Түүхэн дэх хамгийн зоригтой 10 хулгайн хэрэг

102 давхар "Empire State Building"-ийг хулгайлах боломжтой болов уу? Мэдээж, та үгүй гэж хариулах бололвч үнэн хэрэгтээ түүхэнд энэ төрлийн хулгай гарсан байна. Үүнээс гадна Да Винчигийн алдарт “Мона Лиза” зураг өмнө хулгайлагдаж байсан талаар та мэдэх үү? Энэ мэтчилэн сонирхолтой түүхэн хулгайнуудыг танд танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн зоригтой 10 хулгайн хэрэг

1 Мона Лиза

Түүхэн дэхь хамгийн аймшиггүй хулгайн нэг нь алдарт Леонардо да Винчигийн зурсан “Мона Лиза” зургийг Лувраас хулгайлсан явдал юм. Энэхүү хулгайн хэрэг 1911 онд Винчензо Перуггиа гэгч Луврт уран зургуудын хамгаалалтын шилийг сольж байх үед болжээ. Тэрээр “Мона Лиза” зургийг хэн ч хамгаалахгүй, анхаарахгүй байгааг ажигласан тул хулгайлахаар шийдсэн байна. Залуу хананаас зургийг авч, шатаар бууж байхдаа жаазыг нь авч хаяад, зургийг нь хуйлан хувцсан доороо нууж юу ч болоогүй юм шиг гараад явсан аж. Тэрээр бүтэн 2 жилийн турш хулгайн зургаа Парис дахь гэртээ чемодан доорх нууц халаасанд хадгалсан бөгөөд хожим Италид зарах гэсэн оролдлого хийж байх үедээ баригдсан байна.

Мона Лиза

2 "Орилоон"

Эдвард Мункын “Орилоон” хэмээх хүн бүрт танил болсон урлагийн бүтээлүүдийн нэг болох энэхүү зураг нь мөн  л хулгайчдын бай болсон аж. Мунк 1863-1944 оны хооронд амьдарч байхдаа уг алдартай зурагны хэд хэдэн хувилбарыг зурсан байна. 2004 онд зэвсэглэсэн залуу Осло дахь Мункийн музейд нэвтрэн орж, хамгаалагч нарыг буугаар сүрдүүлж зургийг авч гарчээ. Хоёр жилийн турш алга болсон зурагны талаар ямар ч мэдээлэл байгаагүй бөгөөд алга болсон зураг гэнэтхэн олдсон ч хаана, хэрхэн олдсон талаар баримт үгүй.

"Орилоон"

3 “The Wonderful Wizard of Oz” хүүхэлдэйн киноны Доротигийн гутал

“The Wonderful Wizard of Oz” хүүхэлдэйн киноны баатар Доротигийн өмсөж байсан шигтгээтэй гутал 1-2 сая доллараар үнэлэгдэж байжээ. Энэхүү гутал нь Мичиган мужийн Гранд-Рапидсын Жуди Гарленд музейд хадгалагдаж байсан 2005 онд ор сураггүй алга болсон байна. Хэн ч юу ч хараагүй, хэн ч юу ч мэдэхгүй байжээ. Хэдийгээр мөрдлөгийн багийнханд хоёр сэжигтэн байсан ч энэхүү гуталны хулгайн нууц одоог хүртэл тайлагдаагүй байгаа юм.

“The Wonderful Wizard of Oz” хүүхэлдэйн киноны Доротигийн гутал

4 Бостон дахь Изабелла Стюарт Гарднерийн музейгээс алга болсон урлагийн бүтээл

Энэ бол дэлхийд урьд өмнө нь үзэгдээгүй хулгай бөгөөд Рембрандт, Вермеер, Дега, Мане болон бусад алдартай зураач нарын үнэлж баршгүй зурагнууд усанд хаясан чулуу мэт алга болсон.

1990 оны 3-р сарын 18-ны өглөө цагдаагийн хувцас өмссөн хоёр залуу Изабелла Стюарт Гарднерийн музейд оржээ. Тэд музейн хамгаалалт муу байсан гэдгийг мэддэг байсан бололтой. Дээрэмчид музейн хоёр харуулыг хүлж, амыг нь тагласан байна. Харин дараа нь 81 минутын турш хулгайлах зургаа сонгосон бөгөөд алга болсон зургуудын хамгийн үнэтэй нь Вермеерын “Концерт” хэмээх зураг байжээ. Энэхүү зураг нь Голландын зураачийн зурсан 36 алдартай зурагны нэг бөгөөд 250 сая доллар хүрсэн байна. Дээрэмчид нийт 500 сая долларын үнд хүрэх 13 зургийг хулгайлсан байна. Үүнээс хойш зурагнууд хаачсан талаар ганц ч мэдээлэл үгүй.

Бостон дахь Изабелла Стюарт Гарднерийн музейгээс алга болсон урлагийн бүтээл

5 Эмпайр-стейт-билдинг

Нью-Йоркийн Манхэттенд байрлах энэхүү 102 давхар барилга хулгайлагдаж байсан гэвэл та итгэх үү. Гэхдээ энэ бол жинхэнэ хулгай биш харин зохиомол зүйл байсан юм. Daily News сэтгүүлийн сэтгүүлчид 90 минутын дотор уг барилгыг эзэмших эрхтэй хэмээх хуурамч бичиг баримтыг үйлдсэн бөгөөд албаны хүмүүст банкны алдарт дээрэмчин Вилл Сатоны гарын үсэг бүхий хуурамч нотариатын бичгийг үзүүлэн байна. Сэтгүүлчид бүтэн өдрийн турш тэнгэр баганадсан барилгын эзэд байсан бөгөөд дараа нь хуурамч бичиг баримт үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэд замбараагүй нийгэмд тэнгэр баганадсан барилгыг хүртэл хулгайлах боломжтой болохыг харуулжээ.

