Гитлерийн хөрш байсан еврей эмэгтэйн дурсамж

Адольф Гитлер - энэ бол дэлхийн түүхэн дэх хамгийн хар муухай үйл бүтээсэн хүн. Зарим хүн түүнийг муу муухайгийн оргил гэж байхад нөгөө хэсэг нь тэрээр зөвхөн ил байсан хүүхэлдэй, түүний цаанаа өөр хэсэг бүлэг хүмүүс тэрхүү бузар булай шийдвэр гаргадаг байсан гэж үздэг. Гэхдээ ямар ч байлаа гэсэн Гитлер нь төрөхдөө фюрер байгаагүй нь үнэн. Энэ хүн засгийн эрхэнд гарах хүртлээ жирийн хүний амьдралаар амьдарч байсан бөгөөд хэн нэгний хөрш, найз нөхөр, энгийн худалдан авагч гээд бусад хүнээс ялгарах зүйлгүй байсан юм. Харин түүнтэй үг сольж, хөрш зэргэлдээ амьдарч байсан хүмүүс түүний тухай юу ярьдаг байсан бол?

Гитлерийн хөрш байсан еврей эмэгтэйн дурсамж

Сонирхолтой нь нацистийн удирдагч Гитлертэй биш, энгийн нэгэн Гитлертэй хөрш, найз нөхөд байсан хүмүүсээс одоо амьд мэнд үлдсэн хүмүүс бий гэнэ. Түүний хөрш Алиса Фрэнк Сток нь хэдийгээр хөгширсөн боловч ой ухаан нь цэцэн цэлмэг хэвээр нэгэн хүн байгаа юм.

Одоо тэр 101 настай Их Британийн Бристолд амьдарч байгаа бөгөөд урьд өмнийн явдлаа эргэн дурсах дуртай гэнэ. Харин түүний гэрийн үүдээр элдэв сурвалжлагч, сэтгүүлчид хөлхөөд байх нь ховор ба уг нь ийм хүний дурсамж бол түүхийн үнэт өв билээ.

Алиса Стокын гэр бүл Мюнхений Принцрегентплац-д амьдардаг байсан ба түүний хөрш нь хүний анхааралд нэг их өртөөд баймааргүй боловч өвөрмөц зан араншинтай нэгэн залуу байжээ. Залуугийн нэр нь Гитлер.

Мюнхений Принцрегентплатц дахь саарал байшин нь нацист намын үүсэн бий болсон газар ба Гитлер тэнд 1933 он хүртэл амьдарч байжээ. Одоо ч энэ байшинд хүмүүс амьдарсаар байгаа  юм.

Алиса Аугсбургд төрж 1918 онд Мюнхенд нүүн ирэх үед охин 3 нас хүрч байв. Харин Гитлер энэ байранд 1924 онд нүүж ирсэн гэдэг.

Охин нас бага байсан боловч тухайн үеийн тухай, Гитлерийн тухай сайн санадаг нь уг хүн түүний амьдралд тодорхой ул мөр үлдээсэнтэй холбоотой гэнэ.

Гитлер нь олны анхааралд өртөхөөр, нэлээд сонин амьдралтай хүн байсан бөгөөд түүний орцныхон энэ эрийг “хачин Адольф” хэмээн нэрлэдэг байж. Гитлер дээр намын хамтран зүтгэгч найз нараас нь гадна бас нэгэн сонин бүсгүй ирдэг байсан нь Гели Рабуль байв. Бүтэн нэр нь Ангелика Мария Раубаль хэмээх тэр бүсгүй бол Адольфын эгчийнх нь охин бөгөөд анх нөхөрт гараад Раубаль, дахин нөхөрт гарахдаа Гаммитш гэсэн нэртэй болж байжээ. Хөршүүд энэ эмэгтэйг Гитлерийн амрагийн явдалтай хүүхэн гэж бодож байснаас хамаатан садан гэж мэдэж байсангүй.

Энэ хоёрын харилцаа нэлээд хачирхалтай, чимээ шуугиан ихтэй байсан гэдэг бөгөөд тэдний яриа хөөрөө, янз бүрийн дуу чимээнээс хөршүүд нь нэлээд айдаг байв. Гели дараа нь Гитлерийн байранд амиа хорлосон нь олон цуу яриа гарах, Гитлерийг орцны хөршүүд нь ихээхэн анхаарах эх үүсвэр болсон байна.

Бусад талаар Гитлер нь анхааралтай, эелдэг зантай, сайн хөрш байлаа. Нэг сонирхолтой зүйл бол Алиса Сток нь еврей хүүхэд байсан ба тэдний хооронд болон Гитлерийн найз нөхөдтэй ямар нэг зөрчил огт гарч байсангүй.

Гитлерийн улс төрийн алдар хүнд нэмэгдэх хэрээр амьдралын байр байдал нь өөрчлөгдөж байгааг Алиса анзаарч байжээ. Гитлер бие хамгаалагчтай болж гудамжаар тайван аажуухан алхдаг нь үгүй болсон ба ойрын дэлгүүрт ч орохоо больсон гэдэг. Шөнөдөө гэрэл нь байнга шахам асаалттай байдаг болж олон янзын хүн орж гарах нь ихэсжээ. Дараа нь буюу засгийн эрхэнд гарснаас хойш гурван жилийн дараа тэр бүрмөсөн тэндээс нүүсэн байна.

Алисын гэр бүл ч дайн гарахын өмнөхөн Мюнхенээс Швейцар луу нүүсэн байна. Дараа нь тэндээсээ Их Британид очиж амьдарчээ.

Алиса Гитлерийн бусад хөршүүдэд чухам юу тохиолдсон талаар огт мэдэхгүй нь тэрээр бусад хөрштэйгээ ойр дотно харьцаа байгаагүйтэй холбоотой юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()