Ус уух хувьтай хүмүүсийн итгэмээргүй 10 түүх

Анагаах ухаан заримдаа жинхэнэ гайхамшгийг бүтээдэг бөгөөд та эмч нар их өндрөөс унасан хүнийг эмчилж эдгэрүүлсэн, амьдрах ямар ч чадваргүй гэж байсан нялх хүүхдийг эрүүл энх өсгөж босгосон тухай та олон удаа сонсож байсан болов уу. Энэ удаа бүр илүү гэмээр түүхүүдийг сонирхуулах бөгөөд эдгээрийг уншсаны дараа та ид шидэд итгэдэг болж ч болох юм.

Ус уух хувьтай хүмүүсийн итгэмээргүй 10 түүх
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 47 давхраас унаад амьд гарсан нь

2007 оны 12-р сарын 7-нд Алсидес Морено нь өөрийн дүү Эдгартай хамт Нью-Йоркийн нэгэн өндөр байшингийн шилэн цонх, ханыг угаах ёстой байв. Ах дүү нар дээш гарч байх үед тэднийг өргөх краны татах олс тасарч, 144 метрийн өндрөөс 190 км/цагийн хурдтай унажээ.

Алсидес Морено азаар амьд үлдсэн боловч хоёр хөл, баруун гар нь хугарч, түүнчлэн хугарсан хавирга нь уушгийг нэвт сүлбэн нугасыг нь гэмтээсэн байна. Эмч нар олон удаа янз бүрийн мэс засал хийж тэмцэж байсны үрээр Морено өнгөрсөн жил нэгэн хандивын гүйлтэд оролцох хэмжээнд хүртэл сайжирч эдгэсэн билээ.

47 давхраас унаад амьд гарсан нь

Харин дүү нь амьд гарч чадсангүй. Тэрээр төмөр хашаан дээр унахдаа хоёр хэсэг болгон тас татагдсан учир амийг нь аврах ямар ч боломж байгаагүй юм.

2 Тархийг нь урт төмөр саваа нэвт хатган гарсан ч амьд үлдсэн эр

АНУ-д XIX зуунд амьдарч байсан барилгачин Финеас П. Гейжид тохиолдсон явдлыг одоо хүртэл гайхамшиг хэмээн нэрлэдэг. Тэрээр Вермонтод төмөр зам барих ажилд тэслэгч бригадын дарга байгаад нэгэн удаа айхтар осол болж 3.2 см-ийн диаметртэй урт төмөр саваа тархины дээд хэсгээр орж зүүн нүдний хэсгээр нэвт гарсан байна.

Ийм аймшигт гэмтэл авсан ч Гейж амьд үлдсэн бөгөөд хоёр жилийн дахин идэвхтэй амьдралаа эхлүүлсэн гэдэг. Гэхдээ түүний найз нөхөд, ойр дотнынхон нь энэ гэмтэл түүнд ихээхэн нөлөөлсөн ба ер нь л өөр хүн болсон гэж ярьдаг байжээ.

Тархийг нь урт төмөр саваа нэвт хатган гарсан ч амьд үлдсэн эр

Орчин үеийн компьютер загварчлалаар Гейжийн гэмтлийг судалж үзээд тэрээр тархиныхаа цагаан эдийн 11%-ийг алдсан гэж үзжээ. Үүнээс болж түүний зүүн тархины үйл ажиллагаа өөрчлөгдсөн нь сэтгэл санаа, үйл хөдлөлд нь зохих хэмжээгээр нөлөөлсөн байна.

3 "Толгойгүй болсныхоо" дараа амьд гарсан нь

Шеннон Малла хэмээх бүсгүйд бас нэгэн гайхмаар зүйл тохиолдсон нь тэрээр автомашины осолд орж нэг ёсондоо гавлын ясгүй болсон гэж хэлж болмоор гэмтэл авчээ. Анагаах ухааны хэлээр бол энэ ортопедик  буюу гавлын яс нь нугаснаас хөндийрөн салдаг гэмтэл бөгөөд иймэрхүү гэмтлийн 70% нь үхлээр төгсдөг гэнэ.

