөө ч цаг гаргах завгүй ажлын төлөө зүтгэж байна. Гэвч ажлын хажуугаар хоббигоо хөгжүүлж, спортоор хичээллэн, эрүүл амьдралын хэв маягтай байж, байгальд ээлтэй сонголт хийж, бас болоогүй баасан гарагийн орой найз нөхөдтэйгөө хөгжилдөж суухыг хүсдэг. Харамсалтай нь энэ бүхнийг амжуулахад хоногийн 24 цаг хүрэлцэхгүй үе олон.  Гэвч технологийн дэвшлийг ашиглан цаг хугацаанд баригдах биш, цаг хугацааг барих боломж байдгийг өөрийн туршлагад түшиглэн олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцаж байна.

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Гарахаасаа өмнө замын түгжрэлийн талаар мэдээлэл харах

Хэдхэн жилийн өмнө нийслэл Улаанбаатарын төв замуудад камер суурилуулж, удалгүй замын түгжрэлийг камераас харж мэдээлэх боломжийг нээсэн. Мөн төд удалгүй үүгээр мөнгө олж болох юм гэдгийг ч олж тогтоосон гэдэг. Гэлээ гээд интернэтийн боломж бололцоог дутуу үнэлж болохгүйг Google Maps баталсан билээ. Элдэвтэй энэхүү аппликэйшнд очих газрынхаа хаягийг оруулж, машинаар зорчих цэсийг сонгоход замын түгжрэлийг ногоон, шар, улаан өнгөөр харуулж өгдгийг та мэдэх үү? Туршаад үзээрэй.

Замын цагдаагийн газраас гаргасан тоо баримтад үндэслэн бяцхан мэх зааж өгье. Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээс харвал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд даваа, баасан гарагт хамгийн олон, мягмар, пүрэв гарагт хамгийн цөөн машин оролцдог. Иймээс гадуур ажил хөөцөлдөхөөр мягмар, пүрэв гарагийг сонговол түгжрэлээс зайлсхийж чадна.

Гарахаасаа өмнө замын түгжрэлийн талаар мэдээлэл харах

2 Интернэт банк ашиглах

Мянганы иргэн та одоог хүртэл хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх гэж банк зорьж, ханшийн мэдээ харах гэж суваг эргүүлдэг юм биш биз? ХААН Банкны дансгүй монгол хүн бараг үгүй биз ээ. Тэгвэл тус банкны интернэт банк, эсвэл аппликэйшнийг ашиглавал ямар их цаг хэмнэхээ төсөөлж байна уу? Khan Bank аппликэйшнээсээ тухайн өдрийн валютын ханшийг харж, автомат тооцоолол хийж, ажлаа хөнгөвчлөөрэй.

Интернэт банк ашиглах

3 Өдрийг эрч хүчтэй эхлүүл

Өглөө эрт босоод 45 минутын кардио дасгал хийгээд хүйтэн бүлээн шүршүүрт орсон байхад эрч хүч булгилаад л ирдэг. Нууц нь юундаа вэ гэвэл допамины хэмжээ нэмэгдэж, цусны даралт буурч, өдрийн турш эрч хүчтэй байх ба өглөөний дасгал хөдөлгөөн дасал зуршил болохдоо хялбархан байдаг. Миний хувьд зургаан сар фитнесс, зургаан сар спиннингээр тасралтгүй, долоо хоногийн гурван өглөө 7:30-аас хичээллэсэн туршлагаасаа үүнийг батлан хэлж буй.  

Өдрийг эрч хүчтэй эхлүүл

4 Өмсөх хувцсаа урьдчилан сонгох

Хотын ганган залуус өмсөх хувцсаа сонгохын тулд хамгийн багадаа 10 минут зарцуулдаг. Нүүрээ будаж, өглөөний цай ууж, эсвэл шүршүүрт орж байхдаа өмсөх хувцсаа зохицуулан бодох ч түвэгтэй байдаг. Иймээс хувцаслалтдаа ихээхэн анхаардаг Fashion Killer-үүд маань өмсөх хувцсаа урьдчилан бэлдэж тавих нь цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга гэж зөвлөдөг. Юу өмсөхөө үнэхээр мэдэхгүй бол Pinterest апп ашиглан өмсөхийг хүсэж байгаа нэг хувцсаа хайх хэсэгт бичин хэдэн зуун хувцаслалтаас сонгох боломжтой.

Өмсөх хувцсаа урьдчилан сонгох

5 Онлайн зээл

Зээл авна гэхээр банкны салбарын “тавилга” болох юм шиг санагддаг уу? Одоо тэр цаг өнгөрчээ. Тодруулбал, зээлийн хүсэлт өгөх, судлуулах, зээлээ авах гэхчилэн удаа дараа банк явах шаардлагагүйгээр Khan Bank аппликэйшнээрээ нэвтрэн цалингийн болон хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой. Ингэхдээ, апп-аар дамжуулан зээлийн хэмжээ, хүү, эргэн төлөлтөө тооцуулж, хүсэлт илгээгээд банкинд нэг л удаа очиж зээлийн гэрээ хийхэд хангалттай. Ингэснээр банкинд очих шаардлагагүйгээр 100,000 - 30,000,000 хүртэлх төгрөгийн зээл авах юм.

