Амжилттай яваа хүмүүсийн залуу насандаа хийж амжуулсан байдаг 6 зүйл

Хүн бүрийн амжилтыг үнэлэх үнэлэмж өөр өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд амжилт гэдэг бол их хэмжээний эд хөрөнгө, мөнгө байдаг бол зарим нь эрх чөлөөт, тусгаар тогтносон байдлаа амжилт гэж үздэг байна. Энэ мэтчилэн амжилтыг олон аргаар үнэлэж болох ч хамгийн гол нь та өөрийн амжилтын хэмжүүрт хүрсэн үү үгүй юу гэдэг л чухал.

 

Амжилттай яваа хүмүүсийн залуу насандаа хийж амжуулсан байдаг 6 зүйл
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Амжилт гэдэг субъектив зорилго бөгөөд та тухайн амжилтанд хүрэхийн тулд хийх ёстой алхам, төсөөллөө аль хэдийн төлөвлөсөн байх болно. Зарим хүмүүс энэ талаараа маш их ярьдаг хэдий ч амжилтанд хүрэхийнхээ төлөө ямар ч алхам хийдэггүй бөгөөд амжилтыг ид шидийн мэт ирэхийг хүлээдэг байна.  Ингээд хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсэж байвал дараах зүйлсийг тогтмол хийж байгаарай.

 

1 Хойш нь татдаг хүмүүсээс харилцаагаа таслах

Хэн нэгнээс нэг байрандаа зогсож байна, урагшгүй байна гэсэн шалтгаанаар холбоогоо таслах гэдэг утгагүй зүйл. Гэхдээ та хүрээлж буй хүмүүсийнхээ тусгал гэдгийг мэдэх үү? Найзууд тань ирээдүйн зорилго, өөрийгөө хөгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь та энэхүү нөхөрлөлийг авч үлдэх хэрэгтэй юу үгүй юу гэдгийг ойлгоход туслана.

Гэхдээ та бусадтай бүдүүлэг харилцаж, харилцаа холбоогоо 100% тасал гэсэн үг биш. Жишээлбэл: Бүхий л амралтын өдрүүдээ түүнтэй өнгөрүүлэх хэрэггүй. Хэрвээ найз тань бүхий л амьдралынхаа туршид эцэг эхээрээ тэжээлгэж байгаа бол та ч гэсэн тийм арга барилыг дэмжих ёсгүй л гэсэн үг юм. Таны цаг хугацаа гэдэг маш үнэтэй зүйл гэдгийг санаарай. Хэрэггүй зүйлд үнэтэй цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй гэж үү.

Хойш нь татдаг хүмүүсээс харилцаагаа таслах

2 Төрөл бүрийн хүмүүстэй харилцаа тогтоох

Зөвхөн ойр дотны хүмүүстэй харьцсанаар та бусад өөрөөсөө ахмад, эсвэл дүү хүмүүстэй харьцсан мэт туршлага, мэдлэгийг хуримтлуулж чадахгүй. Бусдын алдаан дээрээс суралцахын тулд та бүх төрлийн насны хүмүүстэй харилцах хэрэгтэй.

Өөрөөсөө ахмад хүнтэй харьцсанаар та яг одоо танд тулгамдаж буй асуудлын хариултыг авч чадна. Эдгээр хүмүүс мэдээж таны насыг дайрч гарсан байж таарна. Учир нь тэд таниас туршлагатай байгаа. Гэхдээ бүх хариултыг хэн нэгнээс авах биш заримдаа өөрөө асуултынхаа хариултыг олохын тулд хичээх хэрэгтэй болно. Харин өөрөөсөө дүү хүнтэй харьцсанаар та тэдний асуусан асуултанд хариулт олохын тулд өөрөө их зүйл сурч авч чадна. Хэрвээ та зөвхөн хамаатан садан, өөрийнхөө үеийн хүмүүстэй харилцдаг бол энэ тал дээрээ анхаарал хандуулаарай.

