Гурвалжин будаагаар хийж болох амттай хоолнууд

Гурвалжин будааг уламжлалт аргаар агшааж идэх нь бүх хүмүүсийн хувьд уйтгартай санагддаг. Гэхдээ зөв хооллолтыг эрхэмлэгч, биеийн жингээ хянаж буй бүсгүйчүүд, залуучуудын хувьд гурвалжин будаа нь чухал шаардлагатай бүтээгдэхүүний нэг билээ. Тэгвэл бид танд гурвалжин будааг илүү сонирхолтой, амттай болгох жоруудаас хүргэе.

Гурвалжин будаагаар хийж болох амттай хоолнууд
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Улаан гурвалжин будаа

Орц:

  • 250 г гурвалжин будаа
  • 1 дунд зэргийн хүрэн манжин (чанасан)
  • 1 сонгино
  • 3 хумс сармис
  • 1 ц.х нимбэгийн шүүс
  • 2 х.х  ургамлын тос
  • Давс, хар нунтаг перц
  • 750 мл буцалж буй ус

Хийх арга:

  • Гурвалжин будааг халаасан хайруулын тавган дээр 4-5 минутын турш хатаана. Хамгийн гол нь будаагаа түлж болохгүй. Бага зэрэг өнгө орж, шарсан үнэртэй болох ёстой.
  • Шарсан гурвалжин будаагаа тавган дээр гаргаж тавина.
  • Сонгино, сармисаа жижиглэж хэрчинэ.
  • Ургамлын тос хийж халаасан тавган дээр сонгиноо хийж 4-5 минут алтан шаргал өнгөтэй болтол нт хуурч, сармисаа нэмээд дахин 1 минут хуурна.
  • Буцалж буй ус руугаа гурвалжин будаагаа хийж давс, хар перц хийгээд 15-20 минут зөөлөн гал дээр буцалгана. Хэрвээ ус амархан ууршиж байвал ус нэмэх боломжтой.
  • Хүрэн манжингаа үрж, бэлэн болсон гурвалжин будаатайгаа холиод нимбэгийн шүүс нэмнэ.
  • Дахиад 2-3 минут халаана.
  • Ногоо, самар, йогурт, эсвэл цөцгийтэй хольж идэж болно.

Улаан гурвалжин будаа

2 Ногоотой гурвалжин будаа

Орц:

  • 200 г гурвалжин будаа
  • 100 гр хөлдөөсөн вандуй
  • 1 амтат чинжүү
  • 1 жижиг хулуу
  • 1 лууван
  • 5 мөөг
  • 6 ш Брюсселийн байцаа
  • 1 ногоон сонгино
  • 3 хумс сармис
  • Гоньд, яншуй
  • 2 х.х ургамлын тос
  • 1 аяга ус
  • Хар перц
  • давс

Хийх арга:

  • Бүх ногоогоо угааж, цэвэрлээд жижиг хэрчинэ. Брюсселийн байцааг таллаж, эсвэл 4 хуваана.
  • Ногоогоо түүхий гурвалжин будаатай холино.
  • Сармис хийж, давс болон хар перцээр амтална.
  • Бялууны хэвд хийж ус, болон ургамлын тос хийгээд, тугалган цаасаар хучна.
  • 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 35 минут болгоно.

Ногоотой гурвалжин будаа

3 Гурвалжин будаа, лууван, тахианы махтай салат

Орц:

  • 200 г гурвалжин будаа
  • 200 г чанасан тахиа
  • 1 ц.х давс
  • 3 х.х оливийн тос
  • 1 том лууван
  • 1 мөчир навчит цоохор майлз
  • 1 ц.х нунтагласан сармис
  • 1/4 ц.х нунтаг хар перц
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • Шинэхэн яншуй

Хийх арга:

  • Гурвалжин будаагаа буцалгаж болгоно.
  • 1 х.х ургамлын тосоо хайруулын тавганд хийж халаагаад дээрээс нь хэрчсэн лууван, навчит цоохор майлз, сармис хийнэ. Давс, перц хийж амтална.
  • Бэлэн болтол нь 4-5 минут жигнэнэ.
  • Ингээд бэлэн болсон ногоон дээрээ гурвалжин будаа болон жижиглэж хэрчсэн тахиагаа нэмнэ.
  • 2 х.х оливийн тос, сармис, хар перцээр амталж, яншуйгаар чимэглэнэ.

Гурвалжин будаа, лууван, тахианы махтай салат

4 Мөөг, гурвалжин будаатай агшаамал

Орц:

  • 200 г гурвалжин будаа
  • 2 аяга ус
  • 400 г мөөг
  • 1 ш сонгино
  • Яншуй
  • Оливийн тос
  • Давс

Хийх арга:

  • Гурвалжин будаагаа агшаана. 
  • Энэ хооронд мөөг болон сонгиноо хэрчиж бэлдээрэй. 
  • Хайруулын тавганд бага зэргийн оливийн тос хийж, сонгиноо бор, шаргал өнгөтэй болтол нь хуурна. Үүний дараа мөөгөө нэмж, 5-7 минут хуурах хэрэгтэй. 
  • Яншуйгаа хэрчиж хайруулын тавган дээрээ нэмж, давсаараа амтална.
  • Агшаасан будаагаа ногоон дээрээ хийж хутгаснаар таны хоол бэлэн болох юм.

Мөөг, гурвалжин будаатай агшаамал

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()