Харин Шэннонд үүнээс өөр гэмтэл байсангүй. Янз бүрийн металл хавтан, титан боолт тогтоогчийн хүчээр эмч нар эмэгтэйн толгойг нуруу нугастай нь холбож чадсан нь, эмэгтэйг аварч чадсан нь гайхамшиг байлаа. Энэ бүсгүй одоо хүртэл юм залгихдаа нэлээд зовж шаналдаг боловч эмч нар үүнийг хэсэг хугацааны дараа зүгээр болно хэмээн найдаж байна.

"Толгойгүй болсныхоо" дараа амьд гарсан нь

4 4 сар зүрхгүй амьдарсан нь

2008 оны 6-р сарын 2 нд Өмнөд Каролины оршин суугч, 14 настай Жанна Симонсод донорын зүрх суулгах мэс засал хийж амжилттай болжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа түүний бие организм шинэ зүрхийг “хүлээж авахаа” байж, өөрөөр хэлбэл тохирохгүй болсон учир яаралтай уг зүрхийг дахин авах шаардлагатай болсон байна.     

Өөр донорын зүрх байхгүй учир эмч нар Жаннаг "Thoratec" компанийн бүтээсэн цусны эргэлтийг дэмжих тусгай багажид холбосноор хоёр жижигхэн насос  нь шинэ зүрх ирэх хүртэл түүний зүрхний үүргийг гүйцэтгэж байсан буюу Симонс зүрхгүйгээр 118 хоног өнгөрөөсөн байна. Охины ярьж байгаагаар бол техникт ямар нэг гэмтэл гарах вий, түүнээс болж үхэх вий гэж үргэлж айж байсан гэдэг.

4 сар зүрхгүй амьдарсан нь

5 Мөстсөн голын усанд бүтэн цаг болсон ч амьд гарч чадсан нь

1986 онд гурван настай Мишель Фанк ахтайгаа цуг хөлдсөн голын эргээр зугаалж явах үед мөс цөмөрч охин зурган дээрх хагархай руу унажээ. Ойрхон байсан эх нь ирж охиноо гаргаж авах гэсэн боловч олсонгүй.

Цагийн дараа аврагч нар урсгал даган доошлон урссан Мишелийг олох үед биеийн хэм нь ердөө 18 хэм байсан ба эмнэлэгт авчирсны дараа энэ тоо 25 хүрч амьдын шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Эмч нар түүнийг бараг бүтэн цаг хүчилтөрөгчгүй орчинд байсан учир тархи нь гэмтсэн байж болзошгүй гэж айж байсан ч ямар өөрчлөлт ороогүй байлаа. Охин хоёр сарын дараа цоо эрүүл болж эмнэлгээс гарсан гэдэг.

Мөстсөн голын усанд бүтэн цаг болсон ч амьд гарч чадсан нь

6 Уушгины үйл ажиллагааг дэмжих “танканд” 60 жил амьдарсан нь

Диана Оделлын ер бусын түүхийн тухай олон хүн мэдэх байх. Тэрээр гурван настай байх үедээ полиомиелит хэмээх тухай үедээ аймшигт өвчнөөр өвчилсөн ба энэ нь хүний мэдрэлийн системийг гэмтээдэг  өвчин юм. Өвчин хүндэрснээс охины уушги ажиллахаа байж, эмч нар түүнийг “төмөр танк” гэж нэрлэсэн уушгины үйл ажиллагааг дэмжих, нөхөх аппаратад залгажээ.

Диана энэ төхөөрөмж дотор бараг бүх л амьдралаа өнгөрүүлсэн гэж болох ба тэрээр өдөрт хэдхэн цаг энэ “торноосоо” гардаг байв. Энэ үедээ тэрээр сургуулиа төгссөн төдийгүй Фрид-хардманы их сургуулийг хүртэл дүүргэж чадсан байна. Охиноо аз жаргалтай байлгахын тул эцэг эх нь охины хэвтэх аппаратын дээр гадаад ертөнцтэй харьцахад нь хэрэг болох том дэлгэц суурилуулах зэрэг хийж болох бүхнийг хийж байсан гэдэг. Мөн түүний төрсөн өдрөөр олон хүмүүс танкыг тойрч зогсоод баяр наадмаа хийдэг байсан ба ийм байдлаар 60 жил өнгөрсний дараа нэгэн удаа цахилгаан тасарснаас болж тэрээр нас барсан байна.

