Ганц хит дуу гаргаад "сураггүй" болсон 10 уран бүтээлч

Ихэнх алдартай дуучид маш олон дууг хит болгож, карьер болон ашиг орлогоо өсгөдөг бол ердөө ганцхан дуу гаргаад алдартай болж, баяжсан хүмүүс ч цөөнгүй байдаг аж. Ганцхан дуугаар бүхий л амьдралынхаа хэрэгцээг хангана гэдэг муугүй санаа байгаа биз. Ингээд ганцхан дууг хит болгоод олны танил болсон дуучидтай танилцацгаая. 

Ганц хит дуу гаргаад "сураггүй" болсон 10 уран бүтээлч
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Los Del Rio - Macarena

Дэлхий даяар Despacito дууг шимтэн сонсохоос өмнө хамгийн эрэлттэй байсан испани дуу бол Macarena байсан юм. Энэхүү дуу 1993 онд бүтсэн боловч 1996 онд Bayside Boys-ын ремикс болон клип гарснаар дэлхийд даяар алдартай болсон. Зуны улиралд зориулсан гайхалтай хөгжилтэй ая төдийгүй клипний бүжиг нь олны анхаарлыг татсан юм. Бүжгийн хөдөлгөөн нь хүнд биш учир хүн бүр дуурайж хийх боломжтой байжээ. 2002 онд  Macarena нь VH1 сувгийн жагсаалтаар “Хамгийн шилдэг дуу”-ны тоонд багтсан байна.

Харин Испани хувилбар болох Los Del Rio нь 1960 онд гарсан бөгөөд Macarena дуу болох үед Испани дуучид Антонио Монхе, Рафаэл Пердигонес нар аль хэдийн 50 нас хүрсэн байжээ. АНУ-д гэхэд л 4 сая бүтэн эргэлттэй байсан бол дэлхий дахиныг хамарч үзвэл 11 сая хүрч байв.  Хэдийгээр Антонио болон Рафаэль нар борлуулалтаас 25%-ийг авч байсан ч хангалттай баяжиж чадсан юм.  

Los Del Rio - Macarena

2 Бобби Макферрин - Don’t Worry, Be Happy

Дэлхий дээр Макферрины өөр дууг мэдэх хүн ховор байдаг болов уу. Тэрээр Don’t Worry Be Happy дууг гаргахаас өмнө 4 дууны цомог гаргаж, Херби Хэнкоктай хамтран ажиллаж “Грэмми” шагналыг 5 удаа хүртэж байжээ. Макферрин азаа үзэх, туршилт хийх дуртай. Дуучны гараагаа эхлэхээс өмнө тэрээр кларнет, фортепиано зэрэг хөгжмийг дарж, харин дараа нь удирдаач болох шийдвэрийг гаргаж байсан гэнэ.

Бобби Don’t Worry Be Happy дуу нь хит болсонд өөрөө маш ихээр гайхжээ. Тэрээр дууны 75%-ийг эзэмшдэг бөгөөд уг дуу багтсан Simple Pleasures цомог нь 3 сая бүтэн эргэлттэйгээр гарсан байна. Үүнээс гадна радио сурталчилгаанаас 100000 долларын орлоготой ажилласан байна. Ингээд Бобби ганц дуугаараа хангалттай хэмжээний орлого олж чаджээ.

Бобби Макферрин - Don’t Worry, Be Happy

3 PSY - Gangnam Style

2012 онд Солонгосын дуучин PSY-ын Gangnam Style дууны клип Youtube дээр хэдэн тэрбум хандалт авсан.  Хэдийгээр түүнээс хойш олон жил өнгөрсөн ч өнгөрсөн жил гэхэд уг дууны клипийг 300 сая удаа үзжээ. Дуу хөгжмийн ертөнцөд ихэнхдээ Хойд Америк болон Европын уран бүтээлчид голлодог байсан бол сүүлийн 10 жилд бусад орон, тивүүдийн төлөөлөл маш хүчтэй орж ирсэн. YouTube-ээс 1000 хандалт тутамд 1-4 доллар төлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Харин PSY-ын клип 3 тэрбум гаруй хандалттай байсан учир тэрээр ганцхан клипээр, зөвхөн YouTube-ээс 3 сая долларын орлого олжээ. 

PSY - Gangnam Style

4 Vanilla Ice - Ice Ice Baby

1990 оны үед АНУ, ИХ Британи, Австралийн дууны чартыг тэргүүлсэн хамгийн анхны рэп дуу бол "Ice Ice Baby" байсан юм. Энэхүү дууны уран бүтээлчид уг дууг хит болон гэж төсөөлөөгүй бөгөөд Play That Funky Music-т нэмэлт болгож гаргасан аж.

