Японы эзэн хааны гэр бүлийн нууцаас...

Японы эзэн хааны гэр бүл нь бусад барууны хаадын гэр бүлээс ялгаатай. Тэд нууцлаг, чимээгүй, аливаа зүйлд тайван байдалтай ханддагаас гадна үе үеийн уламжлалаа үргэлж сахидаг юм. Сэтгүүлчид Британийн хааны гэр бүлийн талаар мэдээллийг цуглуулж хуваалцдаг бол Японы хааны гэр бүлийн хувьд зөвхөн тэдний ярьсан зүйлийн талаар л бичдэг.

Японы эзэн хааны гэр бүлийн нууцаас...
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Японы хааны гэр бүл багагүй нууцтай бөгөөд одоогийн хаан Нарухитогийн гэргийг болох Масакогийн урт хугацааны сэтгэл санааны гүн хямрал нь энэхүү нууцын нэг юм. Ингээд Японы хааны гэр бүлийн нууцаас сонирхоцгооё.

1 Эзэн хааны бурханлаг гарал үүсэл

Япончууд хааны гэр бүлийг нарны бурхан болох Аматэрасугаас гаралтай гэдэгт итгэлтэй байдаг юм. Тэрээр эхлээд Дэлхийг өвлөж авч, харин дараа нь өөрийн ач Нинигиг японы арлыг удирдуулахаар явуулсан гэнэ. Ингээд Ниниги гэрлэж, Аматэрасугаас өвлөж авсан толь, зүүлт, сэлмийг өөрийн ач хү Дзимму буюу Японы хамгийн анхны хаанд өвлүүлэн үлдээжээ. Гэвч Дэлхийн 2-р дайны дараа хааны гэр бүлийнхэн өөрийн бурханлаг гарал үүслээс татгалзсан бөгөөд одоо Японы хаан нь ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байгаа юм.

Эзэн хааны бурханлаг гарал үүсэл

2 2019 оны эзэн хааныг огцруулах үйл ажиллагаа

200 жилийн түүхэнд анх удаа Японы эзэн хаан хаант ширээнээсээ татгалзахыг хүссэн байна. 83 настай Акихито 1989 оноос хойш хаан ширээнд суусан бөгөөд түүний хаан ширээнээс татгалзахыг хүссэн шалтгаан нь өндөр настай холбоотой гэнэ.

Харин Японы үндсэн хуулийн дагуу хаан нь хаант ширээнээсээ татгалзах эрхгүй бөгөөд насан туршдаа төрөө удирдах ёстой. Гэхдээ нутгийн ард иргэд Акихитогийн энэ саналыг хүлээн авсан байна. Тэрээр өөрийн эрх мэдлийг том хүү Нарухитодоо өгсөн аж.

2019 оны эзэн хааныг огцруулах үйл ажиллагаа

Эзэн хаан Акихито хүү Нарухитод хаан ширгээ өгөхөө мэдэгдсэний дараа...

3 Хризантема нь эзэн хааны ордны бэлгэ тэмдэг юм

Дэлхийн өнцөг булан бүрийн жуулчид сакура цэцэглэхийг харахын тулд Япон орныг зорьдог бөгөөд Японы бэлгэ тэмдгийг сакура цэцэг хэмээн ойлгодог. Гэтэл бодит байдал дээр хризантема цэцэг нь Япончуудын хувьд маш хүндэлтгэлтэй цэцэг гэнэ. Алтлаг өнгөтэй, 16 ширхэг давхар дэлбээтэй энэхүү цэцэг эзэн хааны ордны төдийгүй төрийн бэлгэ тэмдэг юм байна. VII зууны үед хризантема нь \клинке микадо\ микадогийн ирэн дээр буюу эзэн хааны титэм дээр анх гарсан бөгөөд үүнээс хойш японы томоохон өндөр албан тушаалтнуудын бэлгэ тэмдэг болжээ.

