Нас тогтсон бүсгүйчүүдэд төгс зохих үсний засалтууд

Өөрт тохирсон төгс үс засалтыг хийх нь таныг 10 насаар залуу харагдуулж чадна. Үс засалт нь үрчлээ далдлах, шанааг тодотгох, эрүүний ясыг хүртэл тодотгож чадах юм. Гоо сайхны мэс засалд  орохгүйгээр наснаасаа залуу харагдаарай. Ингээд таныг 10 насаар залуу харагдуулах төгс үс засалтуудаас хүргэе.

Нас тогтсон бүсгүйчүүдэд төгс зохих үсний засалтууд

1 Богино ирмэгтэй тайралт

Хэдийгээр энэхүү үс засалт нь төгс бус харагддаг ч таныг 10 насаар залуу харагдуулах боломжтой. Уг үс засалтыг илүү сайхан харагдуулахын тулд үсний гель, лак ашиглаж хэлбэрт оруулаарай.

Богино ирмэгтэй тайралт

2 "A-line Bob"

"A-line" bob үс засалт нь хэзээ ч хуучрахгүй, үргэлж загварлаг байсаар байх болно. Энэ нь бүх төрлийн нүүрний хэлбэрт төгс зохицохоос гадна таныг өтгөн сайхан үстэй харагдуулах юм.  

"A-line Bob"

3 Өнцөг гаргасан "Bob"

Уг үс засалт нь таныг илүү нарийн шовгор нүүртэй харагдуулах учир хэрвээ бүсгүй та дугуй хэлбэрийн нүүртэй бол энэ засалтыг сонгоорой.

Өнцөг гаргасан "Bob"

4 Хөвсгөр чёлк

Энэхүү үс засалт нь таныг залуу, цоглог харагдуулах болно. Үүнээс гадна тэгш хурц тайралтыг хийх нь таныг овортой харагдуулна гэдгийг санаарай.

Хөвсгөр чёлк

5 Эрүүний урттай урд давхрагатай засалт

Урд давхрагатай үс засалтыг хийснээр та илүү залуу харагдахаас гадна хэт хичээсэн мэт харагдахгүй. Бага зэрэг ороосон энэхүү байдал нь таныг загварлаг харагдуулахад тустай.

Эрүүний урттай урд давхрагатай засалт

6 Арзгар "Bob"

Хэрвээ та шингэн үстэй бол энэхүү үс засалт танд яг тохирно. Бага зэрэг замбараагүй мэт харагдах уг засалт нь таны үсийг илүү хөвсгөр харагдуулна.

Арзгар "Bob"

7 Арзгар пикси буюу богино халимаг

Үсээ зөв хэлбэрт оруулснаар та залуу, эрч хүчтэй харагдах болно. Зөөлөн энэхүү үс засалт нь таныг өөртөө итгэлтэй, цоглог харагдахад туслах юм.

Арзгар пикси буюу богино халимаг

8 Сонгодог Боб

Хэдийгээр цайвар өнгийн үс засалт нь хүн бүрт тохирохгүй ч цайвар өнгөөр будсанаар та илүү залуу, эрч хүчтэй харагдаж чадна. Энэ нь дахин давтагдашгүй гайхалтай төрхийг бүтээнэ.

Сонгодог Боб

9 Энгийн богино тайралт

Уг богино үс засалт нь таныг даруухан, өөртөө итгэлтэй нэгэн болгож чадах юм.

Энгийн богино тайралт

10 Шаргал "Blow-out"

Секси, бусдын анхаарлыг татсан энэхүү үс засалт нь хүн бүрийн дуртай үс засалтын нэг бөгөөд та хүссэн үедээ уг засалтыг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, та маш загварлаг харагдаж чадна.

Шаргал "Blow-out"

11 Долгионтой "Blunt Cut"

Замбараагүй мэт энэхүү үс засалт нь таныг залуу сайхан харагдуулна. Таны үс буржгар, шулуун эсэхээс үл хамаарч та Долгионтой "Blunt Cut" үс засалтыг  хийх боломжтой. Хэлбэрт оруулахад маш амархан учир та хүссэнээрээ хэлбэрт оруулж, өөрийн хэв маягт тохируулж чадна. ​

Долгионтой "Blunt Cut"

12 Давхрагатай "Bob"

Мөр хүртэл урттай давхарласан мэт үс засалттай бүсгүйчүүд ямагт залуу харагддаг. Бага зэрэг өөр өнгө оруулахад та бүр илүү эрч хүчтэй харагдах болно. Таны үндсэн үсний өнгийг тодотгох өнгөөр үсээ будсанаар та илүү үр дүнд хүрч чадна.

Давхрагатай "Bob"

13 Давхар "Bob"

Энэхүү үс засалтын ачаар таны нүүрний хэлбэр төгс харагдана. Үсний yганы хөнгөн замбараагүй мэт байдал нь таныг илүү үзэсгэлэнтэй, хөвсгөр үстэй харагдуулахад тусална.

Давхар "Bob"

14 Богино буржгар тайралт

Уг богино, долгионтой үс засалтаар та өөрийн төрөлхийн буржгар үсийг илүү тодотгох боломжтой.  Үсээ үс арчилгааны бүтээгдэхүүн ашиглаж хэвэнд оруулж, гялалзсан өнгөлөг нүүр будалтыг хийснээр та бүтэн өдрийн турш  цоглог, эрч хүчтэй харагдах болно.

Богино буржгар тайралт

15 Богино долгионтой тайралт

Хөнгөн долгионтой энэхүү үс засалт нь танд романтик төрхийг нэмээд зогсохгүй таныг ганган, загварлаг харагдуулж чадна.

Богино долгионтой тайралт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()