Түүхэн дэх хамгийн залуу хаадын өрөвдөлтэй хувь тавилан

Бараг хүүхэд болгон л энэ дэлхийг захирсан хаан, эсвэл хатан хаан болохыг хүсдэг байх. Хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй болж хүссэн үедээ унтах, өглөө оройны хоолныхоо оронд чихэр идэх гэдэг сайхан байлгүй яахав. Бодит амьдрал дээр, нялх бага насандаа бүхнийг захирагч болсон түүх цөөхөн боловч бий. Тэд залуу цагтаа бүх л бүтэн улс орны тэргүүн байх гэдэг нь сайнаар ярихад маш хэцүү, муугаар хэлбэл амь насанд ч аюултай зүйл гэдгийг биеэрээ амссан хүмүүс юм. Энэ удаа түүхийн хуудас эргүүлэн хамгийн залуу хаадын тухай эргэн саная.

Түүхэн дэх хамгийн залуу хаадын өрөвдөлтэй хувь тавилан
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Шапур II

Шапур II нь Сасанидийн эзэнт гүрнийг хамгийн удаан захирч байсан хаан билээ. Тэрээр хорвоод мэндлэхээсээ өмнө хаан болсон бөгөөд Персийн их эзэнт гүрний хааны суудлыг манай эрний 309 онд төрөнгүүтээ авсан байна. Домгоор бол тэрээр эхийн хэвлийд байхдаа хаан болсон боловч өөрөө улс орноо захиран суух эрх мэдлийг 16 настайдаа л олж авсан гэдэг. Энэ хүртэл ордны зөвлөх, түшмэд нар түүний өмнөөс улс орныг захирч байсан нь тухайн үед улс орны байдал ихээхэн тогтвортой байсны илрэл болов уу.

Шапур II

2 Альфонсо XIII – Испанийн хаан

Тэрээр 1886 онд төрөнгүүтээ хаан болсон боловч мөн л 16 нас хүрч байж улс орноо бие даан захирах болсон юм. Түүний эцэг болох өмнөх хаан нас барсан байсан учир тэрээр төрөнгүүтээ хаан болсон билээ. 1902 онд насанд хүрсэн өдрөөсөө улс орныг захирах эрх мэдлийг гартаа авсан Альфонсо нь улс төрийн хувьд идэвхтэй байж олон ч засгийн газрыг сольж байв.

Энэ бүхний үр дагавараар улс оронд нь улс төрийн тогтворгүй байдал бий болж нэгэн удаагийн сонгуулиар ялсан социалист намынхан хааныг суудлаасаа буухыг шаардаж эхэлсэн байна. Эцэстээ хаан маань өөрийн суудлаас буусан төдийгүй улс орноо орхин явсан билээ.

Альфонсо XIII – Испанийн хаан

3 Жон I - Францын хаан

“Талийгаач Жон” хэмээх нэртэй энэ хаан нь ердөө таван хоногийн турш хаан байв. Тэрээр төрөөд хэдхэн хоноод нас барсан учир ийм нэртэй болсон боловч Францын хаадын нэрсийн жагсаалтад түүний нэр албан ёсоор ордог байна.

1316 онд төрөнгүүтээ хэдхэн сарын өмнө нас барсан эцгийнхаа хаан ширээг өвлөн авсан ч үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан гэдэг. Зарим түүхчид түүний үхэлд хааны хамаатан Филип V хамаатай гэдэг ба энэ хүн талийгаач хааны дараа суудлыг нь авсан юм.

Жон I - Францын хаан

4 Мари Стюарт - Шотландын хатан хаан

Ард түмэндээ “Шотландуудын хатан хаан” хэмээн нэрлэгдсэн энэ хүүхэд төрөөд 6 хоноод байхдаа хатан хаан болсон бөгөөд түүний ээж Мари нь Францын хаан охиныг нь гуйж хатан болгох хүртэл нь  улс орныг  удирдаж байжээ.

Мэри насанд хүрч удирдлагыг гартаа авсан үеэс эхлэн бүх зүйл буруугаар эргэсэн бөгөөд тэрээр хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнтэй сууж, удалгүй хаан ширээнээсээ буусан байна. Амьд үлдэхийн тулд Англи руу зугтаж өөрийн хамаатан болох Элизабет I хатан хааны ивээлд орох гэсэн боловч тэр нь өөрийг нь барьж аван 18 жилийн турш хорьж байв. Мэри нь Элизабетийг хороох гэсэн хуйвалдаанд оролцсон хэргээр 1587 онд буюу 44 настайдаа цаазлагджээ.

Мари Стюарт - Шотландын хатан хаан

5 Иван VI - Оросын эзэнт гүрний хаан

2 сартай бяцхан Иван нь 1740 онд хаан ширээнд залагдсан гэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр зөвхөн цаасан дээр л хаан байсан бөгөөд улс орны бүх л үйл хэргийг түүний ээж захиран шийдэж байв. Гэсэн ч удалгүй хааны хамаатан болох Елизавета нь хааны эсрэг, ээжийнх нь эсрэг ордны эргэлт хийхээр шийдэн 1741 онд хэсэг бүлэг хүмүүсийн тусламжтайгаар санасандаа хүрчээ.  