Төрөл бүрийн хүмүүстэй харилцаа тогтоох

3 Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах

Сэтгэл хөдлөлийн ачаар амьдрал аз жаргалтай, сонирхолтой болдог. Зарим хүмүүс: “Би хөл дээрээ боссоныхоо дараа энэ алхмыг хийх болно” гэж ярьдаг. Ингээд цаг хугацаа өнгөрч хөл дээрээ бат бөх зогссон ч юу ч өөрчлөгдөөгүй байдаг юм. Бид өөртөө өгсөн амлалтаа биелүүлдэггүй бөгөөд өөртөө өгөх амлалтаа өөр хэлбэрээр үргэлжлүүлсээр л байдаг. Жишээлбэл: Би завтай болохоороо энэ ажилд ханцуй шамдаж орох болно гэх мэт.

Гэхдээ энэ нь сэтгэл хөдлөлтэй ямар холбоотой юм бол гэж та бодож байна уу. Таны сэтгэл зүй тухайн зүйлийг хийхэд бэлэн биш байгаа учир та энэ бүхнийг хойшлуулж байна. Энэ бол таны өөртөө итгэлгүй байдлын илрэл болж байна. Тиймээс энэ бүхэд анхаарал хандуулж ажиллах хэрэггэй. Өдөрт 10 минутыг энэ асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахад л таны ажил амьдрал дээшилж, сэтгэл санаа тань ч аз жаргалтай болох болно.

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах

4 Мөнгө хуримтлуулах

Эцэг эхдээ бэлэг авч өгөхийн тулд өдрийн хоолны мөнгөө хадгалж байсан хүмүүс элбэг. Гэхдээ энэ зуршил хүн бүрт насан туршид нь дагалдаж үлддэггүй. Мөнгө цуглуулах,  аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийхэд хэзээ ч оройтохгүй. Хадгалмамжийн дэвтэртэй болсноор тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөгний хадгаламжтай болох талаараа нэг төсөөлөөд үзээрэй.

Санхүүгийн эрх чөлөөт байдал гэдэг нь өөртөө хүссэн үедээ хувцас худалдаж авах биш харин зарлагадсан ч буцаад ашигтайгаар эргүүлэн олж авах багаж гэдгийг санаарай. Та хэдий чинээ эрт хуримтлал үүсгэж чадна төдий чинээ санхүүгийн аюулгүй байдалд хүрч чадна.  

Мөнгө хуримтлуулах

5 Хоббигоо орхихгүй байх

Хүн бүрт өөрийн гэсэн хобби сонирхол гэж бий. Харамсалтай нь олон хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн хоббиг мартаж орхидог. Үүнд амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр, гэр бүл гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг юм. Хэрвээ та сүүлийн хэдийн жилийн турш өөрийн дуртай зүйлийг хийгээгүй бол энд яг таны талаар яригдаж байна.

Хобби гэдэг бол биднийг амьдрал дээр барьж буй зүйлийн нэг бөгөөд хоббины ачаар бид амьдрал тийм ч хүнд биш гэдгийг ойлгох болно.

Хоббигоо орхихгүй байх

6 Ном унших

Арван жил, их сургуулиа төгссөний дараа хүмүүсийн  ихэнхи нь ном уншихаа больдог. Оюутан, сурагч байх үедээ номын хорхойтон байсан хүмүүс кино, зурагтын нэвтрүүлэг үзэх гэх мэтээр ном унших цагаа нөхөж эхэлдэг.

Гэтэл үнэн хэрэгтээ ном унших гэдэг тэс өөр ойлголт юм. Ном унших нь цаг хугацааг зогсоож буй мэдрэмжийг төрүүлдэг  бөгөөд та илүү их зүйлийг ойлгоно. Энэ бол  мэдээллийг дамжуулах нэгэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл ухаалаг хүмүүс ном уншдаг гэсэн үг юм. Хэрвээ та ухаалаг нэгний тоонд багтаж, өөрийгөө мэдлэгээр цэнэглэж, амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол ном унш.

Ном унших

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()