Алдартнууд ямар төмөр хүлгээр гангардаг вэ?

Нэр алдар үнэтэй машинаар хэмжигддэг мэт бичигдээгүй хууль бидний нийгэмд оршсоор буй. Тиймдээ ч алдартай одод үнэтэй хүлгээр гангарч чадал чансаа, нийгмийн статусаа илэрхийлдэг биз ээ. Ингээд оддын төмөр хүлгүүдтэй танилцацгаая. 

Алдартнууд ямар төмөр хүлгээр гангардаг вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Жейсон Момоа – "Cadillac" – $16,070

“Game of Thrones”, “Aquaman” зэрэг сүүлийн жилүүдэд дэлхий даяар асар их амжилтад хүрсэн кино төслүүдэд оролцон тоглосон Жэйсон Момоа үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсны зэрэгцээ охид бүсгүйчүүдийн зүрхийг соронзон мэт татаад байгаа билээ. Жэйсон Момоа өөрийн орлогоороо дуртай машинуудаа худалдан авдаг нэгэн. Хүн бүрийн унадаг улиг болсон загваруудаас ялгаатай түүний романтик ягаан өнгийн Cadillac аргагүй л нүднээ тусна. Үүгээр ч тогтохгүй түүний загварлаг унаануудын жагсаалтад Land Rover Defender Series 3, Harley Davidson-ийн мотоцикл болон цахилгаан мотоцикл ч багтдаг юм.

Жейсон Момоа – "Cadillac" – $16,070

2 Том Хэнкс – "Scion XB" - $18,675

Нийт 350 сая долларын хөрөнгөтэй түүнээс яаж өөрийнхөө санхүүд хүндрэл учруулахгүйгээр сайхан машинтай болох аргыг сурч болно. Амьдралынхаа турш олон хит кинонд тоглосон түүнийг та хичнээн энгийн хүн болохыг хараад гайхаж байна уу?

Том Хэнкс – "Scion XB" - $18,675

3 Опра Уинпри – "Volkswagen Beetle" - $30 мянга

Алдарт хөтлөгч маань манай жагсаалтад бичигдсэн алдартнуудаас 10 дахин  их хөрөнгөтэй ч гял цал чамин тансаг машин бус жирийн нэгэн “цох”-ыг сонгожээ. Бизнесийн алсын хараатай тэрээр ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх байшинг 50 сая доллараар худалдан авсан байна

Опра Уинпри – "Volkswagen Beetle" - $30 мянга

4 Клинт Иствүүд – "GMC Typhoon" – $30 мянга

Алдарт жүжигчин, кино найруулагч, хөгжимчин гээд урт цол гуншинтай энэ эрхмийг бүгд л дээд зэрэглэлийн тансаг, үнэтэй машин хөлөглөдөг гэж бодож байгаа байх. Тэгвэл бодит байдал дээр тэрээр ердөө гучхан мянган долларын үнэтэй машинтай ажээ. Өдгөө 89 нас сүүдэр зооглож байгаа Ноён Клинт Иствүд кино урлагийн домог гэдэг нь маргашгүй үнэн бөгөөд тэрээр хамгийн сүүлд 2018 онд The Mule дэлгэцийн бүтээлд тоглосон юм.

Клинт Иствүүд – "GMC Typhoon" – $30 мянга

5 Жулиа Робертс –" Mercedes-Benz GL320" - $53 мянга

Холливудын түүхэнд өөрийн дүр төрхийг мөнхөлж үлдээсэн түүнийг танилцуулах нь илүүц биз ээ. Түүний карьер та бидний сэтгэлийг хөдөлгөх хэдий ч түүний машины сонголтууд маш энгийн аж. 

Жулиа Робертс –" Mercedes-Benz GL320" - $53 мянга

6 Ричард Гир – Audi RS6 - $60 мянга

“Хөөрхөн хүүхэн”, “Зугтсан сүйт бүсгүй”, “Надтай бүжиглээч” дэлгэцийн бүтээлээрээ дэлхийн бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж явсан Америкийн жүжигчин, продюсер Гир өөрийн нийт хөрөнгийнхөө нэлээдгүй хэсгийг тансаг зэрэглэлийн байшин, машинуудад зарцуулсан байдаг.

