Ямар хувцаслалт трэнд болохыг хэн "шийддэг" вэ?

Жил бүр хувцасны дэлгүүрийн лангуунд байх хувцасны загвар хэв маяг өөрчлөгдөж байдаг бөгөөд бид заримдаа “Хэн ийм загвартай хувцас гаргадаг байна” гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ загварын мэргэжилтнүүд, судлаачид бидний ирэх улиралд өмсөх хувцасны загварыг тодорхойлдог байна. Ингээд бид та бүхэнд загварын трэнд хэрхэн үүсдэг талаар сонирхолтой баримтыг хүргэе.

Ямар хувцаслалт трэнд болохыг хэн "шийддэг" вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Тусгай хүмүүс бидний өмсөж буй хувцсыг ажигладаг

Дэлгүүрийн лангуунд худалдаалагдах ээлжит хувцасны загварыг тренд хянагчид (trendwatcher) гаргаж ирдэг. Тэд гудамжинд явж буй эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ажигладаг байна. Эдгээр хүмүүс энгийн иргэдийн өмсөж буй хувцаслалтыг ажигладаг бөгөөд хэрвээ ихэнх охид онгорхой гутал өмсөж, өмднийхөө шуумгийг эргүүлж байгаа бол тун удахгүй энэ загвар трэнд болох болов уу.

Тусгай хүмүүс бидний өмсөж буй хувцсыг ажигладаг

Мэргэжлийн трендвочерүүд зөвхөн өмсөж буй хувцсанд бус таны ажилдаа явахдаа орж буй кафе, дуртай цахим сүлжээ, дуртай олон ангит кино зэргийг ажиглаж байгаад ирээдүйн хувцасны трэндийг гаргаж ирдэг байна.

Харин маркетингийн ажилчид эхлээд хүмүүсийн сонирхлын талаар мэдээллийг цуглуулж, дараа нь үүнийг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлж тренд болгодог аж. Тиймээс хүмүүс загвар муутай гутал, уранхай хоолойтой цамц гэх мэтийг өмсөж эхэлдэг байна.

Жишээлбэл: “Чернобыль” цуврал, Грета Тунбергийн үйл ажиллагаа дэлхий даяар алдартай болж, томоохон брэндүүд дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг өөрийн зохион бүтээж буй хувцаслалтандаа ашиглаж, байгаль орчиндоо анхаарал хандуулж эхэлсэн. Маркетингийн ажилчдын хувьд байгаль орчин гэдэг нь тренд болж, худалдан авагчдад өндөр үнээр зарах боломжийг нээдэг байна.

2 Тухайн хувцасны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд маркетингийн ажилчид оддыг ашигладаг

Маркетингийн ажилчид зөвхөн дуучид, жүжигчид дээр анхаарал хандуулдаггүй бөгөөд харин “нөлөө бүхий хүмүүс”- ийг сурталчилгаандаа тоглуулахыг хүсдэг байна . Эдгээр хүмүүст одууд, блогерууд, алдартай эрдэмтэд зэрэг багтдаг гэнэ. Энэ төрлийн хүмүүсийн үзэл бодлыг хүмүүс ихээхэн сонсож, дагаж мөрддөг байна. Тэдний өмсөж байгаа, идэж ууж байгаа бүх зүйлийг бид өөрсдөө туршиж үзэхийг хүсдэг. Гэхдээ энэ бүхэн хөнгөн атаархалтай холбоотой байдаг болов уу.

Мэдээж өөрийн дуртай хүнийг дуурайхыг ихэнхи хүмүүс хүсдэг. Мөн өөрөөсөө илүү, ухаалаг, галбирлаг хүмүүст бага зэрэг атаархах нь энгийн үзэгдэл юм. Бидний энэхүү сэтгэл зүйн онцлогийг маркетингийн ажилчид ашигладаг байна.

Алдартнуудын танилцуулж буй бүтээгдэхүүнийг бид өөрийн эрхгүй чанартай, сайхан гэж бодож эхэлдэг. Жишээлбэл: Женнифер Энистон ямар нэг үнэртэй ус танилцуубал бүсгүйчүүд энэ үнэртэй усыг таатай гэж бодож худалдаж авах гэж явдаг.

