Хөгшрөлт хурдан явагдахад нөлөөлдөг 5 хүнсний бүтээгдэхүүн

Бие организмын хөгшрөлтөнд нөлөөлдөг маш олон хүчин зүйл байдаг бөгөөд тэдгээрэийн нэг нь мэдээж хооллолт юм. Хэрвээ та хоол хүнснийхээ жагсаалтаас дараах зүйлийг хасаж чадвал хөгшрөлт удаан явагдаж, та урт хугацааны турш гоо сайхнаараа гайхуулах боломжтой болох нь ээ.

Хөгшрөлт хурдан явагдахад нөлөөлдөг 5 хүнсний бүтээгдэхүүн

1 Маргарин

Энэ үгийг үгсийн сангаасаа арчиж хаях хэрэгтэй. Энэхүү масло транс тос ихтэй байдаг учир архаг өвчин тусах магадлалыг нэг дахин нэмэгдүүлдэг. Үүнээс гадна бие организм дахь усны хэмжээг алдагдуулдаг. Удаан хугацааны турш ус дутагдаснаас арьс хуурайшиж, үрчлээтэхээс гадна дотор эд эрхтэн хөгширдөг байна.  

Маргарин

2 Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Цаг хангалтгүй байгаа үед бид хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг ч  эрүүл мэндээрээ хэмнэлт хийхгүй байхыг хүсэе. Богино долгионы шарах шүүгээнд халаагаад л бэлэн болдог хоол нь ихэнхидээ давсны агууламж ихтэй байдаг учир эрүүл бус хоолны төрөлд багтана. Хэтрүүлэн хэрэглэснээр хавантах, арьсны өнгө алдах, хөгшрөх үйл явц эрт явагддаг аж.  

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

3 Энергийн ундаа

Хэрвээ танд өглөө босох эрч хүч дутагдаж байвал та зүгээр л эрт унтаарай. Бие организмаа энергийн ундаанд дасгах хэрэггүй. Энэ төрлийн ундааг тогтмол хэрэглэснээр та 10 насаар эрт хөгшрөх болно. Энергийн ундааны найрлаганд их хэмжээний элсэн чихэр, кофеин, натри, хүчлүүд агуулагдаж байдаг.

Энергийн ундаа

4 Амттан

Эрт хөгшрөлтийн талаар яригдаж байх үед элсэн чихэр бол таны хамгийн том дайсан юм. Бид таныг амттанаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй гэж зөвлөхгүй. Харин тодорхой хэмжээгээр багасгах нь хамгийн зөв арга байх болно. Глюкозыг хэтрүүлэн хэрэглэх нь төрөл бүрийн архаг өвчин болон чихрийн шижин өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Үүнээс гадна элсэн чихэр хавдрын эх үүсвэр болдог гэдгийг санаарай.

Амттан

5 Нүүрс усны өндөр агууламжтай бүтээгдэхүүн

Талх, паста, болон бусад цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн нь “түргэн” нүүрс ус агуулсан байдаг учир цусан дахь сахарын түвшинг эрчимтэйгээр нэмэгдүүлдэг. Цусан дахь сахарын хэмжээний огцом нэмэгдэлт болон огцом бууралт нь таны арьсанд сөргөөр нөлөөлнө.

Энэ төрлийн бүтээгдэхүүн хөгшрөлтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд аль хэдийн батласан учир хэрвээ таны нүүрэн дээр батга, үрчлээ гарч эхлэж байвал өөрийн хоолны цэсийг нэг ажиглаад үзээрэй.

Нүүрс усны өндөр агууламжтай бүтээгдэхүүн

6 Согтууруулах ундаа

Долоо хоногт нэг удаа сайн чанарын улаан дарснаас нэг аягыг уух нь таны арьсанд сөргөөр нөлөөлөхгүй. Харин согтууруулах ундааг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь бие организмд эрс өөрчлөлтийг оруулдаг. Жишээлбэл: Эд эсийн нөхөн төлжилтийг хариуцах А амин дэмийн дутагдалд орох юм.

Согтууруулах ундаа

7 Хиам болон бусад төрлийн махан бүтээгдэхүүн

Саяхны судалгаанаас харахад хиам болон бусад төрлийн махан бүтээгдэхүүнийг хийхэд ашигладаг нитрит болон нитратууд нь хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг болохыг тогтоожээ. Эдгээр бодисууд нь чөлөөт радикал болж хувирснаар эд эсийг исэлдүүлэх, тэдний ДНК-г өөрчилдөг байна. Нүүрний арьсны хувьд энэ процесс маш их сөрөг үр дагавартай.

Тиймээс цэвэр мах, ургамлын гаралтай уураг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай. Харин урт удаан хугацааны турш хадгалах зориулалттай махан бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй.

Хиам болон бусад төрлийн махан бүтээгдэхүүн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()