"Бүтэн амьдрал" киног яагаад үзэх ёстой вэ?

2020-02-21, 15:20
4,790

Та бүхэнд "Юнивишн", "Look TV"-ийн "Монгол кино" багцад орсон, “Хүлэгү” болон “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл "Бүтэн амьдрал" олон ангит киног танилцуулж байна. Ингээд уг бүтээл юугаараа онцлог вэ, яагаад та үзэх ёстой вэ гэсэн асуултуудын хариултыг хамтдаа авцгаая.

"Бүтэн амьдрал" киног яагаад үзэх ёстой вэ?
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үзэгчдэд нэгийг бодогдуулах сэтгэл хөдөлгөм зохиол

“Бүтэн амьдрал” киног үзсэн нэг ч гэсэн хүн гэртээ ирэх цагаа урагшлуулж, дэргэд байгаа гэр бүлийнхээ утга учир, үнэ цэнийг илүү их хайрлах тэр мэдрэмжийг авч чадвал нэг зорилго биелнэ гэж уран бүтээлчид ярьжээ.

Хүн бүрийн амьдралд гарч ирдэг хэрнээ бидний дүгнэлт хийж, хариулт олоод байж чаддаггүй асуудлуудыг уг кино хөндөж, энгийн нэгэн бүсгүйн амьдралаар тэдгээрийг эргэцүүлж бодох боломжийг өгөх юм. 

Ялангуяа залууст гэр бүлээ хайрлах, элэг бүтэн амьдрал яагаад үнэ цэнэтэйг мэдрүүлэх ажээ.

Үзэгчдэд нэгийг бодогдуулах сэтгэл хөдөлгөм зохиол

2 Өнөөгийн нийгмийн тусгал

Манай оронд сүүлийн жилүүдэд гэр бүл салалт эрс нэмэгдсэн. Ханилсан хүнээ ойлгох, гарцаагүй ирэх асуудлууд гэх мэт саадуудыг туулж чадахгүй шантарснаас болж салалтаар бүхнийг дуусгахаар шийддэг. Өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болсон уг сэдвийг “Бүтэн амьдрал” кино чадварлагаар хөнджээ.

Өнөөгийн нийгмийн тусгал

3 Авьяаслаг уран бүтээлчид, чадварлаг жүжигчид

"Зөрлөг", "Хүүгүй ломбард", "Ар хударга", "Үүр цайгаасай" зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн дотоодын шилдэг кинонуудыг найруулсан СТА С.Баттулгын энэ удаагийн уран бүтээл нь “Бүтэн амьдрал” болж байна. Үндэсний чанартай контент, телевизийн олон ангит кинонуудаар мэргэшээд байгаа “Хүлэгү” болон “Номадиа” пикчерсийн хамт олон уг киног бүтээсэн юм.

“Бүтэн амьдрал” киноны гол дүрийг “Х-ТҮЦ” продакшны жүжигчин З.Онон, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, “Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа нар бүтээжээ. Түүнчлэн Ц.Төмөрхуяг, С.Өлзийхүү, Б.Навчаа, Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Бямбадорж, А.Алтанхуяг зэрэг монголын кино урлагийн сор болсон жүжигчид уг кинонд тогложээ. 

Авьяаслаг уран бүтээлчид, чадварлаг жүжигчид

4 Нөр их хөдөлмөрөөр бүтсэн кино

100 гаруй уран бүтээлч гар бие оролцож, зургаан сарын турш үргэлжилсэн, 1700 гаруй сцен бүхий нүсэр зураг авалт, арын албаныхан, инженер, гэрэлтүүлэгч, эвлүүлэгч, дууны найруулагч, нүүр хувиргагч нарын нөр их хөдөлмөрийн үр дүнд 24 анги бүхий энэхүү шинэ уран бүтээл мэндэлж байна.

Намрын сэрүүн, өвлийн хүйтэнд цагтай уралдан ажилласан киноны багийнхан Хөвсгөл, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод зураг авалтаа хийсэн бөгөөд тун удахгүй Тайланд улсыг зорьж, төгсгөлийн ангийн хэсэгхэн дүрсийг авах юм байна.

Нөр их хөдөлмөрөөр бүтсэн кино

5 Чанартай зураг авалт

“Бүтэн амьдрал” киноны бүтээх үйл явцыг чанартай болгож буй зүйлсийн нэгэн жишээ бол павильонтой зураг авалт аж. Павильон гэдэг нь студийг яг айл мэт засаж, интерьер бүрдүүлэхийг хэлдэг бөгөөд ихэвчлэн БНСУ-ын олон ангит киноны зураг авалтыг ингэж хийдэг байна. Киноны дотор өрнөж буй зураг авалтыг хийхийн тулд “Боловсрол” телевизэд хоёр айлын павильон засаж тохижуулжээ.

Чанартай зураг авалт

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.