Түүхэн хүмүүсийн нууцалдаг байсан хачирхалтай зуршлууд

2020-03-04, 14:51
3,172

Хэн ч төрөлхийн хачирхалтай байдлаас хамгаалагдаагүй байдаг бөгөөд алдартай түүхэн хүмүүс ч энэ байдлаас хамгаалагдаагүй байдаг юм. Харин ч тэд эсрэгээрээ өөрийн энэхүү байдлыг даваа талаа болгож ашигладаг байжээ. Алдартнуудын хийж буй үйлдлийг хэн ч хориглох эрхгүй байсан учир тэд хүссэнээрээ авирлаж чадна. Ингээд бид танд өөрийн онцлог байдлаар бусдаас ялгарч байсан алдартнуудыг танилцуулъя.

Түүхэн хүмүүсийн нууцалдаг байсан хачирхалтай зуршлууд

  • Лев Толстой зохиол бичихээс гадна гутал засварладаг байсан гэнэ. Энэ нь тухайн үеийн язгууртны хувьд хачирхалтай зүйл юм. Өөрийн гараар хийсэн гутлаа тэрээр найз нөхөд, танилууддаа бэлэглэдэг байжээ. Түүний найз Афанасий Фет түүнд хэдэн гутлын захиалга өгснөөр Лев гутал үйлдвэрлэх ажилд ханцуй шамлан орсон байна. Үүнээс гадна тэр тариалангийн талбайд ажиллах, хадлан бэлдэхдээ огтхон ч төвөгшөөдөггүй байсан аж.
  • Хөгжмийн зохиолч Эдвард Григ өөрийн сахиус болох "шавраар хийсэн мэлхий"-г хаа сайгүй авч явдаг байжээ. Тэрээр тоглолтын өмнө мэлхийгээ гаргаж нурууг нь илж, энэхүү сахиус нь түүнд амжилтыг авчирна гэж итгэж байсан гэнэ. Харин одоо энэхүү мэлхий Тролльхауген дахь Григийн музейд бий.

  • Хөгжмийн зохиолч Игорь Стравинский өглөө бүр 10-15 минут толгой дээрээ зогсдог байжээ. Түүний хэлж байгаагаар үүний ачаар тэр толгойгоо амрааж, цэвэрлэж чаддаг байсан гэнэ. Үүнээс гадна тэр маш хэмнэлттэй хүн байжээ. Жишээлбэл: Хэрвээ ил захидал дээр тамгагүй марк байвал тэр маркыг болгоомжтойгоор хуулж, дараагийн захидалд ашиглаж байсан гэнэ.
  • “The Shining”, “A Clockwork Orange” киноны найруулагч Стэнли Кубрик амьтанд маш их хайртай байсан гэнэ. Нэгэн удаа тэрээр шил мөргөсөн зөгийг олж харсан байна. Стэнлигээс өөр хүн энэ байдлыг төдийлөн ажиглахгүй байсан болов уу. Харин Стэнли гэмтсэн зөгийг авч мал эмнэлэгт хүргэсэн байна.

  • Харин алдарт математикч, философич Пифагор цагаан хоол үндэслэгчийн нэг боловч, шош төрлийн ногоонд дургүй байжээ. Тэрээр өөрийн ажилчиддаа ч шошинд хүрэхийг хориглож байсан аж. Нэгэн түүхээс харахад Пифагор хэсэг бүлэг хүмүүсээс зугатаж яваад, замд нь шошны талбай таарахад уг талбайг гатлахаас татгалзсан гэнэ.
  • Николь Тесла маш хачирхалтай хүн байсан гэнэ. Тэрээр өдөрт ердөө 2-3 цаг унтаж байжээ. Мөн унтахынхаа өмнө хөлийнхөө хуруунд массаж хийж байсан бөгөөд энэ нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг гэдэгт тэр бат итгэлтэй байсан аж. Гоёл чимэглэл болон илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд дургүйгээс гадна, тагтаа нарын дунд байх дуртай байсан гэнэ.

  • Зохион бүтээгч Томас Эдисон өдөрт 3-4 цаг унтдаг байжээ. Гэхдээ тэрээр хамгийн тохиромжгүй газруудад унтах дуртай байсан гэнэ. Жишээлбэл: сандал, ширээ, хувцасны шүүгээ гэх мэт. Хэдийгээр тэр агуу мэдлэг чадвартай ч сургуульд байхдаа онцгой байдлаар төдийлөн ялгардаггүй байсан аж. Мөн хоёрдахь эхнэртээ гэрлэх саналыг Морз цагаан толгойн үсгийн тусламжтайгаар тавьжээ.
  • Францын алдарт хөгжмийн зохиолч Эрик Сати нэлээд дуулиантай нэгэн байжээ. Тэрээр хамтран ажиллагсаддаа эхлээд шүүмжилж, харин дараа нь магтдаг байсан аж. Шүхэр цуглуулж, цагаан өнгийн хоол идэхийг илүүд үзэж байсан гэнэ. Үүнээс гадна цаг маш сайн барьдаг байсан бөгөөд өглөө 7:18-д сэрж, 12:11-т өдрийн хоолоо, 19:16-д оройн хоолоо идэж, 22:37 минутанд унтахаар хэвтдэг байжээ.