Ричард Гир – Audi RS6 - $60 мянга

7 Кэти Перри – "Audi A5" - $60 мянга

Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Кэти Перригийн машиныг хараад түүнийг машины тал дээр бусад одод шиг хөнгөн хуумгай, сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй болохыг мэдрэх болно. Дуучин бүсгүй маань өдөр тутамдаа "Audi 5" машинаасаа гадна ягаан өнгийн машиныг унаж өөрөөрөө бахархах дуртай ажээ. Түүний дэргэд байдаг санхүүгийн зөвлөх нь Кэтиг хэрэггүй зүйлд мөнгө үрэхгүй байхад нь тусалдаг.

Кэти Перри – "Audi A5" - $60 мянга

8 Ник Жонас – "Shelby Mustang" - $68 мянга

Жүжигчин, дуучин Ник Жонас өдгөө царайлаг залуусын жагсаалтад бичигдэж байгаагаас гадна мөрөөдлийн машинтай эрхмүүдийн нэгэнд ч тооцогдох болсон. Түүний эршүүд зан чанарын илэрхийллийг түүний эзэмшдэг Dodge Challenger, Chevy Camaro, Shelby Mustang машинуудаас олж харах боломжтой.

Ник Жонас – "Shelby Mustang" - $68 мянга

9 Алессандра Амбросио – "Range Rover SUV" - $100 мянга

“Victoria’s Secret” загварын шоуны сахиусан тэнгэрийн үзэсгэлэн гоо, "Lamborghini" машины хурд хүчтэй хосолбол түүнийг харсан жолооч нарын хувьд үнэхээрийн аюултай нөхцөл үүсэх учраас тэрээр өөрийн аюулгүй байдлаа бодолцон үзэж "Range Rover SUV" машиныг сонгожээ.

Алессандра Амбросио – "Range Rover SUV" - $100 мянга

10 Леонардо Ди Каприо – "Fisker Karma Hybrid" – $135 мянга

Манай цаг үеийн шилдэг жүжигчдийн нэгт тооцогддог Леонардо Ди Каприо нь хурдны фен бөгөөд орчин цагийн технологийн дэвшлийн ачаар байгаль орчноо бохирдуулалгүйгээр өөрийн хүсэл сонирхлоо биелүүлжээ.Tesla Roadster, Fisker Karma Hybrid хэмээх хоёр супер унааг хөлөглөдөг тэрээр хүлэмжийн хий ялгаруулдаггүй машиныг худалдан авч, байгаль орчиндоо ээлтэй сонголтыг хийсэн байна.

Леонардо Ди Каприо – "Fisker Karma Hybrid" – $135 мянга

11 Майли Сайрус – "Maserati Quattroporte" – $140 мянга

“Ханна Монтана” телевизийн шоунд оролцож урлагийн гараагаа эхлүүлж байсан Майли Сайрус өдгөө дэлхийн хэмжээнд танигдаж мөнгийг ёстой л хүүдийлж байгаа. Дуучин бүсгүй олсон орлогоо олон зүйлд зарцуулдгийн нэг нь гоёмсог машинууд юм. Түүний цуглуулгад Mercedes-Benz ML 450 Hybrid, Porche Cayenne зэрэг олон машин багтдаг.

Майли Сайрус – "Maserati Quattroporte" – $140 мянга

12 Эмбер Херд – "Ford Mustang" - $150 мянга

Эрчүүдийн цусыг хөөргөгч, бэлгийн цөөнхүүдийн нэг Эмбер Хердийн амьдралынх нь салшгүй нэг хэсэг нь түүний Ford Mustang юм. Тэрээр машинаа цөөнгүй удаа хулгайд алдаж байсан ч тэр бүрд нь авах ёстой арга хэмжээг нь авсаар иржээ.