Онлайн зээл

6 Алхах

Хүргээд өгөх үү, гэхэд нь яараад байна аа алхлаа гэсэн онигоо мэднэ л биз дээ? Үнэн болохоор л инээдтэй байгаа юм шүү дээ. Утаа багатай улиралд алхахаас бүү татгалз. Apple-ийн Health, Samsung Health тэргүүтэй хөдөлгөөн хэмжигч аппликэйшнээр алхалтаа тогтмол хэмжсэнээр хэдэн калори шатаасан, хангалттай хөдөлгөөн хийсэн, эсэхээ давхар хянаж болно. Жишээ нь, Гандангаас Барилгачдын талбай хүртэл алхахад нэг ширхэг мантуун буузтай тэнцэхүйц калори шатдаг.

Алхах

7 Хийх ажлаа урьдчилж төлөвлө

Гадуур явах ажил ихтэй хүмүүсийн цаг хэмнэх бас нэгэн хүчтэй зэвсэг бол ажлаа төлөвлөх. Мэдээж хийх ажлаа ярайтал жагсаагаад болчихгүй. Гадуур ажил амжуулахдаа буухиат тоглоом тоглож байна гэж төсөөлөөд хаанаас эхлэх, хаагуур дамжаад хаа хүрэхээ нарийн тооцоод гараагаа эхлүүлээрэй. Хэрэв та дэвтэр, бал хэрэглэж заншаагүй бол ухаалаг гар утасныхаа Reminder, Notes зэрэг аппликэйшнийг ашиглаарай. Сэрүүлэгтэй,  басхүү “ярьдаг” тэмдэглэл ийн дэвтэр байж чадна.

Хийх ажлаа урьдчилж төлөвлө

8 Цахим төлбөрийн үйлчилгээ

Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх гэж дугаарладаг цаг ард хоцорсон. Ухаалаг иргэн миний хувьд сар бүр утсанд минь нэхэмжлэх ирснээр би хэдхэн товч дараад л хэрэглээний бүх төлбөрөө төлж E-barimt-аа и-мэйлээр хүлээн авдаг. Тун удахгүй сар бүрийн тогтмол төлбөрүүдийг данснаас автоматаар татаж, холбогдох НӨАТ-ын баримтыг гараар оруулах шаардлагагүйгээр бүртгүүлж өгдөг болно хэмээн найдаж байна.

Цахим төлбөрийн үйлчилгээ

9 Сайтар унтаж амар

Хангалттай унтаж амраагүй бол хийсэн ажлаас тань сайн үр дүн гарахгүй. Нэг  хийсэн ажлаа давтан хийж, цаг алдах хэрэг гарна. Иймээс Netflix, Youtube, Instagram, 9Gag-ийнхаа Settings рүү орж цагийн хязгаар тавиад юугаар ч сольшгүй нойроо авч байгаарай.

Түүнчлэн даваа гарагийн өглөө, эсвэл илтгэл тавих, чухал уулзалт товлосон гээд ач холбогдол өндөр өдөр нэг цагийн өмнө  эрт босоод үзээрэй. Маш их зүйл амжуулж, цагаа хэмнэх болно. Эрт босохын нууц нь мэдээж эрт унтаж, хангалттай нойр авах юм шүү.

Сайтар унтаж амар

10 Хадгаламж нээх

Хадгаламжийг “том хүмүүс”-ийн хийдэг зүйл гэж саяхныг хүртэл өөрөөсөө холоор хардаг байснаа нуугаад яах вэ. Гэвч бага багаар төсөөлөл буухтай зэрэгцэн “Битгий сонс” подкастад оролцсон санхүүгийн зөвлөх М.Мөнхчимэгийн яриа анхаарал татсан билээ. Ингээд хүн гэдэг есөн үеэ харж, долоон төрлийн хадгаламжтай байдгийг мэдсэн юм. Санаачилгаа ямартай ч олж авсан болохоор одоо хэрэгжүүлэх арга дутна.

Хадгаламжийн хүү, нээх үйл явц зэргийг судлах явцдаа ХААН Банк бусдаас давуу нэг үйлчилгээтэйг анзаарлаа. Тухайлбал, банкны салбарт очиж данс нээлгэснээс онлайн банкаар дамжуулан нээвэл хүү нь өндөр байх гэнэ. Дижитал хэрэглээг дэмжиж буй хэлбэр гэж ойлгов. Хадгаламжийн хүү, нийт хуримтлагдах мөнгөн дүн, сар бүр нэмэх мөнгөө аппликэйшн дотроо л тооцчих боломжтой. Өөрөөр хэлбэл, банкны салбарт очиж мэдээлэл авах, эсвэл үндсэн вэбсайтаас нь өөрт тохирсон хадгаламжийн мэдээллийг хайж олоод, тооны машинаар тооцоолох ажлыг тань нэг дор шийдэж өгч буй хэрэг юм.

Хадгаламж нээх

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.