Бидний өглөө бүр хийдэг 8 буруу зуршил

Зуршил гэдэг байгалиас заяагдсан өгөгдөл юм гэж Аристотель хэлж байжээ. Бид амьдралдаа  сайн, мууг нь мэдэхгүй олон зүйл хийдэг. Ялангуяа өглөө сэрээд бидэнд хангалттай цаг байдаггүй учир юу хийж болох, болохгүйгээ сайн мэддэггүй. Жишээлбэл өглөөний цайнд кофе, сүүтэй эрдэнэ шишийн нэвс хоёрын аль нь сайн гэдгийг бид мэдэхгүй. Хэрэв та өглөө сэрэнгүүтээ дараах зүйлсийг хийдэг бол заавал татгалзаарай.

Бидний өглөө бүр хийдэг 8 буруу зуршил
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөө шүршүүрт ордоггүй

Харвардын нэгэн эмч өглөө сэрэхэд тархи идэвхтэй байдаг тул энэ үед нь тархиа сэргээж, өглөөний шүршүүрт орохыг зөвлөж байна.  Ингэснээр тархи гадаад аливаа нөлөөнд авталгүй, шинэ, шинэлэг санаа гаргахад нөлөөлдөг байна.

Өглөө шүршүүрт ордоггүй

2 Халуун усанд ордог

Халуун ус нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг тул өглөө сэрснийхээ дараа халуун усанд орох нь хүнийг буцаад орондоо хэвтмээр санагдуулдаг. Харин хүйтэн шүршүүрт орох нь  эрч хүч өгч, тархины үйл ажиллагааг сайжруулж, дархлааг идэвхжүүлдэг гэх мэт олон давуу талтай. Мөн хүйтэн ус нь халуун ус шиг арьсыг хуурайшуулдаггүй бөгөөд эрдэмтэд хүйтэн, сэрүүн шүршүүрт тогтмол ордог хүмүүс жилд 4 кг илүүдэл жингээ хаядаг гэжээ. 

Халуун усанд ордог

3 Хувцас сонгоход их цаг зарцуулдаг

Бидний ихэнх нь өглөө сэрээд " Юу өмсөх вэ?" гэж өөрөөсөө асууж, өчнөөн цагийг шүүгээнийхээ өмнө өнгөрөөдөг. Олон эмх замбараагүй хувцас дунд төөрч хувцсаа сонгож чадахгүй эргэлзэж цаг алдахын оронд сонголтоо цөөлж, цөөн тооны хэрэгцээтэй, ажлын хувцаснуудаа л байрлуул. Стив Жобс мөнгөө биш цагаа хэмнэхийн тулд үргэлж хар цамц өмсдөг байсан гэдгийг санаарай. Шүүгээндээ ажлын хувцасны хэсэг гаргаж хэрэв ажилдаа хар өмд, цагаан цамц өмсдөг бол зөвхөн цагаан цамц, хар өмдөө л байрлуул. Үргэлж хувцасны шүүгээгээ цэвэрлэж, өмсдөггүй, хэрэггүй хувцаснуудаа заавал гаргаарай

Хувцас сонгоход их цаг зарцуулдаг

4 Өглөөний цайнд үр тариа хэрэглэх

50 грамм эрдэнэ шишийн нэвсэнд ойролцоогоор 4 цайны халбага сахар агуулагддаг. Хоосон ходоод их хэмжээний нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл цусан дахь инсулин ихээр ялгарч, яг тэр хэмжээгээрээ буурдаг. Ингэснээр ядарч, сульдаж эхэлнэ. Өглөөний цайнд Cereal буюу үр тариа хэрэглэхдээ сүү, тараг, жимс нэмж хэрэглэвэл ходоод гэдсэнд ашиг тус биш ходоодыг улам хөөлгөдөг. Нэрт хоол тэжээлийн мэргэжилтэн Челси Эмер саяхан өглөөний цайнд нэг зүсэм пицца идэх  нь үр тарианаас илүү эрүүл байдаг гэжээ. Пицца нь өөх тос, уураг, нүүрс усны агууламж тэнцвэртэй, хамгийн гол нь нэг зүсмээс хэтрүүлж болохгүй. Пиццанаас гадна өндөг, бяслаг, өөхгүй мах хэрэглэж болно.

Өглөөний цайнд үр тариа хэрэглэх

5 Хоол идсэний дараа шууд шүдээ угаадаг

Жимс, цитрус жимс, хийжүүлсэн ундаа, ус нь цитрит болон фосфорын хүчил агуулдаг учир  шүдний пааланг гэмтээж, хурдан өвчлүүлж, эмзэг болгодог. Тиймээс хоол идсэний дараа шүдээ угаахаа түр азнаж ус эсвэл тусгай уусмалаар амаа зайлж, шүдний завсар орсон бохирдлыг цэвэрлэж болно. Харин хоол идсэнээс дор хаяж 30 минутын дараа шүдээ угаагаарай.

Хоол идсэний дараа шууд шүдээ угаадаг

6 Утсаа оролдох

Тухайн өдөр ямар байх нь өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг учир өглөө сэрэнгүүтээ нийгмийн сүлжээнд орж, найз нөхдийнхөө зургийг харж, сэтгэгдэл бичиж, бусдын амьдралд анхаарлаа хандуулах гэх мэтээр цагаа битгий үр. Ажлын цахим шуудангаа ч бас битгий шалга. Учир нь энэ нь таны ажлын цагийг улам уртасгаж байдаг. Дуртай хөгжмөө сонсож, хайртай хүмүүстээ цаг гаргаж, өглөө эрүүл, амттай цай ууж, бэлтгэхэд цагаа зарцуул.

Утсаа оролдох

7 Өглөө шууд хар кофе уух

Сэрснийхээ дараа шууд хар кофе уух нь кортизолын түвшинг нэмэгдүүлж, амархан сэтгэл зовнил, түгшүүрт хүргэдэг. Мөн хоосон ходоод дээрээ шууд хар кофе уух нь  ходоод гэдэсний аливаа өвчтэй болоход нөлөөлдөг. Сэрснийхээ дараа дор хаяж 3-4 цагийн дараа нэг аяга кофе уух ёстой байдаг ч хэрэв та өглөөний кофеноос татгалзаж чадахгүй байвал сүү нэмж уугаарай. Сүүтэй кофе нь хар кофег бодвол ходоодны салстад бага нөлөөлдөг байна.

Өглөө шууд хар кофе уух

8 Сэрээд ороо шууд хураадаг

Сэрснийхээ дараа шууд ороо хураадаг бол та тоосны хачиг үүрлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс өглөө сэрээд цонхоо нээж, хөнжлөө орноосоо гаргаж, агаар оруулж хатааж байгаарай.

Сэрээд ороо шууд хураадаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()