Уушгины үйл ажиллагааг дэмжих “танканд” 60 жил амьдарсан нь

7 Үхлийн аюултай өвчнийг дийлсэн нь

2013 оны 6-р сард 12 настай Кали Харди нь усан паркт тоглож байх үедээ неглерия фоулер хэмээх шимэгчийн халдвар авчээ. Энэ шимэгч нь хамрын нүхээр дамжин тархинд хүрч гэмтээдэг үхлийн аюултай зүйл юм.

Эцэг эхэд нь оношийг нь хэлж тайлбарлаж өгсөн бөгөөд ийм өвчлөлийн дараа амьд үлдэх магадлал ердөө 1% гэдгийг сонсоод тэд жинхэнэ шоконд орсон байна. Удалгүй охин өөрөө амьсгалж чадахаа байсан учир хиймэл амьсгаа хийж эхэлсэн боловч ховор тохиолдох энэ өвчнийг хэрхэн анагаах талаарх ойлголт эмч нарт бараг байсангүй.

Үхлийн аюултай өвчнийг дийлсэн нь

Ийм нөхцөлд эмч нар туршилтын журмаар эмчилгээ хийж үзэхээр шийдсэн нь: хөхний хорт хавдрын үед хэрэглэх милтефозин, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүд зэргийг Калид тарьж, тархи нугасны гэмтэлтэй хүмүүсийн тархины эд эсийг хамгаалахад хэрэглэгдэг аргуудыг туршиж үзжээ.

Чухам аль нь тус болсныг мэдэж чадаагүй ч хоёр хоногийн дараа охин ухаан орсон ба шинжилгээгээр түүний биед орсон бүх шимэгч устаж үгүй болсон байв.

8 Нэгэн эрийн харааг сэргээхэд шүдийг нь ашигласан нь

Барилгачин Мартин Жонс ажлаа хийж явах үедээ осолд орж таг хараагүй болсон байна. Гэхдээ түүнийг эмчилж болох найдвар бас байсан бөгөөд үүний тулд эмчилгээний ер бусын арга болох шүдийг нь ашиглах хэрэгтэй байв.  

Жонсын шүдийг нь авч түүгээр нь линзыг тогтоогч болгон ашигласан гэхээр эвгүй сонсогдож болох ч түүний баруун нүд одоо бүрэн ажиллагаатай болсон юм. Гэтэл 12 жилийн өмнө эмч нар хараа нь сэргэх ямар ч найдвар байхгүй гэж баталж байсан гэдэг.

Нэгэн эрийн харааг сэргээхэд шүдийг нь ашигласан нь

9 Биеийнхээ талыг таслуулсан ч амьд үлдсэн эр

1995 онд Пенг Шулин хэмээх хятад эр ачааны машинд дайруулж биеийнхээ доод хэсгийг алджээ. Амьд үлдэх магадлал хамгийн бага гэж үзэж байсан ч алтан гартай эмч нар хэд хэдэн мэс засал хийж байж (нүүрний арьсыг нь авч биеийн өөр хэсэгт суулгах зэрэг) Шулиныг үхлийн савраас татан авч чадсан гэдэг.

Дараа нь түүнд зориулсан тусгай протез хийж өгснөөр энэ эр одоо алхаж явах чадвартай болсон бөгөөд тэрээр ослын уршгаар 66 см өндөртэй болж хоцорсон байна. 

Биеийнхээ талыг таслуулсан ч амьд үлдсэн эр

10 19 жилийн дараа комоос гарсан нь

1988 онд Ян Гржебски гэдэг эр унахдаа толгойгоороо газар мөргөж ком-д оржээ. Тэрээр хэдэн жилийн турш ухаангүй байсан ба ойр дотнын хүмүүс нь түүнийг эргэн сэргэнэ гэдэг найдвараа алдаад байсан ч эмч нар зогсолгүй, судсаар дамжуулан тэжээл өгч, үр хүүхдүүдийг нь эргэж ирэхийг дэмжих замаар ажилласаар байлаа. Гэсэн хэдий ч жил ирэх тусам дахин ухаан орох горьдлого улам бүр бага болж байв. 2007 онд буюу 19 жилийн дараа мань эр эргэн сэргэсэн нь ёстой гайхамшиг байлаа. Яны хэлснээр бол тэрээр ухаангүй байх үедээ түүний эргэн тойронд болж байгаа үйл явдлыг мэдэрч, сонсож байсан бөгөөд харин хариу ямар нэг үйлдэл үзүүлж чаддаггүй байсан гэнэ.

19 жилийн дараа комоос гарсан нь

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()