Европчуудыг айлгадаг "Скинхед" гэж хэн бэ?

Бусдын анхаарлыг татсан хувцаслалт, ууртай омогтой байдал, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлохын тулд эдгээр охид залуус өөрийн эсэргүүцлийг маш чангаар, зоригтойгоор илэрхийлж байна. Эдгээр бүлэг тэмцэгчдийг скинхед буюу “халзан толгой” хэмээн нэрлэдэг аж. Ингээд скинхедүүд гэж хэн болох, тэдний тэмцлийн гол зорилго юу байсан талаар сонирхоцгооё.

Европчуудыг айлгадаг "Скинхед" гэж хэн бэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

“Скинхед” гэдэг нь английн «skin head» гэдэг үгнээс гаралтай бөгөөд хамгийн анх энэхүү хөдөлгөөнийг барууны залуус сонирхож эхэлсэн боловч хэсэг хугацааны дараа уг хөдөлгөөн дэлхий дахиныг хамрах болжээ. 1960 оны үед хүн бүр скинхед гэгч хэн болохыг мэддэг болсон бөгөөд энэхүү хачирхалтай соёл одоог хүртэл оршин тогтносоор л байгаа.

Скинхедын хүмүүсийн хэв маяг болох “ямайкагийн гудамжны хувцаслалт”, америкийн хайр сэтгэлийн асуудал, германы цэргийн гутал, халзан толгой зэрэг нь эдгээр залуусын бусдаас ялгарах онцлог болж байсан юм.

Өмнө нь эдгээр зургууд нийтлэгддэггүй байсан бөгөөд үүнийг ард иргэдийг буруу зүйл уриалан дуудах шалтгаан болно гэж үздэг байжээ.

Энэхүү зурган дээр залуус “саран алхалт” хэмээх алхалтыг Лондонгийн дэлгүүрийн үүдэн дээр бэлдэж байна.

Скинхед хөдөлгөөнийхөн эхлээд хөрөнгөтний нийгмийн эсрэг тэмцэж байсан бөгөөд тэд өөрсдөө баян биш учир энэ тэмцэл, эсэргүүцэл залуусын сэтгэлд ихээхэн нийцжээ.

Харин скинхедын дараагийн үе нь тансаг байдал, худалдаа, зогсонги байдлын эсрэг тэмцэж эхэлсэн байна.

Үндсэрхэг үзлийн эсрэг тэмцэл 1970 оны үед эхэлсэн бөгөөд тухайн үед өөрийгөө илэрхийлэх цор ганц боломж нь гудамжинд жагсаал хийх байсан юм. “Хоёрдугаар үеийн скинхедүүд” тодорхой нэг үндэстний эсрэг тэмцлийг хийж байсан аж. Жишээлбэл: Тэд Ази болон Африкчууд улс орных нь эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлж байна хэмээн үзэж тэдний эсрэг тэмцэж байжээ.

Скинхедүүд өөрийн уур бухимдлыг цагдаа нарт гаргаж байсан гэнэ. Мэдээж, цагдаа нар тэдний эсрэг босож байсан нь ууртай, тэмцэгч залуусын бухимдлыг төрүүлж байсан юм. Аюулгүй байдлыг сахих үүднээс цагдаа нар 700 орчим скинхедүүдийг хотоос гаргаж байсан аж. Үүнээс гадна ихэнхи хүмүүсийг галт тэргээр буцааж, 150 хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийн тоонд 10 настай хүүхдүүд ч байсан гэнэ.

2018 онд Британид хэвлэгдсэн “Skins: The Way of Life” ном нь 16 фунт буюу 57,000 орчим төгрөгөөр зарагдаж байжээ.

“Англичуудын айдсыг одоо хүртэл хүргэж буй цор ганц хөдөлгөөн бол скинхед”-үүд юм.

“Бүжгийн талбайгаас эхлэж, стадион, паб, барилга, гудамжинд залуус өөрийн эсэргүүцлийг илэрхийлж байсан. Тэдний энэхүү тэмцлийг ямар ч үнээр худалдаж авах боломжгүй”.

SouthLand-ийн цагдаагийн байгууллагынхан сэжигтэй хүн бүрийг зогсоож, гуталны үдээс, тэлээ, зүүлт зэргийг нь тайлуулж байсан. Тухайн үед гутал бол скинхедүүдийг таних боломжийг олгож байсан аж.  

Скинхедүүд өөрийн гэсэн хөгжмийн урсгалтай байсан бөгөөд тэд регги болон скаг ихээр сонсдог байсан нь “Trojan Records” нэртэй брэнд тэдний хөдөлгөөний гол бэлгэ тэмдэг болж байсан байна.

Скинхедүүдийн түүхийг өгүүлэх баримтад кино /BBC/

6
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()