Эмпайр-стейт-билдинг

6 Saliere - Италийн алтан баримал

Saliere-г XVI зууны үед италийн алдарт барималч, дархан Бенвенуто Челлини нь францын хаан Францис I-ийн захиалгаар хийсэн гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү эдлэлийн үнэ нь зах зээлийн ханшаар 65 сая доллар хүрэх юм байна.

2003 оны 5-р сарын 10-аас 5-р сарын 11-нд шилжих шөнө музейн фасадыг шинэчилж байх үед Salière-ийг хулгайд алдсан байна.

Хожим нь музейн техникч Роберт Манг хулгай хийсэн болохыг тогтоожээ. Музейн удирдлагаас Salière-г олох үйл ажиллагаанд тусалсан хүнд 70 мянган евро бэлэглэнэ хэмээн амласан байна. Гэвч 3 жилийн дараа төмөр саванд хийж, Австрийн ойд нуусан байхад нь олсон аж. Хулгай хийснийхээ дараа Роберт Манг, музейн хамгаалалтын систем муу байгааг батлах зорилготой байсан хэмээн шүүхэд тайлбарласан ч хэн ч итгээгүй учир түүнд 4 жилийн хорих ял оноосон гэнэ.

Saliere - Италийн алтан баримал

7 Такомагийн лам нарын хонх

1360 кг жинтэй хонхыг буддын сүмээс хулгайлах гэдэг үнэхээр зоригтой алхам байгаа биз. Энэхүү хулгай Вашингтон мужийн Такома хотод болсон байна. Цагдаа нарын үзэж байгаагаар хэрвээ хулгайчид супер чадвартай баатрууд л биш бол хонхыг хулгайлахын тулд дор хаяж ачааны машин ашиглах байсан гэжээ. Ийнхүү тээврийн хэрэгсэл ашиглах үед ямар нэгэн дуу чимээ заавал гарах ёстой гэж тэд үзсэн байна. Гэвч хулгайчид маш чимээгүй байдлаар хонхыг хулгайлсан учир лам нар юу ч сонсоогүй аж. Лам нар энэхүү хонхны үнийг тодорхойлж чадахгүй байсан ч тэдний хувьд Вьетнамд хийсэн уг хонх маш үнэтэй зүйл байсан гэнэ. Хонхыг 3 жилийн дараа төмрийн зах дээр худалдаалах гэж  байхад нь олжээ. Худалдан авагч шууд цагдаад мэдэгдсэний ачаар хэрэгтнүүдийг олж илрүүлсэн байна.

Такомагийн лам нарын хонх

8 “Дэлхийн хамгийн том хувцасны шүүгээ”

Энэхүү хувцасны шүүгээ нь “дэлхийн хамгийн том хувцасны шүүгээ” байсан бөгөөд түүний эзэмшигч нь 52 настай бизнес эрхлэгч, “Техасын Мисс” Тереза Ремер байсан аж. Гурван давхар уг хувцасны шүүгээ 300 кв.м талбайтай гэнэ.  30 жилийн турш тэрээр үнэтэй цүнх, Louboutin гутал, даашинз, гоёл  чимэглэлийн зүйлсийг энэхүү шүүгээндээ хадгалсан бөгөөд эдгээр бүх зүйлс бараг л 2 сая доллар хүрч байсан аж.

Энэ оны 8 сарын эхээр Ремерийн хувцасны шүүгээ алга болжээ. Түүний гэрийг эзгүй байх үед хулгайч угаалгын өрөөний цонхоор нь тэдний гэрт орсон аж. Бүсгүй гэрээсээ гарахдаа угаалгын өрөөний цонхоо хаахаа, мөн аюулгүйн дохиогоо ажиллуулахаа мартсан гэж хэлсэн байна. Хулгайч  нар зөвхөн дизайнерийн хувцас, гоёл чимэглэлийг хулгайлаад зогсохгүй Тереза Ремерийн нас барсан хүүгийн үстэй зоосыг хүртэл хулгайлсан аж. Мөрдлөг үргэлжилж байгаа бөгөөд хулгайч нарыг одоог хүртэл бариагүй байна.

“Дэлхийн хамгийн том хувцасны шүүгээ”

9 Үлэг гүрвэлийн яс

4 жилийн өмнө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрик Прокопи (Eric Prokopi) хэмээх нэртэй Флоридагийн оршин суугч залуу Монгол улсаас 1 сая долларын үнэтэй "Тарбозавр Батаар" үлэг гүрвэлийн ясыг хулгайлсан гэх мэдээлэл гарсан билээ. Тэрээр үлэг гүрвэлийн ясыг АНУ руу явуулж чадсан ч дуудлага худалдааны үеэр зарах гэж байгаад баригдсан байна.  Түүнд нэг сарын хорих ял оноож, харин үлэг гүрвэлийн ясыг Монгол руу буцаажээ.

Үлэг гүрвэлийн яс

10 Давидофф-Морини Страдивари хийл

1995 оны 10-р сард алдарт хийлч Эрика Морини гэрээс 1727 оны үеийн 3,5 сая долларын үнэтэй Давидофф-Морини Страдиваригийн хийл алга болсон байна. Хэн ямар зорилготойгоор энэхүү хийлийг хулгайлсан талаар таамаг байхгүй. Эрика Морини 91 настайдаа дээрмийн үеэр нас баржээ. Харин хийлийг одоог хүртэл олоогүй байгаа гэнэ.

Давидофф-Морини Страдивари хийл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()