Хризантема нь эзэн хааны ордны бэлгэ тэмдэг юм

4 Япон нь хаант засаглалтай дэлхийн хамгийн эртний гүрэн юм

Дзимму нь Японы анхны удирдагч байсан бөгөөд түүхэнд түүнийг МЭ III–IV зууны үед хаант засгийг барьж байсан гэх боловч үнэн хэрэгтээ тэрээ МЭӨ660 оны үед ч хаан ширээнд байсан аж. Гэхдээ үл итгэгчид хамгийн анхны хаадын талаар мэдээлэл зөвхөн домгоос үүсэлтэй гэж ярих нь бий. Яматогийн үе нь МЭ250 оны үед үүссэн учир Япон нь дэлхийн хамгийн эртний хаант засаглалтай гүрэн болж байгаа юм.

Япон нь хаант засаглалтай дэлхийн хамгийн эртний гүрэн юм

Хааны гэр бүл

5 Хааны гэр бүлийн гишүүд овоггүй

Хаадын эхнэрүүд хаантай гэрлэснийхээ дараа шууд овоггүй болдог. Харин хааны гэр бүлээс гарсан тохиолдолд буцаад овгоо авдаг байна. Тиймээс гүнж Аяко болон Норико нар энгийн хүмүүстэй гэрлэсэн учир нөхрийнхөө овгийг авчээ.

Хааны гэр бүлийн гишүүд овоггүй

6 Хатан хаан Масако удаан хугацааны туршид сэтгэл санааны гүн хямралаар шаналаж байна

Масако бол одоогийн эзэн хаан Нарухитогийн гэргий бөгөөд тэрээр сэтгүүлчдээс "Гунигтай Гүнж" хэмээх нэрийг авчээ. Учир нь бүсгүй урт удаан хугацааны туршид сэтгэл санааны гүн хямрал болон орчин тойронд дасах синдромоор шаналаж байгаа гэнэ. Энэхүү асуудлууд 1993 оноос буюу Нарухитотой гэрлэснээс хойш эхэлжээ. Хосуудаас өв залгамжлагч хүү төрүүлэхийг хүн бүр шаардаж байсан аж.  

Харамсалтай нь Масако жирэмслэж чадахгүй байсан бөгөөд анхны жирэмслэлт нь зулбартаар дууссан нь бүсгүйн сэтгэл санаанд улам л сөрөг үр дагаварыг авчирсан юм. Ингээд 8 жилийн дараа хосууд Айко хэмээх охинтой болжээ. Нэг хүүхэд төрүүлсэн ч ордны иргэд санаа амрахгүйгээр бүсгүйг дахин хүүхэд төрүүлэх хэрэгтэй гэж шаардсан байна. Гэхдээ Масако эрс эсэргүүцэж нөхөр нь эхнэрээ дэмжсэн аж.  

2008 онд Нарухито эхнэрийнхэн өвчин нь ордны хорио цээр, чөлөөт бус байдал, Масакод хандах сайдуудын үл хүндэтгэл нөлөөлсөн гэжээ. Тиймээс тэрээр ард иргэдээс эхнэрийг нь ойлгож, хүндэтгэхийг хүссэн байна. Энэ алхмаас болж Нарухито шүүмжлэл ихээр сонссон ч энэ нь эхнэртээ хайртай болохыг батлаж байгаа юм.

Хатан хаан Масако удаан хугацааны туршид сэтгэл санааны гүн хямралаар шаналаж байна

7 Эзэн хааны хэлэх дуртай үгээр түүний нэрийг тодорхойлдог

Японы эзэн хаан нь овоггүй төдийгүй нэргүй байдаг. Хаан ширээнд залагдаж байгаа учир төрөхөд нь өгсөн нэрийг нь ашиглахыг оролддог байна. Албан ёсны мэдээллийн хэрэгсэлд жинхэнэ нэрийг нь огт ашигладаггүй. Жишээлбэл: Акихитогийн хувьд энэ нь “Хэйсэй” бөгөөд орчуулбал “Эв найрамдлыг тогтоох” гэсэн утгатай аж. Харин одоогийн эзэн хаан Нарухитогийн хувьд “Рейва” бөгөөд энэ нь “Төгс зохицол” гэсэн утгатай аж. Шинэ уриа нь шинэ зууныг илэрхийлдэг боловч энэ нь японы уламжлалт хуанлигаар явдаг юм.