  • Nirvana  хамтлагийн дуучин Курт Кубейн хэт туранхай байдлаасаа маш их ичиж байсан гэнэ. Тиймээс ч тэрээр хувцас олноор нь давхарлаж өмсдөг байжээ.

  • Зохиолч Агата Кристи хүссэн газраа бүтээлээ туурвидаг байсан гэнэ. Зочид буудал, гал тогооны ширээ, кафе гээд хаана ч байсан санаа орж ирэх л юм бол шууд жижиг гар бичгийн машин дээрээ бичдэг байсан аж. Хайр сэтгэлийн хувьд зөвхөн сайхан залуустай уулзахыг илүүд үздэг байсан бөгөөд хайр сэтгэлийн холбоогоо тасалсныхаа дараа тэр хангалттай сайхан залуу байгаагүй хэмээн ярьдаг. Нэг удаа тэрээр гэртээ бяцхан охиноо үлдээж алга болсон юм. Ингээд хэсэг хугацааны дараа түүний автомашиныг далайн эрэг дээрээс олж, зохиолч бүсгүйн хайлтын ажиллагаанд маш олон хүн оролцсон байна. 11 хоногийн дараа бүсгүй өөрөө гэртээ ирсэн бөгөөд юу ч санахгүй байна гэсэн шалтгаанаар яагаад алга болсон талаараа яриагүй аж. Хожим нь Агатай алга болсон хугацаандаа Swan Hydropathic Hotel-д нөхрийнхөө нууц амраг болох Тереза Нил нэрийн дор бүртгэгдсэн байсан нь тогтоогджээ.  

  • Людвиг ван Бетховен нь Наполеонд зориулж ая зохиосон боловч дараа нь түүнд итгэл алдарснаар нэрийг нь хасжээ. Мөн тэрээр нэлээд хурдан темпертэй хүн байсан бөгөөд нэг удаа үзэгчдийн нэг нь аяыг дагаж исгэрээд байсан тул төгөлдөр хуурныхаа тагийг хааж: “Би ийм төрлийн хүмүүст зориулж хөгжим тоглохгүй” гэжээ. Хэдийгээр үзэгчид түүнээс уучлалт гуйсан боловч, тэр тоглолтоо үргэлжлүүлээгүй байна.
  • Напелеон нэг ч өдөр халуун усанд орохгүй байж чаддаггүй байсан бөгөөд заримдаа өдөрт хэд хэдэн удаа усанд орох нь ч бий. Тэрээр дайнд явж байсан ч өөрийнхөө авч явсан ваннд усанд ордог байжээ. Үүнээс гадна  Наполеонд түүний усны халуун дулааныг хэмжих, халуун дулааны байдлыг нь зохицуулах, түүнийг усанд оруулах ёстой ажилтан байсан аж.

  • “Pride and Prejudice” романы зохиолч Жейн Остин хэн нэгэн түүний ажлыг хянахад ихээхэн дургүй байжээ. Тиймээс тэрээр өөрийн төлөвлөгөөг жижиг цаасан дээр бичиж далд хийдэг байжээ. Мөн тэрээр гэрийнхээ зочны өрөөний чахарч буй хаалгыг засварлахыг хориглосон байна. Ийнхүү чахарч дугарах нь өрөөнд нь хэн нэгэн орж ирж буйг илэрхийлэх дохиол болж байсан аж. Тухайн үед эмэгтэйчүүдийг зохиол бичих нь бүдүүлэг зүйл гэж үзэж байжээ.
  • Зохиолч Майя Энжелоу гэртээ ажиллах дургүй байсан учир хямд зочид буудлын нэг өрөөг түрээслэдэг байсан аж. . Тэрээр өглөө эрт зочны өрөөндөө орж, бичих хэрэгсэл, Библи болон хөзөр, ус авч ордог байсан гэнэ

  • Зохиолч Альбер Камю бусдаас өвөрмөц бүсгүйчүүдтэй гэрлэдэг байжээ. Түүний анхны эхнэр хориотой бодис хэрэглэдэг байсан бол хоёр дахь эхнэр нь сэтгэцийн асуудалтай байсан гэнэ. Тэрээр үнэнч нэгэн биш байсан бөгөөд хоёр эхнэрээ хоёуланг нь араар нь тавьж байсан аж. Үүнээс гадна тэрээр ой тогтоолт муутай байсан учир нэг удаа шинэ төрсөн хүүхдүүдээ төрөх эмнэлэгт мартаж гарсан байна. Хэдийгээр түүний амьдрал ийнхүү салан задгай ч Альбер уран зохиолын төрлөөр Нобелийн шагнал хүртсэн анхны “цагаан арьст африк хүн” болсон аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()