Ice Baby дууг амжилтад хүрэх боломжийг дижей Дэвид Моралес анх олж харсан учир энэхүү дууг тогтмол тоглуулж байсан гэнэ. Гэхдээ энэхүү амжилт нэгэн маргааныг дагуулсан юм. Vanilla Ice хамтлагийнхан Дэвил Боуи болон хөгжимчид болох Queen нарыг хамтран ажиллагсдынхаа тоонд бүртгээгүй аж. Тэрээр  кино ертөнцөд хүч үзсэн ч амжилт гаргаж чадаагүй. Гэхдээ Ice Ice Baby дуугаараа тэр хангалттай орлого олж чадсан бөгөөд 2017 онд түүний хөрөнгийг 20 сая доллараар үнэлсэн байна.

Vanilla Ice - Ice Ice Baby

5 Kaoma - Lambada

Зуны улиралд хамгийн тохиромжтой хит дууны нэг бол "Lambada" юм. Дууны хамгийн анхны хувилбар нь уянгалаг, бүжиг хийхэд тохиромжгүй байсан гэвэл итгэхэд хэцүү. Гэхдээ дууны нэр нь “Ламбада” биш  харин Llorando Se Fue нэртэй байжээ. Llorando Se Fue дууг Францын хамтлаг Kaoma биш, харин Боливын Los Kjarkas хамтлагийнхан дуулсан юм. Уг дуу хамгийн анх 1981 онд бүтсэн байна.

Дууны найруулагч Гонзал Эрмосын хэлснээр дуунд Латин Америкийн үндсэн аяыг оруулсан аж. 1990 онд Los Kjarkas хамтлагийнхан Kaoma-ийн продюсер Жана-Клода Бонавентюрийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр дууг нь ашигласан хэмээн шүүхэд өгч ялалт байгуулжээ. 2011 онд Женнифер Лопес өөрийн On The Floor дуундаа Lambada  Llorando Se Fue дууны аяыг ашигласан бөгөөд хамтран найруулагчаар Los Kjarkas хамтлагийнхан оржээ. 

Kaoma - Lambada

6 Gotye feat. Kimbra — Somebody That I Used To Know

Сүүлийн үеийн бас нэгэн хит дуу бол "Somebody That I Used To Know" бөгөөд 2012 онд дэлхий нийтэд алдаршсан. Бельги-Австрали гаралтай цахилгаанчин залуу бараг 20 жилийн турш дуу хөгжимтэй нөхөрлөж байгаа гэнэ. Гэхдээ Австраличууд түүнийг маш эртнээс мэдэх бөгөөд "Somebody That I Used To Know" дуу гарахаас өмнө тэрээр ARIA шагналыг хоёр удаа хүртэж байжээ.

Харин Шинэ Зеландын иргэн Кимбра ч гэсэн өөрийн нутагтаа алдартай байсан бөгөөд тэрээр 12 насандаа улсынхаа Төрийн дууллыг дуулж байж.

Энэхүү дуу “Грэмми” шагналыг хоёр удаа хүртжээ. Гэвч дуучид маань тусдаа бие дааж бүтээл туурвихаар шийдсэн байна. 

Орлогын хувьд бага зэрэг төвөгтэй. Нэгдүгээрт, дууны 45% нь Бразилийн ая зохиогч Луис Бонфед хамаарна. Учир нь түүний зохиосон Seville хэмээх дууны хэсгийг уг дуунд ашигласан байна. Хоёрдугаарт, өнгөрсөн жил Готье YouTube сувгийн орлого болох 10 сая доллараас олны өмнө татгалзсан аж. Ийнхүү татгалзах болсон шалтгаан нь өөрийн бүтээлийг зарахыг хүсэхгүй байгаад оршино хэмээн тэр тайлбарлажээ.

Gotye feat. Kimbra — Somebody That I Used To Know

7 Консуэло Веласкес - Besame Mucho

Мексикийн хамгийн алдартай дуу биш хэдий ч хамгийн ихээр олны хүртээл болсон дуу гэхэд болно. Энэхүү дууг залуу төгөлдөр хуурч Консуэло Веласкес нь Энрике Гранадосагийн “Гойески” дууриас санаа авч бичсэн байна.  Besame Mucho олон улсын анхны хит дуу болсон бөгөөд хөгжмийн зохиолчийн бусад дуунууд Испани хэл дээр илүү алдартай болжээ. Cachito дууг реппер Нэт Кинг Коул худалдан авсан байна. 2004 онд Мексикт Веласкест зориулж дурсгалын хөшөө босгожээ.

