Амазоны ширэнгэн ой дахь бэлгэвч үйлдвэрлэгчдийн амьдрал

Бразилийн Акре мужид, Амазоны ширэнгэн ойн гүнд Натекс үйлдвэр байрладаг. Энэхүү бэлгэвчний үйлдвэр нь дэлхийд хоёр том зорилгыг амжилттай биелүүлж цорын ганц газар юм. Эхнийх нь ширэнгэн ойг аврах, хоёрдугаарт БЗХӨ-ийн халдвартай тэмцэх ажил юм.

Амазоны ширэнгэн ой дахь бэлгэвч үйлдвэрлэгчдийн амьдрал
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Раймундо Перейра Бразилийн баруун хойд хэсэгт орших Чапури тосгоны ойролцоох ойд модны давирхай цуглуулдаг. Энэхүү давирхай нь бэлгэвчний түүхий эд болдог аж. Энэ бол борооны ойгоос түүхий эдээ авдаг цорын ганц бэлгэвчний үйлдвэр юм. Та бүхний мэдэж байгаагаар Амазоны ширэнгэн ой нь жил ирэх бүр багассаар байгаа билээ. Тиймээс тус үйлдвэр ашгийнхаа тодорхой хэсгийг ширэнгэн ойг хамгаалахад зориулдаг гэнэ. 

Перейра ажилдаа явахын өмнө тахиануудаа хооллодог.

Перейрагийн эхнэр нөхрийнхөө өглөөний цайг бэлдэж байна.

Ажилдаа гарахад бэлэн

Тэрээр давирхай авахын тулд модны холтсонд зүсэлт хийдэг

Каучукны түүхий эд болдог давирхай

Зүсэлт хийдэг багаж

Раймундогийн хөршүүд

Энэ бол өөр нэг давирхай цуглуулагч Чико Мендесийн гэр юм. Тэрбээр 1988 онд ширэнгэн ойг тайрч байсан хүмүүст буудуулан нас барсан аж. Мендесийн дурсгалыг хүндэтгэхийн тулд түүний гэрийг музей болгон хувиргасан байна. 

Энд цуглуулсан давирхайгаа хийнэ

"Natex Factory" нь 2008 онд Акр мужийн Амазоны гүнд байрлах Шапури хотод байгуулагджээ

Тус үйлдвэр жилд 100 сая бэлгэвч үйлдвэрлэдэг

Бэлгэвчний тосыг шууд түрхэж байна

Үйлдвэрлэсэн багц бүрээс дээж авч сайтар шалгадаг

Бэлгэвчийг Бразилийн Эрүүл мэндийн яамны захиалгаар үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэр засгийн газраас ХДХВ / ДОХ-той тэмцэх ажлын хүрээнд жил бүр тарааж буй бэлгэвчний тавны нэгийг хангадаг гэнэ.

Ердөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бразилчуудад 500 сая үнэгүй бэлгэвч тараасан байна. Тус улсад хамгийн багадаа 730 мянган хүн ХДХВ-ийн халдвартай иргэд амьдардаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()