Жинхэнэ байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв таних 5 ухаалаг арга

Органик, аюулгүй мэт харагдах үй олон гоо сайхны бүтээгдэхүүнээс жинхэнэ байгалийн гаралтайг олоход бэрх байдаг шүү дээ. Бид танд энгийн мэт боловч сонголтоо зөв хийхэд туслах 5 аргыг хуваалцаж байна.

Жинхэнэ байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв таних 5 ухаалаг арга
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Химийн бодис, хоргүй

Та жинхэнэ байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний 95 хувийг органик орц найрлага эзлэх ёстой гэдгийг мэдэх үү? Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах химийн нэгдэл тухайлбал парабен, байгаль орчныг ихээр гэмтээдэг гербицид зэрэг химийн нэгдлүүд орцонд ороогүй байх ёстой гэсэн үг.

Тэгвэл дэлхийн хамгийн том органик гэрчилгээ олгогч байгууллагуудын нэг “ECOCERT” нь жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулан гэрчилгээ олгодог байх нь. Сонгох бүтээгдэхүүний шошгыг сайтар ажиглан органик гэрчилгээтэй эсэхийг олж мэдэж болно. 

Химийн бодис, хоргүй

2 Найрлагыг сайтар ажилглах нь

Үндсэн шошго дээрх органик, натурал гэдэг сурталчилгааны үгнүүдэд хууртах магадлал бидэнд бий. Найдвартай үнэнийг илэрхийлэх найрлагыг сайтар ажиглаарай.

Доор дурьдсан нэршлүүд бүхий найрлагатай бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаарай.
parabens | methylparaben E218 | ethylparaben E214 | propylparaben E216 | butylparaben | heptylparaben E209 |  isobutylparaben | isopropylparaben | benzylparaben | fragrances | phthalates| DEP| BBzP| DBP| DEHP| aluminum compounds | ethoxylated agents | formaldehyde | refined petroleum | hydroquinone | talc | triclosan | silica | oxybenzone

Найрлагыг сайтар ажилглах нь

3 Үнэр

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэзээ ч хурц, хамар цоргим үнэртэй байдаггүй бөгөөд зөөлөн атлаа тааламжтай үнэртэй байдгийг бүү мартаарай. Иймд та гоо сайхны бүтээгдэхүүн сонгохоосоо өмнө үнэрлэж үзэх хэрэгтэй. 

Үнэр

4 Үнэ

Чанарын баталгаатай органик гэрчилгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад хямд биш байдаг. Гэхдээ  хямд болон худалдаж авч болохуйц үнэ хоёрын хооронд их ялгаа байгаа шүү дээ. Хямд бүтээгдэхүүн авч болох ч юу худалдаж авч байгаагаа санах хэрэгтэй.

Үнэ

5 Нийгмийн хариуцлага

Химийн найрлагатай бүтээгдэхүүний сөрөг нөлөө бидэнд төдийгүй хүрээлэн буй орчинд, ан амьтад, уур амьсгалд хүртэл нөлөөлж байдаг. Органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эх дэлхийгээ хайрлагч, нийгмийн хариуцлагын үүрэгч байдаг. Тиймээс та сонголтоо хийхдээ бяцхан судалгаа яагаад хийж болохгүй гэж?

Нийгмийн хариуцлага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.