Хэдийгээр Besame Mucho “Намайг чанга үнс” хэмээн орчуулагддаг ч, Консуэло уг дууг бичиж байх үедээ хэнтэй ч үнсэлцэж үзэж байгаагүй гэнэ. Тэр ч бүү хэл үнсэлцэх нь нүгэл гэж хэн нэгнээс сонсож байсан гэнэ шүү.

Бруклины дууны найруулагч Санни Скайлар уг дууг Америкийн сонсогчдод зориулан өөрчилж, орлогоороо байшин худалдан авч, хүүхдүүдийнхээ коллежийн сургалтын төлбөрийг төлсөн байна.

Консуэло Веласкес - Besame Mucho

8 Right Said Fred - I’m Too Sexy

Британи залуусын энэхүү дуу нь интернетийн өмнөх үеийн мем болсон гэхэд болно. “I’m too sexy for my shirt” гэх үг нь маш алдартай болсон учир бүх төрлийн футболка дээр хэвлэж, кинонд хүртэл хэлдэг байсан гэнэ. Анх харахад хөнгөн, замбараагүй мэт санагдах энэхүү дуу нь Британийн хамгийн алдартай Ivor Novello шагналыг хүртжээ. Төрөлх нутагтаа Right Said Fred дахин Deeply Dippy, Don’t Talk Just Kiss болон Stick It Out хэмээх хит дуунуудыг гаргасан байна.

Өнгөрсөн жил Тейлор Свифтын Look What You Made Me Do дуунд I’m Too Sexy дууны дахилтыг ашигласан нь сонсогчдод уг дууг дахин санах боломж олгожээ. АНУ-д гэхэд л Look What You Made Me Do дуу нь 3 сая бүтэн эргэлттэй байсан нь Right Said Fred хамтлагт багагүй орлого авчирсан юм. Хамтлагийн дуучин Ричард Фэйрбрасс энэ талаар мэдээллийг өгөх хүртэл юу ч мэдээгүй байсан гэнэ.

Right Said Fred - I’m Too Sexy

9 4 Non Blondes - What’s Up

Орчин үед ч гэсэн эмэгтэй рок хамтлаг ховор таарна. Америкийн 4 "Non Blondes" хамтлаг нь дэлхийн хамгийн алдартай рок эмэгтэй хамтлаг болов уу. 1993 онд 4 Non Blondes хамтлагийн “What’s Up” дуу эгшиглэсэн хэдий ч 25 жилийн дараа ч гэсэн үдэшлэгийн хит дуу хэвээр.

Хамтлагийн басс гитарчин Криста Хиллхаус хэлэхдээ хамтлагийн дуучин Линда Перри уг дууг зааланд сууж байхдаа бичсэн. Ийнхүү бичихдээ өмнө нь сонсож байсан мэтээр гайхалтай бичсэн гэжээ.

«Bigger, Better, Faster, More!» дууны цомгийг гаргаснаас хоёр жилийн дараа хамтлагийнхан тарсан байна. Харин хамтлагийн дуучин Линда Перри дууны үг зохиогч болсон аж. Тэрээр Кристина Агилерад зориулж “Beautiful”, Гвен  Стефанид зориулж “What You Waiting” гэх дууг зохиосон байна. Энэхүү дуу ихээр алдартай болсон поп дууны урсгалын нэгээхэн хэсэг болсон бөгөөд Леди Гага, Пинк зэрэг алдартай дуучид тоглолт дээрээ уг дууг дуулах нь элбэг.

4 Non Blondes - What’s Up

10 Chamillionaire feat. Krayzie Bone -Ridin’

Өнгөрсөн 10 жилийн дунд үеийн хамгийн алдартай дууны нэг бол Ridin’ бөгөөд шударга бус цагдаа нарын эсрэг тэмцэж буй утгатай билээ. Ridin’ нь сая борлуулалттай хамгийн анхны рингтон болсон байна. Энэ дуун дээр хамгийн алдартай White And Nerd-ийн хошин клипний зураг авалтыг хийжээ. Chamillionaire-д  төдийгүй үзэгчдэд уг клип маш ихээр таалагдаж, хандалтаараа бараг л анхны хувилбараа гүйцэх шахсан.

Ridin’ дуугаар рэппер залуу маань багагүй орлого олсон бөгөөд дуу 4 сая бүтэн эргэлтийг авсан байна. Үүнээс гадна тэрээр бизнесийн салбарт амжилт олж өөрийн хоч болох “хамелеон, саятан” гэдгээ баталж чаджээ.

Chamillionaire feat. Krayzie Bone -Ridin’

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()