Николас Кейжийн шинэхэн "нялх амраг" хэн бэ?

2020-03-06, 15:33
6,909

56 настай Холливудын нэрт жүжигчин Николас Кейж (Nicolas Cage) жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулснаас хойш, 11 сар ганц бие явсны эцэст шинэ хайр дурлалтай учирсан бололтой. Сонирхолтой нь түүний ээлжит амраг 26 настай Рико Шибата хэмээх Япон бүсгүй байв. Тэд болзоод 2 сар болсон бөгөөд саяхнаас олны өмнө хөтлөлцөн алхах болжээ. 

Николас Кейжийн шинэхэн "нялх амраг" хэн бэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Хосууд маань анх Нью-Орлеансд болзож байхдаа папарацид өртжээ. Хачирхалтай нь Николас 2010 онд өөрийнхөө оршуулгыг хийхээр худалдан авч, цасан цагаан пирамид хэлбэртэй болгосон оршуулгын газар анхны болзоогоо хийжээ. Мэдээж түүнийг яагаад энэхүү газрыг сонгосныг хэн ч мэдэхгүй. 

Харин дараагийн өдөр нь тэд байгалийн түүхийн музейгаар зочилж, ресторанд хооллосны дараа Marriott Marquis зочид буудал байрлажээ. Маргааш нь шинэхэн хосууд маань Нью-Йоркийн төвөөр зугаалсан бөгөөд бороотой байсан ч гар гараасаа хөтлөлцөн, таатай алхаж байжээ. 

Дашрамд дурдахад, алдарт жүжигчин маань 2019 оны 4-р сараас хойш хэн нэгэнтэй харилцаагүй байсан аж. Рикогоос өмнө Николас  23 настай Эрика Коикатай нэг жил уулзсан бөгөөд олон хүмүүс бүсгүйг түүний хуучин эхнэр Алис Кимтэй адилхан гэдэг байв. Тэд  3 сарын 23 нд гэрлэлтээ бүртгүүлсэн ч, 4 өдрийн дараа цуцлуулж олныг цочролд оруулсан юм. Николас хожим бүсгүй түүнийг хуурсан хэмээн мэдэгджээ. 

Эрикагаас өмнө  Кейж гурван удаа гэрлэж байв. Жүжигчин Патрисия Аркеттэй хийсэн анхны гэрлэлт зургаан жил үргэлжилсэн (1995-2001 он), харин дараа нь Кейж өмнө нь Майкл Жексонтой гэрлэж байсан Элвис Преслигийн охин Лиза Мария Преслигтэй гэрлэжээ. Николас, Лиза нар гэрлэснээс хойш гурван сарын дараа салсан байна. Гурав дахь эхнэр нь зөөгч Алис Ким бөгөөд тэд 12 жил хамт амьдарсан юм. Тэд 14 настай  Кал-Эли хэмээх хүүтэй. Үүнээс өмнө жүжигчин маань Кристина Фалтон хэмээх хүүтэй байсан бөгөөд тэрээр өдгөө 29 настай, аавынхаа адил одоогоор 3 удаа гэрлэлтээ цуцлуулаад байгаа гэнэ. 

14
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()