Эзэн хааны хэлэх дуртай үгээр түүний нэрийг тодорхойлдог

8 Зөвхөн эрэгтэй хүн л эзэн хаан болж чадна

Японы эзэнт гүрэн байх хугацаанд нийт 8 эмэгтэй төрийн удирдлагыг барьж байсан байна. Тэдгээрийн ахных нь Суйко бөгөөд тэрээр Японы 33 дахь удирдагч аж. Тэрээр 35 жилийн турш эзэн хааны суудлыг хашжээ.  Харин 1771 онд хамгийн сүүлийн эмэгтэй төрийн удирдагч суудлаасаа буусан байна. Үүнээс хойш дандаа эрчүүд төрийн удирдлагыг барих болсон ч сүүлийн үед төр барих эрчүүдийн тоо буурч байгаа гэнэ. Учир нь Акихито хаан 2 хүүтэй боловч хөвгүүд нь охидтой болсон аж.

Тиймээс хуулийн хүрээний дагуу энэ асуудал нухацтай яригдаж байгаа бөгөөд хууль журмыг өөрчилж охидын нэгийг Японы эзэн хаан болгох тал дээр анхаарал хандуулж байгаа гэнэ. Нэн түрүүнд Нарухитогийн цор ганц охин Айко төрийн удирдлагыг гартаа авах магадлалтай. Гэвч судлаачид хууль журмыг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулж байх зуур ханхүү Фумихито (Акихито хааны хүү) "Хисахито" хэмээх хүүтэй болсон байна. Ингээд хуулийг өөрчлөх ажиллагаа зогсжээ.

Зөвхөн эрэгтэй хүн л эзэн хаан болж чадна

Акихито хааны хоёр дахь хүү Фумихито эхнэр, хүүгийнхээ хамт

9 Эзэн хаанд хандах ард иргэдийн хандлага

Япончууд уламжлалт ёсоо маш сайн дагадаг учир эзэн хааныг бурханаас гаралтай гэх домогт их анхаарал хандуулдаг. Эртний сүсэг бишрэлээр хаан ширээг барьж буй хааныг харж болдоггүй гэнэ. Эс тэгвээс сохрох магадлалтай гэж үздэг байна. Эзэн хааны ажилчид хүртэл түүнтэй нүүр тулж уулздаггүй аж. Үүнээс гадна тэдний хөрөг зургийг зурах хориотой. Гэхдээ XIX зуунд эзэн хаан Мэйдзи энэхүү хачирхалтай уламжлалыг үгүй хийхээр шийдэж, олны өмнө гарч, өөрийнхөө зургийг дарахыг зөвшөөрснөөс гадна 2 ч удаа хөрөг зургаа зуруулсан байна.

Орчин үед хааны гэр бүлийнхэн олон нийттэй илүү нээлттэй харилцах болсон учир ард иргэд тэдэн рүү харахаас айдаггүй болжээ. Гэвч одоог хүртэл Япончууд эзэн хаандаа маш хүндэтгэлтэй ханддаг гэнэ. Жишээлбэл: Нэгэн сургуулийн сурагч охин өөрийн твиттер хуудаснаа сургуульд нь айлчлал хийсэн эзэн хааны зургийг оруулахад Япончууд энэ алхмыг байж боломжгүй аймшигтай зүйл мэтээр хүлээн авсан байна.

Эзэн хаанд хандах ард иргэдийн хандлага

10 Энгийн хүнтэй гэрлэхийн тулд хаан ширээнээс татгалзах хэрэгтэй болно

Акисино ханхүүгийн том охинд Япон ард түмэн маш их хайртай. Тэрээр 2017 онд сургуулийнхаа нэгэн залуутай гэрлэх гэж байгаа талаараа зарласан байна. Гүнж Мако аз жаргалтай гэр бүлтэй болохын тулд хаан ширээнээс татгалзаж байгаагаа хэлжээ. Хуримын ёслолыг хосууд 2020 онд хийхээр төлөвлөсөн гэнэ.

Энгийн хүнтэй гэрлэхийн тулд хаан ширээнээс татгалзах хэрэгтэй болно

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()