Орчин үеийн өсвөр насныхан яагаад "овортой" харагдах болсон бэ?

Өнөө цагийн 15 настай хүүхдүүд 20, зарим нь бүр 30 настай мэт харагдах болсонтой маргах хүн ховор байх. Энэ хүүхдүүдийн биеэ авч яваа байдал ч төдий чинээгээр өөрчлөгджээ. Яагаад ингэдэг болсон юм бол гэж олон хүн дотроо боддог нь тодорхой. Энэ асуултын хариуг олох гэж олон янзын шинжлэх ухааны төрлийн эрдэмтэд  зүтгэсээр л байна. Тэдгээрийн заримаас нь дурдая.

Орчин үеийн өсвөр насныхан яагаад "овортой" харагдах болсон бэ?

1 Акселерац буюу хөгжлийн хурдац нэмэгдэх явдал

Сүүлийн 100-150 жилд залуу хүмүүсийн биеийн хөгжлийн хурдац нэмэгдсэн төдийгүй өндрийн хувьд ч ихээхэн өөрчлөгджээ. Жишээ нь өнөөгийн 20-25 настай залуусын нурууны өндөр нь 100 жилийн өмнөх үе тэнгийнхнээсээ бараг 8 см-аар илүү болжээ. Бид өмнөх үеийнхнээсээ бараг бүтэн толгой өндөр болсон ба өсөж буй хөвгүүд охидын бэлгийн хөгжил нь зарим нөхцөлд бүр 10 настайгаас эхэлж байна. 1860-аад оны үед энэ нас нь 16.5 байсан билээ.

Охид хөвгүүдийн бие гүйцэх үе нь 16 болон 18 нас гэж тооцож байгаа ба урьд өмнө энэ тоо нь 20 болон 22 байсан юм. Гэхдээ хөвгүүд энэ тал дээр охидоос бага зэрэг хоцорсон хэвээр байгаа ба энэ хоцрогдлын хэмжээ нь ойролцоогоор 1 жил орчим байна.

Акселерац буюу хөгжлийн хурдац нэмэгдэх явдал

Мөн хөгшрөлт ч гэсэн өмнөх үеийнхнийг бодвол хойно явагдаж байгаа нь юуны түрүүнд эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнсний чанар сайтай болсонтой холбоотой болов уу. Статистик судалгаагаар хүн хөгширч эхлэх нас нь одоогоор 65 нас гэж үзэж байна. Гэхдээ улс орон болгонд энэ нь өөр бөгөөд амьдралын төвшин өндөрт хүрсэн Япон улсад энэ насыг 76 гэж үзэж байхад Папуа-шинэ Гвинейд дөнгөж 45.5 байна.

Бэлгийн эрт хөгжлийн явцад эмэгтэйчүүдийн төрөх боломжтой нас ч уртассан гэдэг. Одоо 40-50 насны эмэгтэйчүүд төрөх бүрэн боломжтой бөгөөд статистик судалгаагаар эмэгтэйчүүдийн цэвэрших дундаж нас 50 болон түүнээс дээш болжээ.

Мөн хүний биеийн хөгжил ч зарим талаар өөрчлөгдсөөр байна. Өндөр нэмэгдэж, биеийн ерөнхий галбир зузаарсаар. Бүсгүйчүүдийн ташаа нэлээд нарийсаж байгаа нь эволюцын нэг үр дагавар гэнэ. Орчин үеийн олон эмэгтэйчүүд төрөхдөө хөнгөн амар байхын тулд кесарын хагалгаа хийлгэдэг болсноор хүний бие организм шинэ нөхцөлд дасан зохицож байгаа нь энэ юм.

2 Техникийн хөгжлийн нөлөө

Акселерац бий болсон шалтгааныг тайлбарласан олон янзын үзэл бодол байгаа боловч тэдгээрийн чухам аль нь яг үнэн гэдгийг тогтооход хэцүү юм.  Одоогоор техникийн хөгжлийн нөлөөнөөс болж ийм өөрчлөлт явагдаж байгаа гэдэг үзэл хамгийн их дэлгэрсэн байна. Үүний шалтгаан нь:​

  • Цахилгаан бий болсноор өдрийн гэрэлтэй байх хугацаа нэмэгдсэн
  • Халаалт дулаалгын үр дүнд хүний орон байрын дундаж дулаан нэмэгдсэн
  • Эмнэлгийн үйлчилгээ өндөр төвшинд хүрсэн

Дээр дурдсан нөхцөлүүд нь хүний бие организмд хатуу ширүүн гадаад орчинтой тэмцэх шаардлага үгүй болгосон байна. Одоо хүний бие хамаг хүч боломжоо зөвхөн биеийн элэгдэл, хөгшрөл бага байхад зарцуулж байгаа гэж хэлж болохоор болжээ.

Үүнтэй маргах нь утга учир багатай болохоор өөр бусад онол, үзэл бодлыг сонирхъё.

Техникийн хөгжлийн нөлөө

3 Химийн бодисын нөлөө

Энэ үзлээр бол хүний биеийн өөрчлөлт нь янз бүрийн химийн хорт бодисын нөлөөнөөс болсон ба одоо хүний өдөр тутмын бүх л хэрэглээний зүйлсийн бүтцэд химийн ийм бодис маш их хэмжээгээр орсон байгаа билээ.

Жишээ нь эрдэмтэд эндрокрин өөрчлөгч хэмээх (Endocrine disruptors, буюу EDCs ) бодисууд нь хүний биед шингэн ороод өсөлтийн дааврын үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэж байна. Хэдийгээр энэ онол нь үнэн зөв мэт боловч яг таг тийм гэж баталсан зүйл одоогоор байхгүй хэвээр.

Химийн бодисын нөлөө

4 Хоол хүнсний нөлөө

Энэ онолын талынхан нь хоол хүнсний чанар сайжирснаар хүний өндөр огцом өссөн гэж үздэг. Энэ нь 50-60 онтой харьцуулахад мах ихээр хэрэглэх болсонтой холбоотой бөгөөд маханд B9, B6 болон B12 гэсэн аминдэм их байдаг нь өсөлтөд чухал нөлөөтэй гэнэ.

Одоо дэлхий дахины махны хэрэглээ нь  жилд дунджаар 43 кг болсон ба энэ тоо нь XX зууны дунд үеэр 23 кг байжээ.

Гэхдээ энэ нь та мах их идсэнээр удалгүй аварга том хүн болно гэсэн үг биш ба харин маханд байх янз бүрийн бодис нь залуу хүний өсөлтөд чухал хэрэгцээтэй, нөлөөтэй байдаг нь үнэн юм.

Хоол хүнсний нөлөө

Энэ бүх таамгийн чухам алийг нь дагах нь таны хэрэг.

Зарим хүн акселерацыг сайн зүйл гэж үзэж байхад өөр нэг нь энэ үзэгдлийг нийгмийн олон сөрөг үр дагавар авчирна гэж үздэг. Жишээ нь орчин үеийн хүүхдүүд нь бэлгийн эрт хөгжлийн улмаас болж жирийн хүүхдийн амьдралыг бараг үзэж амжихгүй байна гэж хэлж болно. Олон охидууд 11 нас хүрээд өөрийгөө насанд хүрсэн хүн мэт санаж эсрэг хүйстэндээ татагддаг болсон ба 30-50 жилийн өмнө энэ насны охидууд хүүхэлдэйгээр тоглодог байж билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()