Герман оюутны олсон 2000 жилийн настай, гайхалтай олдвор

Германы Халтерн ам Се хотын ойролцоо малтлага хийх үеэр нэгэн залуу дадлагажигч эртний Ромын үед хамрагдах, ойролцоогоор 2000 жилийн настай өвөрмөц хутга олжээ. МЭ 1 зуунд амьдарч байсан Ромын нэгэн легионерт харьяалагдах уг зэвсэг цэвэрлэгээ хийсний дараа огт элэгдээгүй хэвээрээ олон жил хадгалагдаж чадсан нь эрдэмтдийг ихэд гайхшруулжээ. 

Герман оюутны олсон 2000 жилийн настай, гайхалтай олдвор
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Германы Халтерн ам-Се хотын ойролцоох булшны толгод дээр малтлага хийх үеэр уг чинжаалыг олсон байна. 

Эртний хутгыг 19 настай дадлагажигч Нико Калман хэмээх залуу олсон бөгөөд археологичид  МЭ 1-р зуунд амьдарч байсан Ромын легионы эд зүйл болохыг тогтоожээ. 

Чинжаал тэр чигтээ зэвд идэгдсэн байсан бөгөөд үүнийг цэвэрлэхэд 9 сарын хугацаа шаардагджээ. Ингээд бүрэн цэвэрлэж дууссаны дараа хутгийг 2000 жилийн өмнөх эд болохыг ямар байсныг харж болохоор болжээ. Чинжаалд  улаан эмаль шигтгэж гоёсноос гадна навчин хээгээр чимэглэсэн байв. 

Олдвор маш сайн хадгалагдсан байсан учир хуйнаас нь гаргах боломжтой байв. Археологичидын үзэж буйгаар хутга 1 метрийн гүнд байсан нь маш азтай хэрэг аж. Үүнээс илүү гүнд байсан бол усанд автах, ил байсан бол устах аюултай байжээ. 

Энэ мэт эртний зэвсэг эрдэмтдийн өнгөрсөн судалгаанд асар их хувь нэмэр оруулдаг. 

Хутганы ир, хадгалагдаж байсан газар, тэр хавиас олдсон бүс зэрэг нь мэдээллийн чухал эх сурвалж болох юм. Энэ төрлийн олдвор олох нь маш ховор үзэгдэл гэдгийг археологичид онцолжээ. 

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()