Үүнээс хойших 20 жилийн турш хаан янз бүрийн шоронд хоригдон байсан нь оюун ухааны хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг ба оргон зайлах гэж байх үедээ шоронгийн хуягуудад алуулсан байна.

Иван VI - Оросын эзэнт гүрний хаан

6 Хенри VI –Английн хаан

Энэ хүн Британийн хамгийн залуу хаан болсон бөгөөд хаан ширээнд суух үед тэрээр төрөөд хэдхэн сар болж байв. 1422 онд хаан болсон энэ хүү бие дааж улс орноо захирч эхлэх үед хаан ширээний төлөөх тэмцэл ихээхэн хурцдаж эхэлсэн гэдэг ба Ланкастерчууд өөрсдийн хаан ширээ эзлэх эрхийн төлөө Хенри болон Йоркуудын эсрэг сөргөлдөж байв. Энэ дайныг түүхэнд 100 жилийн хэмээн нэрлэсэн бөгөөд залуу хаан энэ дайнд ялагдсанаар хаан ширээнээсээ бууж, шоронд хоригдож байгаад 50 настайдаа Лондоны Тауэрт алуулсан байна.

Хенри VI –Английн хаан

7 Собуза II – Свазилендын хаан

“Свазилендын арслан” хэмээн алдаршсан энэ хүн хүссэн үедээ өөрийн омгийн хувцсаа барууны костюм, цуваар солих зэрэг янз бүрийн үйлдэл хийдэг ихээхэн сонирхолтой түүхтэй хаан гэдэг.  

Чухам тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн удаан хугацаанд төр барьсан хүн юм. Нэг настай байхдаа хаан болж, 83 нас хүртлээ буюу насан эцэс болтлоо улс орны тэргүүн байжээ. Нийт хаанчилсан 82 жилийн хугацаанд тэрээр улс орноо Английн эрх мэдлээс гаргаж тусгаар улс болгохын төлөө тэмцэж байсан бөгөөд түүний удирдлага дор улс орон нь эдийн засгийн хувьд өндөр хөгжилд хүрч байсан учир “Их уул”, “бух”, “Зааны хүү”, “Арслан” зэрэг нэрээр ард олондоо алдаршиж байсан юм. Зарим судалгаагаар энэ хаан 70 гаруй хатантай, 100 давсан хүүхэдтэй байжээ.

Собуза II – Свазилендын хаан

8 Пү И - Манжийн хаан

2 настайдаа хаан ширээнд суусан энэ хүн жирийн цэцэрлэгч хйиж байгаад нас барсан юм.

Тэрээр 1908 онд Манжийн хаан болсон ч хэдэн жилийн дараа Хятадад болсон хувьсгалын үеэр эрх мэдлээ алджээ. Манжийн эзэнт гүрэн гэж байхгүй болсон учир хаанд өөрийн гэсэн улс орон гэж үлдээгүй хэрэг. Гэсэн хэдий ч тансаг амьдрах боломжийг нь шинэ Хятад улс хадгалж үлдсэн ба хааныг ордондоо зугаалах үед нь олон тооны бараа бологч нар нь чихэр жимс, эм тариаг нь барин даган явдаг байсан гэдэг.

Энэ залуугийн хачирхалтай гэмээр ийм амьдрал нь ордноос хөөгдсөнөөр, Япон руу зугтсанаар дууссан боловч удалгүй Японы мэдэл дорх Манж-Го хэмээх тоглоомын улсын хаан болсон байна. Хэсэг хугацааны дараа буюу дэлхийн 2-р дайны төгсгөлөөр Зөвлөлтийн цэргүүдэд баригдан хоригдсон юм. Сибирт 5 жилийн турш шоронд байсны дараа эх оронд нь эргүүлэн өгсөн боловч шоронгийн амьдрал нь дуусалгүй Хятадын шоронд хоригдсон бөгөөд 10 жилийн дараа өршөөлийн дагуу шоронгоос гарч хааны ордны цэцэрлэгч хийж байгаад 1967 онд хорт хавдрын улмаас нас баржээ.

Пү И - Манжийн хаан

9 Догшин Иван - Оросын хаан

Өөрийн догшин ширүүн зан авираас ийм нэр хүртсэн энэ хүн нь 3-хан настай байхдаа хаан болжээ. Аавыгаа үхсэний дараа хаан ширээ залгамжилсан тэр үе бол 1533 он байв. Тэрээр 37 жилийн турш хаанчлахдаа өөрийн тэр аймшигт нэрийг авах олон зүйлийг хийсэн гэдэг бөгөөд бас бүтэлтэй, бүтэлгүй олон дайныг эхлүүлж байсан хүн юм.

Түүний хаанчилж байх үед улс орон нь тэр чигээрээ аймшигт автсан байсан гэдэг ба 1584 онд тэрээр гэнэт өөд болсон байна. Түүхчид түүний үхлийн шалтгааныг зүрхний шигдээс болон хор уулгасан байж болох гэсэн хоёр янзаар таамагладаг билээ.

Догшин Иван - Оросын хаан

Энэ бүх түүхээс харахад бодох юм их байх шиг. Үнэхээр нялх залуудаа хаан болох хэрэгтэй юм гэж үү? 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()