Жишээлбэл: “Их хотын секс” киноны Сара Жессика Паркерыг санаарай. Тэрээр Manolo Blahnik-ийн гутлыг өмсдөг. Үүнээс гадна Кардашьяны гэр бүлийнхэн загварын хаан нэрийг зүүдэг. Тиймээс хэрвээ та “Керри шиг туфли”, эсвэл “Кайли шиг уруулын будаг” авахыг хүсэж байвал энэ зүйл танд хэрэгтэй бус харин тухайн хүний дэлгэцэн дээр бүтээж буй түүний хэв маяг, загвар танд таалагдаж байна гэсэн үг юм.

Нөлөө бүхий алдартнуудын хамтаар зураг авалт хийхэд тухайн брэндүүд нэг доллар тутмаас 6,85$-ын ашиг олдог. Алдартнууд бүгд нэг чихэвч эсвэл цэвэр усанд дурласан бол энэ ямар нэг зорилготой хийгдэж байгаа гэдгийг санаарай.

Тухайн хувцасны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд маркетингийн ажилчид оддыг ашигладаг

3 Сурталчилгааны шинэ хэлбэр үүссэн

Хэдэн жилийн өмнөөс эхлэж маркетингийн ажилчид томоохон асуудалтай тулгарсан юм. Хүмүүс зурагт үзэхээ больж цахим сүлжээнд шилжсэн бөгөөд энгийн сурталчилгааны бичлэгийг  цахим сүлжээгээр шууд явуулах боломжгүй. Тиймээс маркетингийн ажилчид шинэ сурталчилгааны арга зохиож, бид энэхүү аргад хууртагдсаар л байгаа юм.

Орчин үед олон дагагчтай блогерууд энэ улирал тренд болох эсвэл аль хэдийн хоцрогдсон зүйлсийн талаар бичлэг хийж ярьдаг. Гэхдээ энэ мэдээллийг тэд хаанаас авдаг юм бол? Мэдээж, нөгөө л маркетингийн ажилчдаас авна шүү дээ. 

Судалгаанаас харахад, алдартай брендийн маркетингийн ажилчдын 70% нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд блогеруудыг ашигладаг гэсэн байна. Мөн саяхны судалгаанаас харахад цахим сүлжээ хэрэглэгчдийн 40% нь өөрийн хуудаснаа харсан хувцас худалдаж авдаг болох нь тогтоогджээ.

Сурталчилгааны шинэ хэлбэр үүссэн

Ингээд хэн нэгэн олны танил хүний бараа бүтээгдэхүүн сурталчилж байгаа явдлыг бид сурталчилгаа бус харин зөвөлгөө мэтээр хүлээн авдаг. Алдартай брендүүд эдгээр блогеруудад өөрийн бүтээлээс бэлэглэдэг бөгөөд тэд уг шинэ загварын хувцсыг өмсөж, томоохон арга хэмжээнд оролцох ёстой байдаг. Өнгөрсөн жилийн бүх загварлаг бүсгүйчүүдийн тренд болсон Jacquemus жижиг цүнхийг санаж байна уу? Зарим мэдээллээс харахад, уг бренд энэхүү цүнхнийхээ ачаар 30% орлого олсон гэнэ. Үүний гол шалтгаан нь Jacquemus брендийн бүтээлийн захирал нь Нью-Йоркийн загварын долоо хоногийн өмнө блогеруудад үнэгүй цүнх тарааж өгсөнтэй холбоотой.

Багахан орлоготой брендүүд сурталчилгаа хийлгэхийн тулд мөнгө төлөх хэрэгтэй болдог. Таны эрхлэж буй үйл ажиллагаанд тохирсон блогерийг сонгоход туслах тусгай сайт хүртэл байдаг гэнэ шүү.

Хэрвээ таны дуртай од тодорхой загварын цүнхнээс огт салахгүй үргэлж явж, харин танд энэ цүнхийг авах хүсэл төрж байвал та анхаараарай. Магадгүй энэ нь бас нэгэн алдартай брендийн явуулга байж болох юм. Гурван сарын дараа гэхэд л тухайн зүйл хэнд ч хэрэггүй болно.  