Эмбер Херд – "Ford Mustang" - $150 мянга

13 Lady Gaga – "Audi R8" – $165 мянга

Өөрийн авьяас чадвар, этгээд сонин хувцаслалтаараа урлагийнхнаас эрс ялгардаг дуучин бүсгүй маань өөрийн аюулгүй байдалдаа ихээхэн анхаардаг бөгөөд жолоочийн даатгалд хамрагдаж, машиндаа дохиолол хүртэл суулгажээ. Түүнд биднийг гайхшруулах Lamborghini Aventador, Lincoln Continental зэрэг орчин үеийн шилдэг машинууд бий.

Lady Gaga – "Audi R8" – $165 мянга

14 Сильвестр Сталлоне – "Mercedes Benz G550" – $166 мянга

“Рокки”, “Рэмбо” франчайзад дүрээ мөнхлөн үлдээсэн тэрээр машинд нугасгүй нэгэн юм. Карьерынхаа оргилд хүрч чадсан Сталлоне өөртөө ашигтай хөрөнгө оруулалт хийсээр иржээ. Түүнд нийт өртөг нь 400 сая долларт хүрэхүйц таны нүдийг бүлтийлгэж амыг ангайлгах олон янзын гайхалтай машинуудын цуглуулга бий гээд бод доо. Түүний цуглуулгад Bentley Continental GTC, Ferrari 599 GTB Fiorano, Aston Martin DBS зэрэг машинууд багтдаг. Түүний машины сонголтоос түүнийг ямар эршүүд зан чанартай хүн бэ гэдгийг харж болно.

Сильвестр Сталлоне – "Mercedes Benz G550" – $166 мянга

15 Кейтлин Женнер – "Porsche GT3 RS" - $176 мянга

Хүүхэд байхдаа уншиж чаддаггүй байсан тэрээр 1976 онд Монреалд зохиогдсон Зуны Олимпоос алтан медаль хүртэж байсан юм. Гайхалтай тамирчин, мундаг гольфчин, халамжит аав, телевизийн од тэрээр 2017 онд хүйсээ солиулж эмэгтэй хүн болсон билээ. Porsche GT3 RS нь хурд хүч, мушгих хүчээрээ яахын аргагүй супер унаа юм.

Кейтлин Женнер – "Porsche GT3 RS" - $176 мянга

16 Женнифер Лав Хьюит- $ 218 мянга

Хэрэв та Garfield, The Tuxedo кинонуудыг үзсэн бол түүнийг таньж байгаа байх. Өмнө нь машинуудынхаа тоонд анхаарал хандуулдаг байсан тэрээр 2 хүүхдийн ээж болсныхоо дараа энэ унаагаар ажлаа амжуулах болжээ.

Женнифер Лав Хьюит- $ 218 мянга

17 Бредли Купер – Mercedes-Benz G500 - $220 мянга

Өндөр орлоготой жүжигчдийг бид асар олон тооны машинуудаасаа дуртайг нь унаад гардаг гэж төсөөлдөг. Тэгвэл жүжигчин Бредли Купер үүнтэй санал нийлдэггүй байна. Тэр гял цал спорт загварын машинаас илүүтэйгээр энгийн, эко машиныг эрхэмлэдэг. Мөн түүнд 3 гайхалтай мотоцикл бий.

Бредли Купер – Mercedes-Benz G500 - $220 мянга

18 Женнифер Лопез – Bentley Continental CTC - $250 мянга

Өөрийн цуцашгүй хөдөлмөр зүтгэлээрээ дэлхийн хэмжээний “дива” болж чадсан тэрээр энгийн айлаас гаралтай ч одоо бол торгонд хөлбөрч тосонд умбаж яваа. Түүний сонгосон машинаас түүнийг хурднаас илүү тансаг байдалд анхаардаг гэдгийг та анзаарна.

Женнифер Лопез – Bentley Continental CTC - $250 мянга

19 Ким Кардашиан – Ferrari 458 Italia - $325 мянга

Нийгмийн сүлжээн дэх хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг тэрээр өө сэвгүй зураг, мэдээллээрээ өөрийн гоо сайхны брендийг сурталчилдаг. Мөн олсон орлогоороо супер үнэтэй машин, байшинг гар таталгүй худалдан авдаг байна. Түүний авто цуглуулгад Porsche Panamera, Rolls Royce Ghost, Ferrari 458 Italia зэрэг 8 унаа бий.

