Хайр дурлал, хамтын амьдралын тухай 38 гашуун үнэн

Урлаг уран сайхан нь гэр бүл, хайр дурлалын тухай ихээхэн өөр ойлголт нийтэд тараадаг бөгөөд бодит амьдрал гэдэг бол зөвхөн аз жаргал баяр хөөр биш билээ. Бид амьдралаас сайн сайхан зүйлийг байнга хүлээж байдаг ч үнэндээ янз бүрийн бэрхшээл, маргаан дунд л амьдардаг.

Хайр дурлал, хамтын амьдралын тухай 38 гашуун үнэн
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Ер нь хайр дурлалын харилцаа гэдэг маань амар хялбар зүйл огт биш, байнгын харилцан тохирох, нэг нэгэндээ буулт хийхийг шаардаж байдаг харилцаа билээ.

Урлаг нь хайр дурлал гэдэг бол хүний сэтгэл хөдлөл гэж харуулах боловч үнэндээ энэ нь үйл хөдлөлийг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл хайрлаж байгаа гэдгээ байнга харуулж, баталж байж гэмээнэ энэ харилцаа оршин байх болно.

Ингээд хайр дурлалын харилцааны тухай хатуу боловч үнэнийг танд таниулах 38 зүйлийг дурдъя.

  • Та нөгөө хүндээ үргэлж таалагдаж байна гэж үгүй.
  • Та байнга нөгөө хүндээ татагдаж байна гэж үгүй.
  • Та заримдаа маш их уур уцаартай байх үе бий.
  • Та хоёр нэг нэгнээсээ хол байх үедээ байнга нэгнийгээ санана гэж үгүй.
  • Та хоёр цугтаа байх үедээ уйтгартай байх нь бас тохиолдоно.
  • Та хосоосоо хэд дахин “илүү” хүнтэй таарна.
  • Заримдаа та ганцаардах мэт болно.
  • Таны хос бол таны хуулбар биш. Тийм учраас янз бүрийн тохироонд хүрэхэд маш хэцүү байх үе бий.
  • Таны зүрх сэтгэл заримдаа нээлттэй байх боловч заримдаа хаалттай байх үе ч бас байдаг.
  • Та заримдаа өөрийгөө дур булаам сайхан гэж мэдрэх боловч дандаа ийм биш байна.

  • Таны бэлгийн амьдрал нэлээд хэцүү байх боловч энэ нь хэвийн зүйл юм.
  • Та байнга бэлгийн ажил хийх сонирхолтой байна гэж үгүй.
  • Танд заримдаа хосыгоо огт анзаарахгүй гэмээр байх үе тохиолдоно.
  • Заримдаа та хоёр салшгүй нягт холбоотой мэт байх боловч заримдаа ийм биш санагдана.
  • Жинхэнэ хайр гэдэг бол баяр жаргал биш харин тэмцэл юм.
  • Жинхэнэ хайр нь айдас агуулж байдаг.
  • Энэ айдас нь жирийн айдсаас нэлээд өөрөөр илрэх ба та заримдаа хостойгоо хамт байх  үедээ жирийн л нэг хүнтэй цуг байгаа юм шиг байх, хамт байхаас зайлсхийх зэргээр илэрдэг.
  • Хэдий чинээ их хайрлана төдий чинээ их айдастай байна.
  • Хэдий чинээ их хайрлана төдий чинээ эрсдэл бий болно. Энэ нь та хосоо хэзээ нэгэн цагт алдаж болох юм гэдгийг ойлгох байдлаар илрэх билээ.

  • Заримдаа танд "Явмаар байна. Арай өөр юм үзмээр байна" гэсэн бодол төрж болох юм. Гэхдээ энэ бол зөвхөн бодол бөгөөд хүн болгонд шахам тохиолддог зүйл. Энэ бодол нь айдсаас үүсэлтэй байх нь элбэг.
  • Өмнө дурдсан шиг хачирхалтай, эргэлзээтэй бодол санаа нь таныг ганцаараа байх үед, эсвэл хос тань унтаж байх үед л ихэвчлэн илэрдэг. Жинхэнэ хайр гэдэг бол савлууртай адил бөгөөд өнөөдөр та энэ хүнгүйгээр амьдарч чадахгүй мэт байх боловч маргааш нь харахаас дургүй хүрэх үе бий болж болно. Та хоёр хэдий чинээ удаан цугтаа байна төдий хэмжээгээр бодит байдлыг үнэнээр харж гэр бүл хэмээх "торыг" бодитоор хүлээн авч чаддаг болно.
  • Заримдаа эхнэр нөхөр хоёр санал нэгдэх нь ямар хэцүү байдаг гэж бодно. Ийм байдлаас болж олон хүн өөрийн хайр дурлалын харилцааг бусад хүнийхтэй харьцуулж эхэлдэг байна. Гэхдээ энд маш болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд бусад хүмүүсийн ил гаргаж байгаа сайн сайхан зүйл нь зөвхөн тэдний амьдралын хамгийн сайн сайхны нэг хэсэг л юм. Магадгүй таны найз Анжелина Жоли шиг бүсгүйтэй харилцаатай болсон бол энэ нь тэдний олонд харагдах сайхан байдал шиг дандаа тийм сайхан байдаг гэсэн үг биш юм шүү.
  • Маргах, муудалцах үе заавал гарна.
  • Та үргэлж хосоосоо илүү ухаантай, илүү шударга мэт санагдана.

