Ходоодны хүчил ихтэй, цээж нь хорсдог хүмүүст тохиромжтой 7 хүнс

Ходоодон доторх хүчил улаан хоолойд хүрэхийг ходооны хүчил ихсэх гэдэг. Үүнээс болж цээж хорсох гэх мэт таагүй шинж тэмдгүүд илэрч байдаг юм. Эмч нар хоол боловсруулах эрхтэний хаагч булчин гэмтсэнээс болж ингэдэг хэмээн тайлбарладаг. Ингээд ходоодны хүчлийг бага ялгаруулдаг 7 хүнстэй танилцацгаая.

Ходоодны хүчил ихтэй, цээж нь хорсдог хүмүүст тохиромжтой 7 хүнс

1 Хүнсний ногоо

Хүнсний ногоо нь байгалиасаа өөх тос, элсэн сахарын агууламж багатай учир ходооны хүчлийг багасгахад тустай. Ногоон вандуй, брокколи байцаа, аспарагус, цэцэгт байцаа, навчит ногоон ургамлууд, төмс, өргөст хэмх оновчтой сонголт байх болно.

Хүнсний ногоо

2 Цагаан гаа

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй цагаан гаа нь цээж хорсолт болон бусад төрлийн ходоод гэдэсний асуудлыг шийдвэрлэж өгч чадна. Үрж жижиглэсэн цагаан гааг смүүтиндээ бага зэрэг нэмж уух юмуу цагаан гаатай цай уух нь ходоодны хүчлээс үүдэлтэй шинж тэмдгүүдийг намдаахад туслана.

Цагаан гаа

3 Овъёос

Эслэг болон бүхэл үрийн агууламж өндөртэй овъёосыг өглөөний цайндаа хэрэглэх нь нэн тохиромжтой байдаг. Хэрэв таны ходоодны хүчил ихдэх гээд байдаг бол өдөр тутамдаа овъёос, бүхэл үрийн талх, бүхэл үрийн будааг хэрэглэж заншаарай.

Овъёос

4 Цитрусын бус төрлийн жимснүүд

Хүчил агуулдаггүй жимснүүд тухайлбал шийгуа, банана, алим, лийр зэрэг ходоодны хүчил үүсгэдэггүй жимснүүдийг идэх хэрэгтэй.

Цитрусын бус төрлийн жимснүүд

5 Өөхгүй мах, далайн гаралтай хүнс

Тахиа, цацагт хяруул, загасны мах, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь өөх тос багатайгаас гадна ходоодны хүчлийг ихэсгэдэггүй давуу талтай. Гриллдэж, шарж, жигнэсэн ч болно шүү дээ.

Өөхгүй мах, далайн гаралтай хүнс

6 Өндөгний цагаан

Өөх тос ихтэй өндөгний шар нь ходоодны хүчлийг ихэсгэдэг тул өндөгний цагаан ухаалаг сонголт байх болно.

Өндөгний цагаан

7 Эрүүл тос

Авокадо, хушга, маалингын үр, оливийн тос, гүнжидийн тос болон наранцэцгийн тос нь эрүүл тосны эх үүсвэр байдаг. Цэвэршүүлсэн болон транс өөх тосны орондэрүүл мэндэд тань чухал хэрэгтэй эдгээр тоснуудыг хэрэглэж байгаарай.

Эрүүл тос

Цээж хорсохоос гадна хуурай ханиалгах, хоолой өвдөх, гэдэс цанхайх, хэхрэх, зогьсох, залгихад хэцүү байх, хоолойд ямар нэг юм тээглэчихсэн юм шиг мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдгүүд ходоодны хүчил ихсэх үед илэрдэг байна. Эдгээр шинж тэмдгүүдээс танд илэрч байгаа бол ямар хоол хүнсийг өдрийн аль цагт идсэн, ямар ямар шинж тэмдэг илэрсэн зэргээ 7 хоногийн турш тэмдэглэн авч юуг хэрэглэж болохгүй гэдгээ мэдэж авах нь чухал юм.

 

Танд эрүүл энхийг хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()