Ким Кардашиан – Ferrari 458 Italia - $325 мянга

20 Жон Сина – 2017 Ford CT - $400 мянга

Дэлхийн мэргэжлийн бөхийн томоохон төлөөлөгчдийн нэг Жонн Сина олон жилийн турш World Wrestling Entertainment компанийн нүүр царай болж ирсэн юм. Хосгүй хичээл зүтгэлийнхээ ачаар хөрөнгөжиж чадсан түүний 400 мянган долларын үнэтэй 2017 Ford CT бол яахын аргагүй бүхний нүдийг хужирлах “алтан гадас од” билээ.

Жон Сина – 2017 Ford CT - $400 мянга

21 Парис Хилтон – Bentley GT Continental - $400 мянга

Энд тэндэхийн үдэшлэг цэнгүүнийг алгасдаггүй, “Хилтон”-ы өв залгамжлагч Парис Хилтон тансаг зэрэглэлийн 8 машинтай. Тэдгээрийн дотроос Парис Хилтон романтик ягаан өнгийн Bentley GT Continental машиндаа тун хайртай.

Парис Хилтон – Bentley GT Continental - $400 мянга

22 Тайгер Вүдс – Porsche Carrera GT - $440 мянга

Бүх цаг үеийн агуу гольфчин түүнийг бид тансаг зэрэглэлийн машинд тун дуртай нэгэн гэдгийг нь мэднэ. Харамсалтай нь тэрээр 2017 онд жолоо барьж явахдаа зүүрмэглэснээс болж Mercedes Benz S65 машинаа үгүй хийж, баривчлагдаж байсан удаатай юм. Гэхдээ зүгээр ээ. Түүний цуглуулгад Buick Enclave, Cadillac Escalade, 2001 Buicl benga, түүгээр ч зогсохгүй хувийн далбаат завь, нисдэг тэрэг ч бий.

Тайгер Вүдс – Porsche Carrera GT - $440 мянга

23 Меган Маркл – Jaguar E-Type - $470 мянга

Жүжигчний карьераас Сассексийн Гүнгийн хатан болсон Меган Маркл 1968 онд үйлдвэрлэгдсэн классик загварын Jaguar E-type Zero машиндаа  орчин үеийн уур амьсгал оруулж өөрчлөн унажээ. Ер бусын эмэгтэйд зориулагдсан ер бусын машин!

Меган Маркл – Jaguar E-Type - $470 мянга

24 Селин Дион – Maybach 62 - $500 мянга

Дэлхийн хаа сайгүй аялж, үргэлж фенүүд нь багтаж ядсан стадиондаялан тоглолтоо хийж байдаг Сэлин Дион хувийн нисдэг тэргээрээ аялж явдаг. Тэгвэл тэр газраар явах хэрэгслээрээ ч гэсэн сүр жавхлан, элбэг хангалуун байдлын аль алиныг нь илтгэж чадах Maybach 62 машиныг сонгожээ.

Селин Дион – Maybach 62 - $500 мянга

25 Роберт Дауни Хүү – Acura NSX – $1 сая

Бүтээсэн дүрээрээ бүхний хайр талархлыг хүлээсэн түүнийг Холливудын түүхэнд Тони Старкын дүрийг хамгийн чадамгай бүтээсэн гэж үзэх хүмүүс олон байдаг. Нөр их хөдөлмөр, тэвчээрийнхээ үр шимээр банкандаа их мөнгө цуглуулж чадсан түүний 20 машинаас хамгийн ер бусын нь “Төмөр хүн 3” киноны зураг авалтад зориулан бүтээгдсэн энэхүү машин юм. Нарийн үнийг нь мэдэхгүй хэдий ч ямар ч байсан 1 сая доллараас илүү үнэтэй гэдэг нь тодорхой.