  • Заримдаа та хоёр нэг нэгнийгээ доромжилж, муулах үе гарна.
  • Заримдаа та хоёр нэг нэгнийгээ ихээр гомдоох тохиолдол гарна.
  • Нэг нэгэндээ итгэх итгэлээ алдах олон нөхцөл бий. Анхааралтай байгаарай.
  • Та хүссэн хүсээгүй ч өөрийн өмнөх амьдралаа энэ харилцаандаа ямар нэг байдлаар хадгалан үлдэнэ: гомдол, өмнөх харилцаанаас үлдсэн эмзэглэл, нэг нэгнийгээ хуурч мэхэлсэн тохиолдол гэх мэт . Энэ бүхнийгээ та хайртай хүндээ тодорхой хэмжээгээр хамаатуулж түүнийг гомдоож болох юм. Та бол өөрийн дотоод ертөнцийн нэг л толь бөгөөд энэ толинд харагдах муу зүйл нь сайн зүйлээсээ багагүй хэмжээтэй байдаг билээ.
  • Хурим хийх гэдэг бол бүх зүйл сайхан болж байгаа явдал биш, мөн ямар нэг бэрхшээлийг шийдэж байгаа хэрэг ч биш. Та хоёр харилцаагаа сайхан хэвээр нь хадгалахын тулд аль аль нь хөгжиж, ухаажих хэрэгтэй.
  • Хүүхэдтэй болсны дараах эхний хэдэн жилд та хүссэн зүйлээ хийх, эдлэх боломжгүй болно гэдэг нь ойлгомжтой. Хүүхдээ хайрлах сэтгэл тань өөрийн гэсэн “татлаа, түлхээ”-тэй байх нь маргаангүй юм. Хүүхэд таны амьдралын хэм хэмнэлийг өөрчлөх бөгөөд танд ашиггүй тэр л чиглэлээр ингэж өөрчлөгдөх билээ.
  • Бага насны хүүхэдтэй амьдрал гэдэг бол маш хэцүү зүйл гэдэгт эргэлзээ үгүй. Гэхдээ хүлээ, тэд өсөж том болох үед танд илүү амар хялбар болох болно.

  • Заримдаа таныг дутуу үнэлж байгаа мэт санагдах үе байх бөгөөд үүнээс болж таны уур цухал хүрч болох юм. Та үүнийг амьдралд туршлагажиж байгаа нэг өсөлт л гэж ойлгох хэрэгтэй.
  • Та өсөж, насанд хүрсэн хүн болохоос өөр арга үгүй.
  • Заримдаа та өөрийн бардам зангаа дарж, түрүүлж уучлал гуйх хэрэгтэй үе гарна
  • Танд сайхан амрах, зугаалж, гадаад орноор явах гэсэн санаагаа орхих үе тохиолдоно. Та хоёр нэгэн гэр бүл болсны дараа найдвартай санхүүгийн биеэ даасан байдал гэдэг нь зарим нэг амралт зугаалгаас хамаагүй илүү чухал зүйл болохыг ойлгох болно.
  • Романтик байдал нь нас явах хэрээр алга болдог зүйл биш юм. Үүнийг хадгалж, барьж чаддаг байх нь чухал
  • Та түүнд гомдож болно. Гэхдээ энэ гомдлыг мартах арга зам хай. Ингэж байж л та хоёрын харьцаа улам бүр бат бэх болох билээ.
  • Та хоёр цугтаа хөгшрөнө. Та өөрийгөө болон нөгөө хосоо хэрхэн нас ахиж байгааг харж анзаарах ба ханийн тань нүүрэнд үрчлээ сууж эхлэнэ. Энэ нь таны урмыг хугалж болох ч бас хамтдаа ийм удаан байгаа гэдгээ мэдэрч  аз жаргалтай байх нэг үндэс бас болдог байна.

Энэ бүх жагсаалтыг уншсаны дараа яагаад хүмүүс гэр бүл болж урт удаан хугацааны харилцаанд ордог юм бол гэж гайхаж байж болох юм. Магадгүй ганцаараа байсан нь дээр юм биш биз? Мэдээж энэ нь илүү амар, аюулгүй гэдэгтэй маргах зүйл үгүй. Гэхдээ хүнийг хайрлаж, хайрлуулж байх нь хүн өсөн дээшилж байгаагийн нэг шинж гэдэг. Харилцаа гэдэг бол бурхнаас өгсөн бэлэг, харин хүн болгон энэ бэлгийг зөв хэрэглэж чаддаггүй билээ. Олон хүний харилцаагаа таслах, гэр бүл салахын үндсэн шалтгаан нь хэт өндөр зүйлийг хүсэж мөрөөдөж байсантай холбоотой гэдэг. Мөн харилцаагаа хайрлаж, түүнийхээ төлөө өсөн дэвжих хүсэлгүй байх нь бас нэг шалтгаан нь билээ.

Тийм учраас энэ жагсаалтыг хадгалаад аваарай. Энэ нь амьдрал гэдэг бол сайнтай муутай зүйл шүү гэдгийг танд сануулж байг. Амьдрал бол хамгийн сайхан зүйл.

17
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()