Нохой дайрвал яах ёстой вэ?

Саяхан Калифорни мужид дасгал хийн гүйж явсан 63 настай эмэгтэй рүү 4 нохой дайрч, түүнийг хүн харахын эцэсгүй болгон хөнөөсөн хэрэг гарсан. Нохой тэжээж байгаа хүмүүсийн хувьд нохойгоо хүмүүс руу дайрахгүй болгож сургах нь хамгийн зөв арга хэдий ч санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс болж хүмүүс нохойд хазуулах нь элбэг тохиолддог. Иймд нохой дайрах үед хэрхэн хазуулахгүй, өөрийгөө хамгаалах талаар мэдэж авцгаая. 

Нохой дайрвал яах ёстой вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Нохой яагаад хүн рүү дайрдаг вэ?

Гүйж байгаа мөн дугуй унаж байгаа хүмүүсийн хурдан хөдөлгөөн нь нохдын анч занг сэрээдэг байна. Гэхдээ нохой болгон хурдан хөдөлгөөнийг хараад давхиж очин зууна гэсэн үг биш л дээ. Хажуугаар өнгөрсөн хүнээс өөрийн нутаг дэвсгэрээ хамгаалах гэсэндээ  нохой хуцдаг. Хуцсанаар тухайн хүн холдон явна. Тэгвэл нөгөө хүн дахин дахин хажуугаар нь яваад байвал юу болох бол? Хуцсан учраас тухайн хүн холдоод явсан гэсэн мэдрэмж нохойд төрж, нохойны сэтгэл зүйг хөөргөж орхидог. Энэ мэдрэмж нь улам нэмэгдсээр нохой түрэмгий болж хурдан хөдөлж буй биетийн араас яаран хөөж эхлэх ба сэтгэл хөдлөлд автсанаасаа болж тухайн биетийг хазаж байгаагаа ч ухамсарладаггүй байна.

Нохой яагаад хүн рүү дайрдаг вэ?

2 Хазуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

Уурсаж түрэмгий болсон нохой таны араас хөөж гарах гарцгүй болгосон бол нэг зүйлийг л сайн санаарай. Тайван бай! Айж буйгаа мэдэгдэх юмуу орилж хашгирсны хэрэггүй. Хэрэгжүүлэхэд хэцүү ч нохойноос айлгүйгээр тайван байж байдлыг гартаа авч чадах юм бол нохой удалгүй тайвширч хэвийн байдалдаа эргэн орох болно. Мөн нохойны нүд рүү эгцлэн ширтэж огт болохгүй гэдгийг бүү мартаарай. Энэ хоёр аргыг хэрэгжүүлснийхээ дараа нохойд хувийн орон зайгаа мэдрүүлэх хэрэгтэй. Гартаа шүхэр, таяг зэрэг зүйлсийг барьж яваа бол түүнийгээ дэлгэж өөрийнхөө хувийн орон зайг бий болгох нь нэмэртэй байдаг. Энэ нь нохойнд өөр өөрсдийнхөө орон зайд л байцгаая гэсэн мессежийг өгдөг байна. Тайван, болгоомжтой байгаагаа харуулсанаар нохой өөрөөс нь айхгүй байгааг мэдэрч тухайн хүнийг тайван орхино. Яг нохойд хөөгдлөө гэхэд энэ зөвлөгөөг яг таг мөрдөх тун хэцүү байх нь мэдээж.

Хазуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

3 Нохой дайрах үед ямар арга хэмжээ авах вэ?

Боломж байвал хөөгдөж байхдаа нэг ханцуйгаа тайлан нохойд өгөх хэрэгтэй. Хэрэв та бүсэлхийгээрээ цамцаа ороосон юмуу, гадуураа цамцтай яваа бол яаж ийж байгаад нохойн аманд хувцсаа зуулгах хэрэгтэй юм. Таяг, чихмэл тоглоом юмуу өрөөсөн гутал ч байсан болно. Ингэснээр нохойны тань руу дайрч, таныг гэмтээх магадлал нэлээдгүй хувиар буурна. Ямар ч тохиолдолд нүүр, цээж, хоолойгоо хамгаалахыг хичээгээрэй. Мөн гараа зангидаж хуруугаа нуу. Таны гуяыг хазах юм бол үхэлд хүргэх их хэмжээний цус алдахыг үгүйсгэхгүй. Харин таныг нэгэнт хазчихсан бол шархандаа хүрэх гэсний хэрэггүй. Зүгээр л эмчид яаралтай очиж түргэн тусламж авах нь хамгийн ухаалаг алхам байх болно.  

Нохой дайрах үед ямар арга хэмжээ авах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()