Роберт Дауни Хүү – Acura NSX – $1 сая

26 Тим Аллен – 1965 Shelby Cobra - $1.5 сая

Манай жагсаалтын нэлээн урдуур бичигдэх классик загварын олон машинтай жүжигчин Тим Аллены машины цуглуулгад 1965 Shelby Cobra машин онцгой байр суурь эзэлдэг. Энэ загварыг дуурайлган олон ч удаа үйлдвэрлэсэн байдаг. Анхны хувилбар болох түүний машин 1.5 сая долларын үнэтэй.

Тим Аллен – 1965 Shelby Cobra - $1.5 сая

27 Том Круз – Bugatti Veyron – $1.7 сая

Сүүлийн үеийн машин, мотоцикл цуглуулах хоббитой Холливудын алдарт од Том Крузийн гараашид ийм машин сойлттой байх нь гайхаад байх зүйл биш юм. “Биелэгдэшгүй даалгавар” киноны одод таны сэтгэлийг хөдөлгөх машинуудын уртаас урт жагсаалт бий. Жирийн иргэний аваад уначих юмсан гэж сэтгэлдээ битүүхэн мөрөөддөг дээд зэрэглэлийн “унаа”-нууд бол түүн шиг $570 саятай бэл бэнчинтэй хүнд юу ч биш юм. Орчин үед хурдаараа гайхагдаж байгаа Bugatti Veyron түүний гайхалтай цуглуулгад багтдаг бөгөөд түүнийгээ унаад гудамжаар давхихад нь хүмүүс хий дэмий л атаархан хардаг ажээ. Машин жолоодмооргүй санагдсан үедээ Том Круз 9 мотоциклоосоо дуртайгаа шилж унаад гардаг байна.

Том Круз – Bugatti Veyron – $1.7 сая

28 Том Брэди – Bugatti Veyron Super Sport – $3 сая

АНУ-ын Үндэсний Хөл бөмбөгийн лигийн хамгаалагч тэрээр New England Patriots мэргэжлийн багт хувь нэмрээ оруулсныхаа ачаар нэлээд чинээлэг болсон нэгэн. Дэлхийн хамгийн халуухан загвар өмсөгчдийн нэг Жизель Бундхентэй 2009 онд гэрлэж 2 хүүхдийн аав болсон тэрээр 3 сая доллараар уг машинаа худалдан авчээ.

Том Брэди – Bugatti Veyron Super Sport – $3 сая

29 Николас Кэйж- Ferrari 250 GT Pininfarina - 3.6 сая

Николас Кэйж - Николас Кэйж шоу бизнесийн хүрч болох бүхий л оргилд хүрсэн. Тэрээр 1990-ээд онд тоглосон хит кинонуудынхоо ачаар өөрийн хөрөнгийг босгосон хэдий ч харамсалтай нь өөрт тулгарсан санхүүгийн бэрхшээлээсээ болоод өөрийнхөө үнэтэй цайтай эд зүйлсийг үнэ хямдруулан зарахаас өөр аргагүйд хүрсэн. Тэрээр өөрийн шилдэг цуглуулгаасаа ердөө арван машиныг л өөртөө авч үлджээ. Тэдний дунд нийт өртөг нь 3.6 сая долларт хүрэх 1958 оны Ferrari 250 GT Pininfarina болон бусад классик загварын хөлгүүд багтаж байна.

Николас Кэйж- Ferrari 250 GT Pininfarina - 3.6 сая

30 Jay Z – Maybach Exelero - $8.8 сая

Хөгжмийн урлагийн гайхалтай гэр бүлүүдийн нэг Бейонс, Jay Z нар та биднийг гонсойлгохгүй ээ. Тэд хоёулаа тансаг зэрэглэлийн машинуудад дуртай ба тэдний эзэмшдэг Ferrari F430 Spider, Porsche 911 Carrera Cabriolet, Maybach Exelero зэрэг машинууд нь нийлээд 15 сая долларт хүрнэ.

Jay Z – Maybach Exelero - $8.8 сая

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()