Английн эрдэмтэн шартуулдаггүй архи гаргаж авчээ

Хамгийн чанартай, үнэтэй дарс ч гэсэн хүнийг шартуулахгүй байна гэж байхгүй. Гэхдээ Их Британийн эрдэмтэд энэ асуудлыг амархан даван туулах боломжтой "ундаа" бүтээжээ. Дэвид Нутт хэмээх энэхүү эрхэм олон хүний дурладаг зйүлийг илүү эрүүл болгохоор сэтгэл шулуудсан учраас ийм зүйл хийх болжээ.

Английн эрдэмтэн шартуулдаггүй архи гаргаж авчээ
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Английн фармакологич, нейрофизиологич Дэвид Нутт нь хүнээс хүнд өвчлөх шинж тэмдэг үүсгэхгүй өвөрмөц синтетик согтууруулах ундаа үйлдвэрлэх судалгааны ажлыг олон жилийн өмнөөс эхлүүлжээ.

Тэрбээр хүний ​​тархинд энгийн архинаас арай өөр байдлаар харилцан үйлчлэлцэх хиймэл архины молекул үүсгэх бодолтой байгаа аж.

"Согтууруулах ундаа хүний ​​тархинд хэрхэн нөлөөлдгийг бид мэддэг. Бид шарталт үүсгэх бодис хэрэглэлгүйгээр энгийн архитай ил нөлөөг тархинд үзүүлэх бодис гаргаж авахаар ажиллаж байна" гэж тэрбээр нэгэн ярилцлагын үеэр хэлжээ.

Дэвид Нутт энэ асуудлыг 30 гаруй жилийн турш судалж эхэлсэн аж. Тэрбээр энэ сэдвээр анхны судалгаагаа 80-аад онд эхэлсэн хэдий ч ижил зорилготой эрдэмтдийг саяхан цуглуулж чаджээ.

Дэвид Нутт бол ер бусын хүн. Энэ хүн янз бүрийн дуулиан шуугианы төвд удаа дараа орсон юм. Жишээлбэл, 10 жилийн өмнө тэрбээр архи, согтууруулах ундаа нь хүн төрөлхтөнд хар тамхинаас илүү их аюул учруулж байгааг ил тод зарласнаас болж Британийн засгийн газрын хар тамхины асуудал эрхэлсэн зөвлөхийн албан тушаалаасаа халагдаж байсан гэнэ.

Гэсэн хэдий ч тэрбээр шантарсангүй. Ердөө жилийн өмнө л гэхэд Дэвид 20 сая паундын санхүүжилт авсан бөгөөд шартуулдаггүй архины туршалтын хувилбарыг энэ оны эхээр гаргаж авсан юм. Мэдээж хэрэг дөнгөж туршилтын шатандаа байгаа ч ойрын ирээдүйд түүнийг бүхий л архи, пивоны салбарт хэрэглэж эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()