4 Маркетингийн ажилчид өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд таны сэтгэгдлийг ашигладаг

Статистикаас харахад хүмүүс өдөрт хамгийн багадаа 2 цагийг интернэтэд зарцуулдаг бөгөөд ямар нэг зүйл худалдаж авах, аялалд гарах, эсвэл шинэ кино үзэхийнхээ өмнө бусад хүмүүсийн сэтгэгдлийг уншдаг. Үнэн хэрэгтээ сэтгэгдэл гэдэг таны шийдвэрт үл мэдэгдэх байдлаар шууд нөлөөлдөг.

Маркетингийн ажилчид хэрэглэгчдээс сайн сэтгэгдлийг авахдаа мэргэшсэн байдаг. Мэдээж, алдартай брендүүд өөрийнхөө талаар магтаалын үг бичдэггүй. Тэд тэс өөрөөр таны сонголтонд нөлөөлдөг. Жишээлбэл: Victoria’s Secret-ийнхэн өөрийн цахим хуудаснаа бүх бараа бүтээгдэхүүн дээр “хэрэглэгчдийн таашаалд нийцсэн” гэх тэмдэглэгээг наасан байна. Та итгэхгүй байж болох ч ихэнхи бүсгүйчүүд энэ зүйлд хууртдаг.

Маркетингийн ажилчид өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд таны сэтгэгдлийг ашигладаг

5 Тансаг брендүүд бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр ашиг гаргаж чаддаг

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүмүүс өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх, өөртөө итгэлтэй болох эсвэл хүнд ажлын дараа өөрийгөө шагнахын тулд үнэтэй, брендийн зүйлс худалдаж авдаг гэнэ.  Тиймээс зарим алдартай брендүүд бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр тоглолт хийж бүтээгдэхүүнээ таарсан хүн бүрт зардаггүй.  Ингээд тэд санаатайгаар бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж эхэлдэг байна. Мэдээж, дүрэм ёсоор болохгүй зүйлийг авах хүсэл ихээр төрнө.

Ийнхүү нууц аргыг хэрэгжүүлэх маш олон арга зам бий. Жишээлбэл: хаалттай клуб, хязгаартай худалдаа, урилгаар нэвтрүүлэх гэх мэт. OnePlus ухаалаг гар утасны худалдааг зөвхөн найзуудын урилгаар ирсэн хүмүүст худалдсан бөгөөд жилийн дотор уг гар утсыг нэг сая хүн худалдаж авсан байна. Зарим тансаг брендүүд болох Chanel, Céline зэрэг нь өөрийн барааг онлайнаар зардаггүй. Энэ нь тухайн брендийн тансаг чанарыг илэрхийлж байгаа юм. Харин Burberry, Louis Vuitton зэрэг брендүүд хувцасныхаа, брендийнхээ үнэ цэнийг унагахгүйн тулд үлдсэн хувцсаа шатаадаг аж.

Тансаг брендүүдийн хувцас энгийн хувцаснаас хэд дахин үнэтэй байдаг нь хувцасны чанартай огт холбоогүй. Хувцасны үнд ододтой хамтарч ажилласан оддын ажлын хөлс, загварын үзүүлбэр, сурталчилгаа гээд бүх зүйл багтдаг. Олны танил брендээс өндөр үнээр худалдаж авсан цүнхээ та хойч үедээ өвлүүлж үлдээнэ гэсэн баталгаа үгүй. 

Тансаг брендүүд бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр ашиг гаргаж чаддаг

6 Трендийн араас хөөцөлдөх нь ямар үр дагавартай вэ?

Эцэст нь тренд дагах нь загварын мэдрэмжгүй болгоход хүргэдэг. Жишээлбэл: Шайа Лабаф хувцасны шүүгээнээсээ нүдээ аниж байгаад хувцсаа сонгосон мэтээр хувцасладаг. Гэхдээ энэ загвар ч олонд таалагдаж байгаа бөгөөд трендээс зугатах боломжгүй бололтой.

Трендийн араас хөөцөлдөх нь ямар үр дагавартай вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()