Хятадын сайн дурынхан коронавирусээс болж хаягдсан тэжээвэр амьтдыг аварч байна

Хэдийгээр Хятад улсад коронавирусын тархалт буурч байгаа ч Ухань хотод хөл хорио тогтоосон хэвээр байгаа билээ. Хотыг бүхэлд нь хааж, мянга мянган иргэд эмнэлэг болон хорио цээрийн бүсэд оршиж байна. Үүний хамтаар олон тооны гэрийн тэжээвэр амьтад эздийгээ эмнэлэгт хүргэгдсэн, хориотой бүсэд байгаа болон хот руу орж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар гэртээ түгжигдэн үлджээ. Бүлэг амьтан хамгаалагчид сайн дурын хөдөлгөөн зохион байгуулж, амьтдыг асарч хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.

Хятадын сайн дурынхан коронавирусээс болж хаягдсан тэжээвэр амьтдыг аварч байна
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Уханийн амьтан хамгаалагчдын хийсэн судалгаагаар 20-50 мянган гэрийн тэжээвэр амьтад гэртээ түгжээтэй үлдсэн аж.

Ухань хотод өнөөдрийн байдлаар сайн дурын амьтан хамгаалагчдын 10 баг ажиллаж байгаа бөгөөд нэрээ нууцалсан нэгэн багийнхан хөл хорионы хугацаанд 2000 орчим амьтныг авраад байгаа юм.

Эдгээр амьтдын эзэд нь Ухань хотоос гадуур ажил хөөцөлдөж яваад, хөл хорионоос болж хотдоо орж чадаагүй байгаа юм. 11 сая хүн амтай Ухань хотод энэ зүйл нэлээд тохиолджээ. Амьтдад туслахын тулд амьтан хамгаалагчид хаалганы цоожийг эвдлэх эсвэл гэрийнхэн цонхоор орох гэх мэт арга хэмжээг авч байгаа гэнэ.

“Бидний олсон ихэнх амьтад усгүй, хоолгүй байсан. Тэд өлсөж, ам нь цангасан байдалтай байсан бөгөөд тэдний эзэд нь сарын өмнө гэрээсээ ажил хөөцөлдөх гэж явахдаа ийм зүйл тохиолдоно гэж санаагүй байсан биз ээ” хэмээн амьтан хамгаалагч ярьж байна.

Коронавирус хүнээс амьтанд халдварладаггүй. Гэсэн хэдий ч гэрийн тэжээвэр амьтадтай Хятад иргэд нохдодоо эмнэлгийн хамгаалалтын маскийг зүүлгэж байгаа аж. Амьтан хамгаалагчдын үзэж байгаагаар энэ нь ямар ч шаардлагагүй гэнэ.

“Амьтны нүүр нь хүний нүүрнээс тэс өөр байдаг учир ямар ч маск тэдний нүүрэнд тохирохгүй. Энэ нь амьтдад ямар ч үр дүн үзүүлэхгүй бөгөөд тэднийг хий дэмий стресстүүлж байгаа” хэмээн хятадын амьтан хамгаалагчид үзэж байгаа юм. Тиймээс тэд энэ талаар мэдээллийг багтаасан сурталчилгааг ард иргэдэд тарааж байгаа билээ.

Хамгийн анхны амьтан хамгаалагчдын хөдөлгөөн “Wuhan Indigenous Cats” нэртэй бөгөөд тэд 1-р сарын 23-аас эхэлж Уханиас гадуур оршиж буй эздийн нохой, муурыг аварч байгаа гэнэ. 

“Бид 500 орчим айлаар аль хэдийн орсон бөгөөд одоо 400 айл бий.  Манай сайн дурын ажилтнууд машинаар явж байгаа. Бид тогтмол амьтдын эзэдтэй холбоотой байгаа бөгөөд эздийг нь зөвшөөрвөл амьтдыг нь амьтны зочид буудалд аваачих арга хэмжээг авч байна” хэмээн “Wuhan Indigenous Cats” -ын ахлагч хэлсэн байна.

“Бид амьтныг аврахын төлөө чадах бүх зүйлээ хийж байна. Хэдийгээр бид айл гэрийн хаалгыг эвдэлж хууль бус зүйл хийж байгаа ч сүүлийн хэдэн долоо хоногийн турш 600 орчим амьтныг цангаж, өлсөж үхэхээс аварч чадсандаа баяртай байна” хэмээн бас нэгэн сайн дурын бүлгийн ахлагч хэлжээ.

 

25
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()