Неандертальчуудыг мөхөлд хүргэсэн 3 хүчин зүйл

Одоогоос 40 мянган жилийн тэртээ амьдарч байсан неандерталь хүмүүс гэнэт мөхсөний шалтгаан одоо ч тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ энэ үед Африкаас Евроази руу өнөөгийн хүмүүсийн өвөг дээдэс нүүдэллэн ирсэн байдаг нь неандертальчуудыг хөөн зайлуулах, устан үгүй болох шалтгаан болсон гэсэн ойлголт бий. Нидерландын судлаачид компьютерын загварчлал бүхий программын тусламжтайгаар энэ бүх таамгийг шалгаж үзээд тэдний мөхөлд неандертальчууд өөрсдөө “буруутай” болохыг тогтоосон байна.

Неандертальчуудыг мөхөлд хүргэсэн 3 хүчин зүйл
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Бүх хүмүүс Африкаас гаралтай гэдэг бөгөөд бидний өвөг дээдэс анх 1,8-2,0 сая жилийн өмнө хар тивээс гадагшлаж эхэлсэн бол 600 000 жилийн өмнө Европт хөл тавьж яваандаа неандерталь хүмүүс буюу бидэнд хамгийн ойрхон төрөл болох гоминин хэмээх төрөл болон өөрчлөгджээ. Үүний дараа буюу ойролцоогоор 80-60 мянган жилийн өмнө Африкаас одоогийн хүний төрөл болох Homo sapiens нь гадагшаа нүүдэллэн бусад тивээр тархаж эхэлсэн юм.

Генийн болон археологийн олдворын талаарх мэдээллээс харахад Европт өнөөгийн хүн төрөлхтөн бий болохоос өмнө неандертальчууд нь бага багаар бүлэг болон тус тусдаа аж төрдөг байжээ. 

50,100,500,1000,5000 хүн амьтан бүхий хэсэг цаашдаа хэрхэн өсөж үржиж болох математик загвар хийж энэ талын судалгаа хийсэн эрдэмтэд нь жижиг бүлэг хүмүүсийн устан үгүй болоход гурван үндсэн шалтгаан байгааг олж тогтоожээ.

Эхний шалтгаан нь инбридинг буюу цус ойртолт бөгөөд үүний үр дагавар нь генийн олон янз байх нөхцөл буурч, хүмүүсийн төрөх өсөхтэй холбоотой янз бүрийн муу шинж тэмдэг илрэх  магадлал өндөр болно. Өөрөөр хэлбэл цус ойртсоноор үргүйдэл, дутуу дулимаг биетэй, оюун ухааны хомстолтой, удам залгах чадваргүй  хүүхдүүд олноор төрөх болсон байна.

Дараагийн шалтгаан нь Алли-ийн эффект буюу эсрэг хүйстний “олдоц” муу, ан ав хийх үед хэрэгтэй туслагч дутагдах , гэр бүл, овог аймгаа хамгаалахад туслах хамтран зүтгэгч олдохгүй байх гэх мэт нийгмийн шинжтэй бэрхшээлүүд юм.

Гурав дахь шалтгаан нь төрөлтийн  хэмжээ, төрөх болон үхэх тооны харьцаа, эсрэг хүйсийн тэнцвэртэй байдал зэрэг зүйлүүдийн тохиолдлын шинжтэй хэлбэлзлээс болж  огцом цөөрөх болжээ. 

Тооцоогоор инбридинг нь хамгийн цөөхөн хүн амтай бүлгүүдийн устан үгүй болох гол шалтгаан болсон бол Алли-ийн эффект нь 1000 хүртлэх хүнтэй хэсэгт харагдаж байсан байна.  Чухамхүү Алли-ийн эффект нь хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл болсон ба дээрээс нь инбридинг, тохиолдлын шинж чанартай төрөлт өсөлтийн савалгаа нэмэгдсэн нь эртний овог аймгийн сөнөж мөхөхийн гол нөхцөл болсон байна. Тийм учраас неандертальчууд нь өнөөгийн хүнээс биеийн болон бусад хөгжлөөр дутуугүй байсан байлаа ч гэсэн цөөхөн тоотойн улмаас мөнхийн устан үгүй болох аюул заналхийллийн дор амьдарч байжээ.  

Харин нүүдэллэн ирсэн, бидний өвөг дээдэс болох хүмүүс маань неандертальчуудыг үгүй болоход зохих үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Хоол хүнснээс болж шууд зөрчилдөж, тэмцэлдэж байгаагүй байсан байлаа ч энэ нь неандертальчуудын зан үйл, нутаглах орон зай, өсөн үржих нөхцөл боломжид сөргөөр нөлөөлж, тэд нь ч улам бүр жижиг хэсэг бүлэг болон таран амьдрах болсноор аливаа сөрөг нөлөөнд илүү эмзэг болгосон байна.

Энэ бүхнээс харахад Евроазийн нутагт өнөөгийн хүмүүс нүүдэллэн ирсэн нь неандертальчуудын устан үгүй болж байсан тэр явцыг улам хурдасгасан ба бидний өвөг дээдсийн шууд болон шууд бус нөлөө үгүй байсан ч үйл явц болдгоороо болж, тэд хэзээ нэгэн цагт устан үгүй болох байжээ.

Хэдийгээр неандертальчууд устан үгүй болсон ч тэд өөрсдийн генийн мөрөө үлдээсэн байдаг. Африкийн бус гаралтай орчин үеийн бүх хүмүүс нь ойролцоогоор 2,5%-ийн неандерталь хүний гени агуулж байдаг нь эрт дээр үед эдгээр хүмүүсийн өвөг дээдэс неандертальчуудтай нэлээд ойр харилцаатай байсны илрэл юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()